Тэнгэрийн бүсгүй : “Хүйтэн дайн“

“Хүйтэн дайн“

Оросууд “ребэндинг” хийн хоккейн нэр төрөө сэргээх гэсэн биш, хоёр талцан хэрэлдээд болохоо байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Нарышкин, “Газпромэкспорт” компанийн гүйцэтгэх захирал Александр Медведев нар санаачлан Оросын Биеийн тамир, спортын агентлагийн дарга Вячеслав Фетисовтой хамтран “Супер лиг”-ийн бүх багуудтай хэлэлцээд Тивийн хоккейн лиг (ТХЛ) гээчийг 2008 оны есдүгээр сараас эхлэн зохион байгуулахаар тохирсон. Гэтэл энэ ажилд нь Владислав Третьяк ерөнхийлөгчтэй Оросын хоккейн холбоо (ОХХ) хөндөлсөж зогсчихоод хөдлөх шинжгүй болоод явчихлаа. Третьяктнуудын шаардаж байгаагаар зөвхөн тэд ТХЛ-ийг зохион байгуулах ёстой гэнэ. Мөн ОХУ-ын АШТ-ийг давхар явуулж байх нь зүйтэй гэдэг байр суурь дээрээ холбооныхон хатуу зогсч байгаа гэнэ. Гэвч энэ бүхний цаана ТХЛ-д эргэлдэх асар их мөнгөний асуудал нуугдаж байгаа гэсэн таамгийг хойд хөршийн сэтгүүлчид онцолж байна. Учир нь ТХЛ-ийн зохион байгуулах эрхийг Медведев ба Нарышкинд өгч Оросын АШТ болох “Супер лиг” татан буугдсанаар ОХХ-ны санхүүгийн эх үүсвэр үгүй болж, ТХЛ-ийн хараат болчих гээд байгаа ажээ. Дээр нь Путины талын ноёд Третьяк ба түүний багт шинэ лигийнхээ удирдах зөвлөлийн таван суудлын дөнгөж хоёрыг л өгсөн нь өөрсдийг нь багалзуурдаж магадгүй (эрхэндээ авах) гэсэн хардлагыг ОХХ-ны хамт олонд төрүүлсэн бололтой юм. Тийм ч үүднээс Третьяк “Оросын хоккейг шинэчлэх үүргийг Путин надад өгсөн. Тиймээс энэ бүх ажлыг ОХХ хариуцах ёстой” гэсэн мэдэгдэл хийж, асуудлыг өөрийн талд шийдэх гэсэн сүүлчийн аргаа хэрэглэлээ. Дайны хажуугаар дажин гэгчээр мань ерөнхийлөгч Олон улсын хоккейн холбооны тэргүүн Рене Фазельтай тэрсэлдэж өөрийгөө ганцаардуулаад авсан. Зүгээр ч нэг тэрсэлдсэнгүй, удахгүй болох ОУХХ-ны ерөнхийлөгчийн сонгуулиар Швейцарийн иргэнийг унагаж, өөр хүнийг дэвшүүлэх хор найруулж яваад “азаартан” оросуудынхаа бөөндсөн дайралтад өртсөн. Тэдгээр бөмбөгдөгчдийн нэг нь цагтаа өөрийг нь дэмжиж ОХХ-ны ерөнхийлөгч болгосон Фетисов хүртэл байгаа. Урьдын алдарт хоккейчин маань өнөөгийн цуутай бантан хутгагч болсон юм биш байгаа.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)