Тэнгэрийн бүсгүй : Тендерт тэнцэхгvй дурлал

Тендерт тэнцэхгvй дурлал

Алтны магнат, баян айлын охинд дурлаад нусаа хацартаа наах биш бvх биедээ нааж байна аа.Шинэ оны дараахан намайг гэртээ урихаар нь гангарааны ємд, цамцаа угаагаад гадаа хэцэн дээр тавьсан санаатай. Тэгсэн шєнє хулгайч аваад явчихаж. Одоо тэгээд юу ємсєнє єє. Намайг шилжилтийн насан дээрээ явахад л шилжилтийн нийгэм хамт эхэлсэн. Тэрнээс хойш хувцас авч чадалгvй явсаар ганц цамц маань хvvршээд урагдах нь ээ, зайлуул ямар ингээд очилтой биш. Нэг бол нvцгэн бие дээрээ орны даавуу нємєрч, духныхаа голд ганц цэг хатгачихаад "шри шри" бясалгалынх гээд очсон нь арай дээр vv? Євєл болохоор замдаа хєлдєєд vхчихэж магадгvй. Ядаж байхад толгойноос нvvрсний утаа vнэртээд салдаггvй. Долоо хоног алгасахгvй усанд орлоо, vнэр нь гардаггvй дээ. Сvvлдээ дургvй хvрээд хэдэн сєєвгєрєє хусуулчихсан чинь "Нуухыг нь авах гээд нvдийг нь сохлов" гэдэг шиг "Єршєєлєєр суллагдсан" болчихлоо хєєрхий. За яахав, айлын хvргэн болох гэж байгаа хvн эртхэн гараад хоёр зээрдээрээ жирийлэгчихлээ. Манай хадмын байшин эхлээд тємєр хашаа vvдэндээ хамгаалалттай, дахиад жижиг хашаа бас vvдэндээ буу, шийдэм агссан хамгаалалт. Яг одоо хаалган дээр нь хэдэн цагдаа нар манаад зогсчихсон. Дээдсийн хороолол энэ тэрээ гээд томроод байсан чинь арай шоронд амьдардаг юм биш биз гэж хvртэл бодогдлоо. Энд, тэнд камер хєдєлгєєн бvрийг хянаад vнэн ядаргаатай. Явсаар байж хаалган дээр нь очлоо, хонх дарлаа, орлоо. Гэрийнхэн нь бvгдээрээ зvрх муутай улсууд бололтой. Намайг хараад л цочиж ухасхийгээд, би бас тэднийг цочихоор нь дагаж цочоод. Халуун нvvрээрээ уулзах ч дээ, хэцvvхэн ч юм даа. Аа харин манай хадмын ахуй амьдрал нь vнэхээр тасархай юм аа. Vvднээсээ эхлээд хєл арчдаг гишгvvр нь Солонгосынх, нойлын цаас нь хvртэл "Маде нь Кореа". Тэгсэн бvр аавынх нь зvvн бєєр, ээжийнх нь доод уруул хvртэл солонгос, аваарт орсон ахынх нь баруун хєлийн эрхий хурууны хумсны толио бас л Солонгост vйлдвэрлэв. Энэ ертєнц дээр Ємнєд Солонгос гэдэг улс байхгvй байсан. бол эд ер нь яана аа. Гэхдээ манайх бас гурав дахь орны хувцас ємсдєг л дєє. Аавын саатай улаан пиджак, ээжийн ногоон туфль Германых бол эмээгийн усанд орохдоо ємсдєг хувцас Италийнх. Энэ бvгд дээр євєєгийн нарны сунадаг таяг Японых. Гэм нь цугаараа комиссын бараа. Бид бол зах дээр очоод овоолсон хувцас дунд шумбаж ороод таалагдсан цамцаа суга татан гаргалаа, хоёр сугыг нь vнэртэж vзлээ, нэг сэгсэрлээ, ємсч vзлээ, шууд худалдан авлаа. Харин гутлаа "Бvх гутал 5000"-аас. Гэрийн эзэгтэй нь "Хар кофе уух уу, хvрэн кофе уух уу, цагаан дарс уу, улаан дарс уу, ногоон дарс уу? гэнэ. Тэгснээ та шарсан загас идэх vv, хатаасан загас идэх vv, хайрсан загас загас идэх vv аль эсвэл амьд арзагнаж яваа жараахай зооглох уу, амь тавьж байгаа алгана загас идэх vv? Гол нь тасарч байгаа гутаар загас ч бас илvv амттайдаа л гэж байгаа юм. Гэхдээ манайх ч гэсэн хоолон дээрээ олон сонголттой. Жишээ нь "Хоосон хонохоор