Тэнгэрийн бүсгүй : Борооны гунигаас хагацмааргүй байна...

Борооны гунигаас хагацмааргүй байна...

Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод
Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа
Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд
Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа 

Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигыг даасангүй
Үүл болоод солонгын тухай улиглан дуулаад ч сонссонгүй
Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л
Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ

Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад
Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Чи бичсэн үү. Хэрвээ чи бичсэн бол мундаг бичдийм байна ш дээ. гоё шүлэг байна.

red (зочин)

xotiin zini deerhi tengeriig zag uuriinxon sedreegee xorin xonog baitugai xoer gurvan saraar angasan gazriig sergeeh arga olg sedsen gene xed xedn gazar xeregtei toxoooromj tavisan gene altain xyazgaart z baigaa gene ariin xangaid z tavisan gene boroo albaar oruulaad zogsoozh zadaxgyi bol bolzimgyi jm xizeed zagnuuldag xyyxed shig bolox vii erxbish negiig bodoo biz ergeed jaxaa medee biz xariulj odoo zogsoohgyi bol xadlan tejeel ni xezyydne dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)