Тэнгэрийн бүсгүй : ёстой ичмээр юмаа...

ёстой ичмээр юмаа...

Саяхан Монголын энд тэндэхийн мэдээ тvvвэрлэж тавьдаг Сонин гээд нэг вэб дээр “Хятад Улсын Иргэнийг Дээрэмджээ” гэсэн нэртэй мэдээг Хvмvvс гэдэг сониноос авч тавьжээ. Иймэрхvv vнэн худал нь мэдэгдэхгvй зvйлийг тоож уншихгvй ч их хvмvvсйин анхаарал татсан болохыг нь хараад уншиж vзэв. Зайлуул.. Гудамжны аргаа барсан хоёр бачка нэг хужаа хvvхнийг дээрэмдээд халаасанд нь байсан хэдэн тєгрєгийг нь булаан авч дээ янз нь. Тэгээд тэр доор нь коммент бичиж vлдээсэн хэдэн мэдрэлvvдийг бодоод ємнєєс нь ичиж vхэх шиг болов. Энэ бол тэр чигээрээ Монголын нийгмийг хамарсан арчаагvй байдлыг илчилсэн хамгын тод жишээ юм. Нийгмийн хамгын хог шаарууд л хvч дорой нэгнээ дээрэлхэж єл хоолоо залгуулдаг. Тэтгэврийн хєгшидийн єврийг суйлж сvvнийх нь мєнгийг хулгайлна. Гэртээ байгаа жоохон хvvхдvvдийг аав ээж нь явууллаа гэж худлаа хэлээд гэрийг нь ухна. Ганц нэгээр явж байгаа эмэгтэйчvvдийг барьж авч хvчирхийлнэ эсвэл ємсєж зvvснийг нь булааж дээрэмдэнэ. Авгай хvvхдээ дагуулаад гудамжаар явж байгаа нэгнээ олуулаа нийлж бvлэглэн хутаг шєвєг тулгана бас нийлж зодно. Тэр битгий хэл ажлаа тараад автобусанд зvvгдээд харих гэж яваа ядарсан нэгнийхээ малгайг євлийн хvйтэнд шvvрч зугатах гээд vнэн санаа зовмоор зvйлсийг бидний дунд амьдарч байгаа нийгмийн паризитууд л хийдэг биз дээ? Єє би бас дахиад л худлаа шаагаад биз тиймээ? Иймэрхvv арчаагvй нийгмийн хог шаарууд одоо улам бvр олширсоор л байна. Биднийг юмийг их хэтрvvлж бичээд байдаг л гэнэ. Гэхдээ бидний бичээд байгаа юм болгон хэтрvvлэг биш гэдгийг Гоожуурыг єдєр болгон орж ирж ушдаг 3000 гаруй баагийнууд бvгд мэдэж байгаа. Хамгын инээдтэй нь иймэрхvv нийгмийн хог шаарууд гайгvй мах шєлтэй бие бялдартай эрчvvдийг бол хулчигнаад дээрэмдэж чадахгvй ш дээ. Тvvнтэй адил ийм лаларуудын хийсэн vйлдэлээс ичиж суухын оронд “Ямар гоё мэдээ вэ” ч гэх шиг єєхшvvлсэн маягын комментvvд тэнд их байсан. Монголчуудын Хятадуудыг муу хэлдэг шалтгаан бол ойлгомжтой асуудал. Олон зуун жил бие биенээ дарлаж бас дарлагдаж явсан тэр их єш хонзон хойч vед нь хадгалагдаж vлдсэн байна. Энэ бол ганцхан Хятад Монгол vндэстний хооронд ч байдаг зvйл биш. Бараг дэлхийн бvх улсууд хєрш улс орноо ихэд vзэн яддаг тохиолдолууд захаасаа авахуулаад зєндєє байна. Польшууд Оросуудыг, Арменvvд Туркуудыг, Хятадууд Японуудыг, Америкvvд Мексикvvдыг, Францууд Германvvдыг, Пакистанууд Энэтхэгvvдийг, Арабууд Израйлvvдыг vзэн яддаг гээд тоочоод байвал ерєєсєє барагдах юм биш. Тэглээ гээд Монголчууд шиг нэг биеэ хамгаалж дийлэхгvй Хужаа хvvхнийг арчаагvй хоёр пизда дээрэмдсэн байхад баярлаж дэвхэцээд байдаггvй л байхгvй юу. Ядаж барилга барьж байсан