Тэнгэрийн бүсгүй : САННИКОВЫН ГАЗАР 2

САННИКОВЫН ГАЗАР 2

АЛГА БОЛСОН ҮНДЭСТЭН Шенк бол залуу зандан насандаа олон газар аляж үзсэн, насаараа ганц бие яваа хүн билээ. Тэрбээр залуудаа Енисей мөрний доод биеэр арслан зааны яс эрж, Өвөр Байгалийн нутаг, Амар мөрөн хавиар жуулчлан шинжилж, тэр ч байтугай Сахалиныг Оростой нэгдсэний дараахан тэр нутгийн ургамал, газар нутгийг судалжээ. Хожим нь нийслэлд эргэж ирснийхээ дараа цуглуулсан материалаа боловсруулах ажилд шамдан орсон байна. Шенк гоонь ганц биеэр тун ч даруухан аж төрж, академичийн цалин пүнлүүнийхээ ихээхэн хэсгийг за«уу эрдэмтдэд туслах юм уу, өөрийн сонирхдог Сибирь, умард туйлын нутгийг судлах экспедиц зохион байгуулахад нэмэр хандив болгодог байна. Барон Толлийг шинжээчийн нь хувьд өндөр үнэлдэг учир аялалд нь болон хожим түүнийг эрж хайхад ихээхэн мөнгө заржээ. Баярын хурлаас эргэж ирээд Шенк онкилон хэмээх учир битүүлэг овог аймгийнхны тухай мэдээ уншиж судлав. Хэдэн зууны өмнө онкилонууд Чукотын хойгийг эзлэн нутаглаж байсны хожим мөсөн далайн эрэг рүү чукчүүдэд түрэгджээ. Бие хаа, хувцас хунар, аж амьдралын ёс төрхөөрөө тэд чукчээс шал ондоон, тэдний ойрын төрөл овог нь Кадьяк арлын алеутууд юм. Норденшельд “Вега” хөлгөөрөө Иркайпий, Шелагский, Якан хошуу хавиар Сибирийн хойт эргээр хөвж явахдаа онкилоны орхиж явсан газар гэр гэмээр, тэхий дунд нь хүртэл газар ухаж хийсэн, халим загасны хавиргаар унь босгож шороогоор хучсан дээвэртэй овоохой маш олныг үзжээ. Малталтын үед чулуу, ясаар хийсэн, зарим нь бүр яс, модон иш бариултай янз бүрийн зэвсэг, сүх, сум, хусуур, жадны үзүүр одсон байна. Түүгээр үл барам сүх, жадны үзүүрт уясан суран оосор нь мөнх цэвдэг хөрсний ачаар олон зуун жил гэмтэлгүй хадгалагдаж байсныг олсон байна. Онкилонууд төмөр мэтийн металл ашиглаж мэддэггүй, ёстой нэг чулуун зэвсгийн үеийн хүмүүс байжээ. Врангелийн цуглуулсан чукчүүдийн ярианаас үзвэл Мөсөн далайн эргээс онкилоны явсан шалтгаан нь тэдний удирдагч Крэхой, бугатан чукчүү¤ийн толгойлогч хоёрын дунд цусан өшөө буй болж хядалдаан үүссэгээс болсон байна. Мөрдөн хөөгчдөөс буруулан зугтсаар Крэхой овгийхоо үлдсэн цөөн хүнтэй эхлээд Умардын хошууны хаданд шивээлэн сууж байснаа тэндээсээ Шалауров арал хүрч улам цаашилсаар Якан хошуунаас уулсынх нь орой Мөсөн далайн дунд алсаас торолзон харагддаг газар луу Врангелийн арал руу арван таван байдар завиар сэлж хүрчээ. - Энэ мэдээнүүд ядмагхан, бас их хоорондоо зөрөөтэй юм. Энэ үндэстэн чухам хаашаа алга болсон нь сонин юм даа гэж Шенк материалаа уншиж дуусаад гайхан бодов. Дараа нь Шенк “Академийнхныг тэнсэж яриад үзье” гэсэн ёсоороо умард туйлын нутгийн судлах асуудлыг сонирхон дэмждэг хэд хэдэн академичтай уулзсан боловч барон Толлийн мөр, Санниковын Газрыг шинэ экспедиц гаргах төлөвлөгөөндөө тэдний зүгээс нааштай үг сонссонгүй. Умард туйлын нутгийн дахин судлах ажлыг даалгачихмаар буурь суурьтай эрдэмтэй ч дайралдсангүй, гэтэл ямар нэгэн уран зөгнөлчид мөнгө өгөх нь болгоомжгүй явдал мөний дээр ийм гэнэн ажил хөөцөлдөх