Тэнгэрийн бүсгүй : Монголын боксчид Олимпийн эрхийн тєлєє

Монголын боксчид Олимпийн эрхийн тєлєє

Манай спортынхон, тэр дундаа боксынхны хувьд он гарсаар туйлын хариуцлататай тэмцээнvvд болсоор байна. Ази тивээс Олимпийн эрх олгох боксын анхдугаар тэмцээн єнгєрсєн сарын сvvлчээр Тайландад болж харин манайхан олимпийн нэг ч эрх авч чадаагvй бол эрх олгох хоёр дахь удаагийн тэмцээн Казахстаны нийслэл Астана хотноо ирэх сарын 15-25-ны єдрvvдэд болох юм. Тус тэмцээн 48-81 кг, +91 кг гэсэн арван жинд явагдаж Олимпийн сvvлчийн 19 эрхийг олгоно. Тэр тусмаа 51, 54 кг-ийн жинд эхний гурван байрт шалгарсан тамирчин, 48, 57, 60, 75, 8.1 кг жинд алт, мєнгєн медальтнууд, +91кг-д нэг тамирчинд олимпийн эрх олгох болзолтой байгаа. Ази тивээс Бээжингийн Олимпийн наадамд 62 тамирчин орох юм. Vvнээс єнгєрсєн онд АНУ-ын Чикаго хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 24 тамирчин олимпийн эрхээ авчихаад байгаа. Харин улдсэн 38 эрхийг хоёр хэсэгт хуваан Таиланд, Казахстаны тэмцээнvvдэд тус бvр нь 19 эрх олгох болсон билээ. Хятадын тамирчид Ази тивээс хамгийн олон эрх буюу 51кг-аас бусад бvх 10 жинд олимпийн эрхээ хэдийнэ авсан. Харин Таиландын боксчид найм, Казахстан, Узбекстан тус бvр тав, БНСУ гурав, Энэтхэг, Иран, Япон, Тажикстаны тамирчид тус бvр хоёр эрх авсан бол Монгол, Филлипин, БНАСАУ, Сири тус бvр нэг эрх аваад байгаа. Тайландад болсон тэмцээнд манайхаас долоон боксчин оролцсон боловч нэг ч эрх авч чадаагvй нь харамсалтай. Тэд єнгєрсєн оны зургадугаар сард Улаанбаатар хотноо болсон Азийн аваргын тэмцээнээр алт, мєнгє нийлээд таван медаль авч байсан бол энэ жил эхний хоёр байрт шалгарч чадсангvй. Монголын боксын холбоо, Vндэсний шигшээ багийнхан гурван олимпийн эрх авна хэмээн оны ємнє амлаж байсан ч энэхvv болзлоо одоо биелvvлэхэд хvндхэн болоод байна. Манайхаас 2004 оны Афины Олимпийн наадамд 60 кг жинд тамирчин Э.Мєнх-Эрдэнэ оролцож байсан. Э.Бадар-Ууган 54 кг-ийн жинд 2007 онд дэлхийн аваргаар мєнгєн медаль авч, 2008 оны Олимпод оролцох эрхтэй болсон. Манайхны хувьд гол найдвар болж байгаа 60 кг-ийн жинд Казахстан, Узбекстаны шилдэг тамирчид эрхээ аваагvи байгаа юм. Харин 48, 57, 69 кг жингvvдэд бага ч болов найдлага тєрvvлж буй. Гэхдээ хариуцлагатай тэмцээнд эртнээс сайтар бэлтгэн, дасгалжуулагчийн мэдлэг, чадварыг сайжруулах, хvн хvчийг нэмэх, эрдэм шинжилгээний багийг ажиллуулах зэргээр олон талт арга хэмжээ авч анхаарлаа хандуулахгvй бол Олимпийн эрх дахин олдохгvй ч байж мэдэх нь Таиландын олимпийн эрх олгох боксын анхдугаар тэмцээнд манай улсаас хоёр тамирчин Олимпийн эрхийн тєлєє тоглосон боловч ялагдал хvлээсэн. Бээжингийн Олимпод 286 боксчин оролцох юм. Vvнээс 48- 81 кг жин тус бvрт 28 тамирчин хvч vзэх бол -91 кг , + 91 кг-д 16 боксчин тоглоно. Тив бvрт оролцох тамирчдын тоог тогтоон єгсєн байгаагаас хамгийн олон тамирчин буюу 91 боксчин Европ тивээс оролцох бол Азиас 62, Африк болон Америк тивээс тус бvр 60, далайн орнуудаас 11 хvн, vлдэж буй хоёр эрхийг ОУОХ, ОУСБХ, VОХ-ны гурван талт комиссын хурлаар шийдэж тус бvр эрхээ авч орох юм. Тивvvдийн сонган шалгаруулах тэмцээнvvд 1-4 дvгээр сард болж Бээжингийн Олимпод оролцох тамирчдын сvvлчийн нэрс ирэх тавдугаар сарын 18-ны єдєр эцсийн байдлаар тодорхой болох билээ. Харин манайхны хувьд ганц ч болов эрх нэмж олдоосой билээ гэж найдах л vлдлээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)