Тэнгэрийн бүсгүй : ЕРДЄЄ 300 ГРАММ ЖИНТЭЙ ТЄРСЄН ОХИНЫГ АМЬДРУУЛЖ ЧАДЖЭЭ
БЕРЛИН. /ИТАР-ТАСС/. Баруун Германы Геттинген хотын их сургуулийн клиникийн эмч нар дєнгєж 300 грамм жинтэй тєрсєн охиныг амьдруулж чаджээ. Кимберли гэдэг охин энэ оны гуравдугаар сарын 12-нд тєрж, "эмчилгээний ур чадвар, орчин vеийн анагаах ухааны техникийн хувьд сорилт болсон байна". 400 граммаас багагvй жинтэй тєрсєн хvvхдvvд амьдрах магадлалтай гэж саяхан болтол vзэж байсан юм. Охиныг эрчимт эмчилгээний тасгийн тусгай хэсэгт байрлуулж, хvчилтєрєгч єгєх гуурс, тvvнчилэн хоолны хаймсуурыг хамарт нь хийжээ. Эмч нар єдєр шєнєгvй тvvний дэргэд байж, биеийн байдлынх нь єєрчлєлтийг ажиглаж байсан байна. Ийм сул биенд онцгой аюултай хэд хэдэн халдварын эсрэг антибиотикийг тvvнд хийхэд хvрч байжээ. Золоор хvндрэлгvй єнгєрсєн байна. Хагас жил гаруйн дараа эцэг, эх нь Кимберлийг эмнэлгээс 2,5 кг жинтэй болсон хойно нь охиноо авчээ. Энэ нь гурван сартай хvvхдийн жин гэсэн vг юм. Гэвч єсєлтийн хоцрогдол тvргэн нєхєгдєнє гэдэгт эмчлэгч эмч нь итгэлтэй байна. Охинд сувилагч гаргаж єгсєн бєгєєд тэд охиныг vе тэнгийнхнийгээ "гvйцэх" хvртэл нь эцэг, эхэд туслаж байх ажээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)