Тэнгэрийн бүсгүй : Би СОЁМБООРОО архи хийж уусан Монгол хүн

Би СОЁМБООРОО архи хийж уусан Монгол хүн

Манай улсад архины үйлдвэрүүд хэтэрхий олширсон байдаг мөртлөө шударгаар татвараа төлдөг газар нь хуруу дарам цөөхөн болжээ. Хуруу дараад ч байх юмгүй ховордсон. Улаан номонд оржийно шдээ. Архи бол амьдралын дайсан гэж ирээд л сүр юм болно. ёстой газрын гаваар оруулах юм гэнээ. Хэрвээ тэгмээр байгаа бол тэр архины хуурай хууль гэдэг шиг юмаар бариад болиулчина гэж бодвол ёстой лөөлөө байнаа. Худлаа гэвэл өөрийнхөө хүүхэд юм уу нэг хамаатны бацаандаа арзээтканы нүхэнд хадаас барьж байгаад ерөөсөө хийж болохгүй шүү гэж хэлээд үзээрэй. Тэгээд хийх нь үү яахнуу харна биз. Угаасаа манай гарууд болохгүй бүтэхгүй болгоныг хийдэг өтцөн араншинтай ард түмэн шдээ. Тэгчээд тэрийгээ хэдэн робот шиг тархийг нь форматлаад л шинээр үйлдлийн систем суулгачих юм шиг их амар юм бодоод байхын. Маньд ингэж харагдаж байгаан. Архи тамхины реклам явуулахгүй гээд тас хаацан хориглоно гээд сайхан заалттай хуультай. Тэр нь аятайхан хэрэгжинэ гэсэн теором ч байхгүй дуртай нь шууд реклам гаргаад л торгуулийг нь төлдөг. Нөгөө мэргэжлийн хяналтын газар нь торгуулиа горьдоод рекламыг нь тоолж суужийгаад амин зуулгаа залгуулж байгаа юм шиг торгуулиа бичнэ дээ. Сүүлдээ реклам нь зугаатай болж эхэлж байгаан. Нэг архины реклам харсан чинь манай архи хордлого тайлдаг, архи уух дуршил бууруулдаг гэнээ. Энэ одоо хүүхдэд зориулсан архины реклам уу. 18 хүрсэн мэдрэлийн 25-р сургууль төгссөн баагий ч итгэхгүй нь тодорхой асуудал байгаа биз дээ. Бас нэг компаний архины хувьсгал хийж байгаан гэнэ. Айхтар эд болох нь дээ гээд л хараад суулаа. Сүүлдээ хамаг өөдтэй олигтой гэсэн нэрээ бараад дуусцан, ерөөл магтаалын үгсийн сан маш хомс ард түмэн юм болохоороо төрийн сүлд энэ тэр гээд хаашаа довтлоод эхэлснийг гарчигнаас харсан байх. Тэглээ гээд хаана бооно гэсэн ойлголт байхгүй зүгээр л тоолж суугаад бүүр дараа нь торгодог наасан. Энэ нь тэгээд зөвхөн архи рекламдсан рекламдаагүй асуудлаас гадна өөр нэг асуудал босгож ирж байна. Энэ нь юу гэвэл хуулиа дагадаг компаниуд нь болохоор шударга бус өрсөлдөөний байдалд гүн ихээр нэрвэгддэг. Тоохгүй реклам хийгээд л байгаа архи нь гүйх үү? Хуулиа сахин биелүүлээд зүгээр суугаа баагийгийн бараа нь гүйх үү. Төрөөс хуулиа битгий дагаа гэж зохицуулдаг арга хэмжээ нь энэ биз. Нөгөө хуулиа мөрддөг реклам энэ тэр хийдэггүй компаниудаа залхаан цээрлүүлж байгаа нь тэр юм шиг байгаан. Тэгснээ иргэдээс есөн шидийн гомдол гараад эхлэнгүүт нөгөө л хэдхэн ширхэг татвар төлдөг саалийн үнээнүүдээ рэкээтлээд эхэлдэг байгаан. Тэр гомдлууд ихэвчлэн тэр 1000-ын алдарт сархдууд, хуурамч архин дээр л гардаг гэж би бол ойлгодгийн. Мянгын архи зардаг хүн би амьдрах аргаа олж байна. би хүн юм чинь амьдрах шаардлага байна гээд хуцахын. Мань бас хүн шиг Мах талх иддэг л гар байхгүй юу. Тэгээд ч 1000-ын архи зурагтаар реклам цацна гэж холоо хэвтэнэ дээ. Ингэхээр мань боджийгоон. Тэртэй тэргүй хориглох тусам зөрүүдлэдэг гарууд юм чинь зурагтаар реклам цацахыг нь зөвшөөрчүүл яасын. Харин зөвшөөрөхдөө үнэ төлбөрийг ердийн ханшаас 3 дахин өндөр ч юм уу тогтоогоод 1%-ийг нь буцаагаад архины эсрэг, эсвэл соёлтой хэрэглээний сурталчилгаанд ашиглах, үлдсэн нөгөө 1%-ийг нийгмийн халамж үйлчилгээнд хөрөнгө оруулахаар тогтоогоод хуульчилбал яасын. Эцэст нь хэлэхэд Өвөг дээдэс маань бидэнд Соёмбыг тугандаа тахиж үлдээснээс шилэнд савлаад орхиогүй, Соёмбыг би тугандаа намирахыг харж сэтгэлээ сэргээдгээс шилэнд найгаж байхыг харж баясдаггүй юмаа. Та нар юу гэж боджийно. Хорсол баяслаа доор үлдээнэ биз. Та бүхнийг хүндэтгэсэн johny
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
unshigch (зочин)

unen shuu!chingis uvuuguu turiivchin deeree drachaad bugsunduu avj yavah,soyomboo shilend savalchihaad solioroh 2 ugtaa 1 l yum shuu,humuusee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)