гvрийх vv, хар цай уугаад хэвтэцгээх vv, ходоод хонхолзоод болохоо байлаа. Хойлог нохойгоо нухчихъя, хашааны цаагуур золбин муур vзэгдэв vv" гэдэгтэй тун тєстэй. Vе vе хонины толгой яз чанасан єдєр эднийхээс их сонголттой. "Чихийг нь тавихгvй бол хохь чинь шvv, нvдийг нь битгий ухчихаарай хар хvvрнvvд ээ, тагнайг нь тєрсєн эхдээ vлдээсэн vv, эрvvг нь эгч нь зулгаана, тархийг нь сvхээр бяц цохиод иднэ шvv" гэдэгтэй адилхан юм уу даа. Манайх тэднийх хоёрт ижил тєстэй юм байгаад олзуурхаж л байлаа. Хоорондоо "Уучлаарай, экскузмы, ам соррий" гэхээс єєр vг солилцохгvй, гэр дотор нам жим. Ялааны нисэх сонсогдоно гэдэг бол энд ялааны амьсгалах, бvр зvрхний цохилт нь "пvд, пvд" гээд сонсогдоно. Нєгєє нам жимийг эвдэж аав нь гэх амаараа дvvрэн алтан шvдтэй эр:-Юу хийдэг залуу вэ л гэж байна.-Бизнес хийдэг ээ л гэлээ. Хаана вэ? гэхээр.-Гаалийн ерєнхий газарт... гэсэн тэдний нvд нь сэргээд босоод ирж байна. Тэгэхээр нь жаахан холдуулаад Гаалийн ерєнхий газрын хажууд нэг гурван давхар байшин байдаг даа. За яг тэр байшинг чинь тойроод явахаар хоёр давхар дутуу барьсан барилга бий. Ээ дээ, тэрний чинь урд арван машины гарааш байгаа хэмээн тvгдрэлгvй єчвєл, бvдvvн эр гэдсээ илэн: -Уухай ёстой болж байна, газартай, гарааштай эр байх нь энэ хэмээн анх удаа намайг магтав. Би сандрахдаа яг тэр машины гараашны чинь буланд нэг мухлаг байдаг даа гэлээ. Бvдvvн эрийн туяарч байсан царай жаахан барайгаад:-Зvйтэй хотын тєвд сєєм газар ч гэсэн шижир алт гэж байна. Тvvний харцнаас жаахан дальдчаад:-Тэр мухлаг ч яг биш юм аа, тэрний хажууд нэг гэрлийн шон байгаа гэлээ. Тэгсэн ирээдvйн хадам эцэг маань хємсгєє зангидаж ирээд: -Хотын гэрэл чимэглэлийг хариуцдаг юм уу, хаашаа юм бэ? гэж байна.-Арай таасангvй. Тэр гэрлийн шонгийн чинь яг дор цагаан утас бариад сууж байдаг гэж хэлээд тэднийхээс хєєгддєг байгаа. Тэд охиноо "Нэг бол тамтаггvй баян залуутай, нєгєє бол заавал гадаад хvнтэй суулгана" гэнэ. Нэг vгээр би тендерийн гадаа vлдэж байхгvй юу. Тендерт тэнцээгvйдээ шар хєдлєєд болдоггvй. Чулуу аваад цонх руу нь шидлээ. Тар няр гээд явчихсан чинь тэдний вакуум цонх биш, миний шидсэн чулуу хэдэн хэсэг бутран хуваагдлаа. Ээж нь дээрээс толгойгоо цухуйлгаад "Гуйлгачин хулгайч аа, чамайг шоронд хийнэ дээ" гэж занаж байна. Цонхыг нь хагалж чадаагvйдээ уур буцлаад байсныг хэлэх vv "Монголын алт эрдэнэсийг цєлмєж, мєлжиж яваагаараа та нар єєрсдєє хулгайч" гэж байдаг чадлаараа хашгирахад нvднээс минь доголон нулимс бємбєрч билээ. Тэрнээс хойш би дурлалд тендер гэж нэг хатуу шалгуур байдгийг ойлгосоон.
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
sanaa (зочин)

harin tiim shuu

enkhbat (зочин)

yanziin goe bolson baina ahiad bicheerei

zochin (зочин)

hoorhon bichsen bna. zondoo ineelee.

zulzaga (зочин)

durlalaa gej ....

maral (зочин)

he he chinii blog ih goy yumaa ehneees awaadl vzej bndaa bvgd taalagdaj bnaaa bayrlalaaa kiss amjilt

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)