нь эвгүй аж. Эцэст нь Шенк өөрийнхөө бэл бэнчинг тооцоож үзэх дээр тулав. Энэ ажилд зориулан нэг хоёр мянгыг шидчихэд болмоор байвч энэ нь багадмаар санагджээ. - За яахав, багаж хэрэгслийг энд тэндхийн албан газраас үнэгүй олж болох байх, тэгээд ч ийм экспедиц нэг жилээ илүү ажиллах хэрэггүй. Энэ хугацаанд уул газраа олчих юм бол тэр цагт ажлыг өргөтгөн өөрчилж мөнгө хөрөнгөөр хангаж болно, тийм газар байхгүй гэдгийг нотлоод ирвэл бидний сэтгэл амрах болно гэж тэрбээр эцэст нь боджээ. АЖИЛ ЗҮГШИРЧ БАЙНА Залуу эр болзсон өдөр цагтаа Шенкийнд ирлээ. - Онкилоны тухай мэдэгдэж байгаа бүх зүйлийг уншлаа. Мэдээнүүд хоорондоо зөрөөтэй байна. Тийм үндэстэн байж байгаад чукчүүдтэй байлдаж, зугтан зайлахдаа чулуу, ясаар хийсэн зэвсэг, газар гэрээ үлдээсэн нь гарцаагүй байна. Даанч хаашаа алга болсон нь мэдэгдсэнгүй. Онкилонууд нэг арал дээр амьдралын дэндүү хатуу ширүүн нөхцөлд хавчиглан ан гөрөөс олдохгүй өлсөж өлбөрч үхсэн, эсвэл эх газраа ямар нэг тахалд нэрвэгдэн сөнөсөн байх. Өөрөөр бодох арга алга гэж Шенкийг ярихад залуу эр үл зөвшөөрөн, - Хэрэв онкилонууд арал дээр сөнөсөн бол яс нь бөөн бөөнөөрөө олдох байсан. Хүмүүс ул мөргүй алга болдоггүй юм. Эх газарт хүйсээрээ мөхсөн бол тэдний тухай хөрш овог аймгийнханд нь ямар нэг домог яриа үлдэх байсан. Якут, тунгус, ламут нарын дунд тийм домог яриа огт алга гэлээ. - Тэгээд тэр онкилонууд чинь хааччихсан хэрэг билээ? Арай тэнгэрийн оронд амьдаараа очоогүй бололтой билээ? Гэж Шенк уулга алдав. - Тэд Санниковын Газар дээр л байгаа бололтой. Тийшээ нисдэг нүүдлийн шувууд тэдэнд газарч болсон байлгүй. - Хэрвээ хүн нисэж чаддаг бол би таны хэлснийг дуртайяа үнэмшихсэн. Онкилонууд нисэж чаддаггүй байсан шүү дээ. Тэд тэр газар луу усаар юм уу, эсвэл мөсөөр л очих байсан даа. - Тэд мал ахуйтайгаа хөдөлсөн болохоор усаар гарч чадахгүй. Яагаад гэвэл малыг байдар завинд ачна гэхэд дэндүү хүнд эвгүй ачаа билээ. - Тэд мөсөөр бас очиж чадахгүй байсан. Бүхий л мэдээ баримтаас үзэхэд Мөсөн далай нэлэхүйдээ бүтэн хөлддөггүй байна. Эргээс нилээд зайдуу үлэмж өргөн зай харзлан үлддэг байна. Иймээс чукчүүд их эрэмгүй зоригтой ч гэлээ Врангель арал дээр нэг ч чукч очоогүй байна. Бас яасан ч аймхай хулчгар гэхийн аргагүй анчдаас нэг нь ч Беннетт арал хүрээгүй юм. Барон Толлийн амь үрэгдсэн ч мөсөөр явж болохгүй гэдгийг нотолж байна гэхэд нь яриандаа халж ирсэн академичийн өөдөөс залуу эр тайвуухан үр сөрж, - Энэ бүгд ерөнхийдөө цөм үнэн. Тэгэхдээ уур амьсгал дандаа нэг хэвийн байдаггүй шүү дээ. Нарны толбоос болж хүйтэн дулаан амьсгал ээлжилж байдаг гэснд, - Тэр чтийм, мэдэлгүй яах вэ! Гэж Шенк дуугарав. - Онкилонууд Новосибрийн арлуудад хүрсэн, тэнд тэдний газар гэр, бас бус мөр үлдсэн гэдгийг бид мэдэж байгаа шүү дээ. - За тийм! - Онкилонууд тэнд амьдрахад тохиромж муутай гэж үзээд ан амьтан шувуу бага, цаашдаа ужилээс жилд ангийн олз ховордохыг мэдээд цаашаа явсан байж таарна. Сүрэг сүргээрээ хойт зүг нисэх шувууд тэдэнд умар зүгт ан амьтнаар элбэг баян газар байна гэдгийг зааж