Тэнгэрийн бүсгүй : Эр эм хоёр ойртох мөчид харилцан хүчтэй энергийн солилцоо явагддаг
Хорин минутын бүрэн секс сэтгэлзүйчийн эмчилгээнээс илүү үр ашигтай стрессийг тайлж мөн хагас цаг аэробик хийснээс илүү калори хайлуулдаг болохыг эрдэмтэд тооцоолжээ. Йогийн сургаалийн дагуу эмэгтэй хүний хөх эерэг цэнэгтэй байхад эрэгтэйнх эерэг байдаг байна. Тиймээс ийм хүчтэй энергийн солилцоог ашиглаж зарим өвчнийг эмч нар анагаахыг зөвлөдөг. Дээхэн үед эрчүүдийн бэлгийн чадавхи маш сайн байсан нь стресс байхгүй, байгаль экологи цэвэр байсантай холбоотой. Эр хүний мэдрэлийн эд эс доголдоогүй сайн байх тусам чадавхи сайн байна гэсэн үг. Өнөөдөр эрчүүд чадавхиа дээшлүүлэхийн тулд янз бүрийн, заримдаа хор уршигтай ч арга хэрэглэж байна. Бүх гайхамшиг энгийн байдаг гэдэг. Үүнтэй адил цусны эргэлтийг эрчимжүүлэх, чадавхийг дээшлүүлэхийн тулд энгийн арга хэрэглэхийг зөвлөө. - Хэт бүү ядар. Өдөрт найман цагаас багагүй унт. - Спортоор хичээллэ. Ялангуяа шогшоо гүйлтэд ач холбогдол өг. - Өдөр бүр халуун хүйтэн шүршүүрт эсвэл усан иллэгтэй бүлээн устай ваннд ор. - Сексэд удаан хугацааны завсарлага бүү хий. Бэлэг эрхтний чадавхи бүр “залхуурч” сулрах нь бий. - Бэлэг эрхтний хэмжээнд анхаарлаа бүү төвлөрүүл. Мэс заслын арга хэрэглээд ч эрхтний хэмжээ 3-7 см шалихгүй өсдөг байна. Ер нь том эрхтэн эмэгтэй хүнд таашаал өгдөг тухай нотолгоо өнөөдөр байхгүй. Эмэгтэй хүн илүү идэвхтэй бай Секс бол зөвхөн эр хүнд хамааралтай мэт ойлгодог эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Дур тавилтгүй секс ямар ч эр хүнийг баярлуулахгүй. Сексийн үед эр хүн зөвхөн ганц удаа тавих чадвартай бол эмэгтэйчүүд олон дахин дур тавьж чаддаг. Биологийн энэ гайхамшгийг ашиглахгүй байж болохгүй. Амьдралаас тааламжтай бүхнийг авахаас бүү ич. Гар хангалга Зөвхөн гэр бүлгүй, ганц бие эрчүүд /эмэгтэйчүүд/ гар хангалга хийдэг тухай “онош” хуучирчээ. Судалгаагаар гэр бүлтэй эрчүүдийн 90 хувь нь гар хангалга хийдэг байна. Энэ нь ямар нэгэн гажиг бус, харин мэдрэлийн, сэтгэл зүйн болон биеийн ачааллыг тайлах, бие тавирахтай холбоотой юм. Мөн партнёр нь түүний хүсэл эрмэлзлийг ойлгохгүй, тоомсорлохгүй байхад энэ аргыг хэрэглэдэг байна. Үүнийг секс гэхэд хэцүү. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол гар хангалга нь бэлгийн хэрэгцээгээ хангах болхи, доод хэлбэр гэнэ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)