хорин хужаа залууг арван Монгол очоод хэмхэртэл нь зодсон биш. Сайн ярих юм бол Монголчуудад цаг дээрээ тулахаар тэгж чадах ч хоншоор байхгvй. Юу ч чадахгvй! Худлаа мєрєєдєхєєс цаашгvй! Аргаа барчихаад очиж очиж нэг муу хvvхнийг дээрэмдэхэд ингэж их баярладаг болчихсон байна шvv дээ. Єєрсдєє хэзээ нэгэн цагт Эрээн юмуу Бээжингээр орж гарахгvй юм шиг дурактаж байгааг нь тэр хараад байгаарай. Yнэхээр л Монголчууд бид тийм хужаа нарыг vзэж чадахгvй дээрээ тулчихсан юм бол Хятадын бараа таваарыг нь хэрэглэхээ болчих л доо. Эдийн засгаар нь боох гээд оролд л доо. Бvр ч чадахгvй. Монгол улс жилдээ 1.5 тэрбvм долларын бараа таваар гаднаас оруулж ирдэгийн 30% Хятадаас орж ирж байна. Тэгвэл бид бас адил хэмжээний бараа экспортоор гадагш гаргадаг. Тэрний 70%-ийг Хятадууд худалдан авч байна. Made in China гэсэн шошготой бандааш ємсєж бас Хятад торгоор дээл хийж ємсєєгvй vхэр Монгол миний мэдэхийн бараг алга. Тэгээд ч Монголын Хятадтай хийж байгаа бизнесийн хэмжээ Хятадын бусад том худалдааны тvншvvдтэй харьцуулах юм бол 200-ийн поошгонд шvлсээ хаяж байгаа юм шиг жоохон. Америкчvvд л гэхэд жил бvр Хятадаас 321 тэрбум долларын бараа худалдан авч 65 тэрбум долларын барааг Хятадад нийлуулж байна. Яг vнэнийг хэлэхэд єнєєдєр Монголчуудад Хужаа нар илvv их хэрэгтэй байгаа болохоос биш Хужаа нарт Монголчуудын хэрэг vнэхээр байхгvй гэдгийг л ойлго. За тийм том улсыг эдийн засгаар нь яаж барьж идэх вэ дээ Гоожуур пизда дандаа худлаа шаах юм гэж бодож байвал одоо энэ зун Бээжинд Олимп болох гэж байна. Тийм л их дээд тэнгэрээс заяатай эзэн Чингисийн vр удам болсон улаан залаатай Монголчууд юм бол тэр муу цагаан будааны хэдэн хужааг нутаг дээр нь алж єгєєд хамаг алтан медалыг нь тvvгээд ирэх юм байгаа биз дээ? Ёстой яг ш дээ! Ширээний теннисээр нь бол барахгvй байх гэхэд харин чєлєєт бєх, жудо, хvндийн єргєлт, бокс энэ тэрээр бол алаад єгнє биз дээ. Ёстой харагдаарай! Тэгвэл Сагс бас Хєл Бємбєгєєр єрсєлдвєл яах бол? Хэд нойлоороо хожигдоод бvр ч онигоонд орно. Ингэхэд бид нарт хужаа нараас илvv хийж чаддаг юм гэж байна уу? Мэддэг хvн байвал надад хэлээд єг. Євєр Монголын хэдэн хужаанууд малаа хvртэл Монголчуудаас илуу маллаад олон сая (2004 оны тоогоор 26 сая ямаатай) бvр сайн vйлдэрийн ноолуурын ямаатай болоод байна. Монголчууд чинь нvvдэлчин бас сайн малчид гэж шаагаад байдаг биз дээ. Гэтэл хамаг малаа зуданд vхvvлчихлээ гээд гуяа ганзагласаар малчид нь хотод орж ирээд хvн унтуулахгvй нvvрсний утаагаар утаад суучихна. Ганц чаддаг гээд байсан малаа хvртэл хужаа нараас илуу маллаж чадахгvй болохоор тэгээд єєр юу ярьж бичих вэ дээ. Ичмээр байгаа биз нээрээ…
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)