өгсөн байлгүй. Яг тэр үед нь цаг уур хүйтэн болж, хэдэн өвөл дараалан хүйтэрч, тэнгис хөлдсөн ч байж болох юм. Ингээд өдөр уртасдаг хавар эртийн цагаар онкилонууд Санниковын газарт эсэн мэнд хүрцгээсэн биз. - Өргөргийн 80 градуст хүн амьдрах боломжтой газар бий гэж бодохын талгүй. Тэгэхлээр тэд тэнд өлсөж осгож үхээ биз. Галуу, нугас гэсэж дулаацсан тундрээс өл залгах юм олж идэж чаддаг биз, харин хүн… - Хүн тэр шувуу, далайн морь, хав загас, цагаан баавгай, загасыг агнаж, Гренланд, Америкаас хойт зүгт орших, арлууд, Шпицберген, Шинэ газарт амьдран энэ ³мардын нутагтаа дасаж ээнэгшээд өмнөд газар ирсэн үедээ нутгаа ±анах ч явдал байдаг. - Санниковын Газар гэж байдаг, түүн дээр онкилонууд бий болдог гэдэгт та бүр итгэсэн хүн юмаа. - Эхнийхэд нь би эргэлзээгүй итгэж байна, Хоёр дахийг нь бол онкилонууд алга болсны цорын ганц тайлбар мөн гэж үзэж байна. - Харамсалтай нь Академи энэ саналыг чинь хуваалцахгүй байна. Би олон хүнээс асуусан. Миний нөхөд цөм тийм газар байхгүй, барон Толль амь үрэгдсэн гэж итгэж байна. - Ингэж бодож байгаа нь тун ч харамсалтай. Яагаад гэвэл Толлийн амь аврагдсан байж болох ганц газар нь Санниковын Газар юм. Барон Толль тэнд бий гэж би баталж чадахгүй, гэхдээ л боломжийн юм. Тэнд л түүнийг эрэх үлдээд байна. - Одоо эрэл хайгуулын өчнөөн төчнөөн ажил нэгэнт хийчихсэн болохоор мөнгө байлаа ч гэсэн тэр газрыг дахин эрэх дуртай хүн олдохгүй биз дээ. - Би бол дуртай явна. Якутскийн мужид суугаа цөллөгийнхөн, умард эргийн анчид дотроос итгэлтэй нөхөд ч олж чадахсан билээ. - Хэрэв мөнгө олдвол та экспедицээ яаж зохион байгуулах вэ? - Бас Хасагийн гацаанд суудаг цөллөгийн хоёр хүн бий. Бид гурав тийм экспедицийн төлөвлөгөө зохиож их л ярилцдаг юм. Хаант засаг цөлөгдөгсдөдөө гэж арай ядан алдаг оног өгдөг ядмаг зардлаас өөр юмгүй улс чинь дэмий л хоосон мөрөөдөж ярихаас цаашгүй. Бид тэнд яг л тэр нутгийн улс шиг ан хийх, загас барихчаан аядаж амь зууна шүү дээ. Тэр хоёр маань залуухан, цөллөгийн хүнд дарамтад нугараагүй улс. Бид хар бор ажилд боргшиж хатуужлаа. Түүнээс гадна мөсөөр аялах туршлагатай, багаж хэрэгсэл, чарганд хөллөх нохойто©, тэгээд ч Новосибрийн арлууд дээр хэд хэдэн удаа очиж үзсэн хоёр анчныг авч явна. - Зөв, тийм улс байхгүй бол та яаж ч чадахгүй. Тэгээд цааш нь? - Хавар эртээ бид мөсөөр Тогоот арал хүрнэ. Тэнд бааз агуулах бэлтгэж аваад мөс хатуу байхад бушуухан цаашаа явна. - Тэнгис хөлдөөгүй байвал яах вэ? Үүнд бараг л эргэлзэх хэрэггүй биз. - Тийм хэрэг болж магадгүй гэж бид чарган дээрээ хоёр хөнгөн байдар завь авч явна. Түүгээрээ тэнгисийн хөлдөөгүй хэсгийг хөвж туулна. Тэр нь нэг их өргөнгүй биз. Газрын ойр дандаа л мөс байдаг шүү дээ. Тэгээд цаашаа тэр газар хүртэл чаргаараа явж очиж судлаад зуны сүүлчээр мөн замаар буцаж ирнэ. - Тэр үед тэнгисийн мөс хайлж улам л бөргөн болно шүү дээ. Хүнд ачаатай та нар байдар завьтайгаа зайлшгүй живж үхнэ. Зуны сүүлчээр үргэлжийн салхи шуургатай байдгийг хэлэх үү! - Хэрэв эргээд хөвөх нөхцөлгүй зам боогдвол Санниковын Газар дээр өвөлжинө. Тэгээд хавар эрт буцна. - Нохдод бүтэн жил хэчнээн их хоол хэрэгтэйг та мэдэх үү? Энэ ачаанаас л болж сүйрнэ дээ… - Үүнийг мэдэлгүй яахав. Гэхдээ тэр газар дээр шувуу элбэг бий гэж итгэж байна. Тэгэхээр нохойн хоол тээвэрлэх хэрэггүй гэж үзэж байна. Зун нь бид өвөл идэх, буцах замдаа бааз хүртэл хэрэглэх хүнсний нөөцийг бэлдчихнэ. - Хэрэв та нар ямар ч газар олохгүй бол яана ! - Тэгвэл бид тэр даруйхан Тогоот арал руугаа эргэж ирж зусаад намар тэнгис хадаалмагц эх газартаа буцна. Ингэх хэрэг гарахгүй байх гэж бодож байна., гэхдээ зун ан ав муутай байж магадгүй болохоор Тогоотод агуулах брих хэрэгтэй. - Ийм экспедицид хэдий хэр мөнгө хэрэгтэйг та тооцоолж үзсэн үү? - Тийм их мөнгө орохгүй гэж бодож байна. Бид гурав хөлс мөнгө гэхгүй, хоол ундны л мөнгө хэрэгтэй. Тэр хоёр анчинд харин хөлс мөнгө төлөхгүй бол болохгүй. Гэхдээ тэд их даруухан улс. Хамгийн гол нь ноход, нохдын хоол унд, чарга, байдар завь, буу сум, хувцас хунарт л их мөнгө орно. Би энд ч, Хасагийн гацаанд байхдаа ч бодож үзсэн, хоёр мянгаас хоёр мянга таван зуу байхад хангалттай. - Гайгүй л юмсанж! - Умард нутагт олигтой чарга байхгүй, мод муутай. Бидэнд байн байн засах гэж цаг алдахгүй байхуйц дээд зэргийн сайн чарга хэрэгтэй. Чаргыг бол би энд захиалж хийлгээд авч явсан дээр гэж бодож байна. Буу зэвсгийг ч гэсэн эндээс авбал хавьгүй хямд, илүү дээр юм. Бусад хэрэгтэй зүйлээ тэндээс худалдаад авчихна. - Таны төлөвлөгөө надад тун сайхан санагдаж байна. Хоёр мянга таван зуун рублийг би танд олж өгч болно. Харин болзол нь гэвэл, Санниковын Газраас надад уулын чулууны цуглуулга, ургамлын хатаамал, болж өгвөл жижиг амьтад, бас ургамал, амьтны аймаг, цаг уурын нь тухай тэмдэглэл авчирч өгөх хэрэгтэй. Бас мэдээжээр хэрэв олдвол онкилоны тухай мэдээ олж ирээрэй. Нөхдийнхөө хамт үүнийг хийж ирж чадах уу? - Чадна байх гэж бодох юм. Бид мэдээжээр жинхэнэ эрдэмтэд биш, гэхдээ бага зэргийн бэлтгэл бий. Нэг маань геологи гадарлана. Нөгөөх нь ургамал судлаач, би амьтан, хүн судалдаг. - Тун сайн байна. Эрдэм шинжилгээний ажиглалт хийх хэрэгсэл, барометр, термометр, луужин зэргийг би Академиас олж өгье. Хэрэв тэр газрыг олбол гэснээ Шенк инээмсэглэж, - Түүний хэд хэдэн цэгийн уртраг, өргөргийг тодорхойлж, ерөнхий дүрс төрх, очих замын бүдүүвч болон зураг гаргаж ирэх нь чухал гэдгийг та надаар хэлүүлэхгүй мэдэх бизээ гэв. - Тэгэлгүй яахав. Зургийг би хариуцаж гаргана. Харин уртраг өргөрөг тодорхойлох гэнээ? Үүнийг чинь бид мэдэхгүй юм байна. - Энэ тийм хэцүү юм биш? Одон орны физик судалгааны төвийн захиралд бичиг хийгээд өгье. Та тэнд хэдэн удаа хичээллээрэй, дорхноо л сурна. Бэлтгэл ажилд хоёр гурван долоо хоног орно. Танд зав байна уу? Эндээс хэзээ гаръя гэж бодож байна даа? - Одоо чинь арван нэгдүгээр сарын сүүлч. Хасагийн гацаанд хоёрдугаар сарын сүүлчээр очсон бахйхын тулд сарын дараа эндээс заавал гарахгүй бол болохгүй. Гурван сарын дундуур Тогоот арал руу хөдлөх юм. - Уг нь тийшээ голдуу дөрөвдүгээр сард гардаг шүү дээ. - Тийм, тийм, гэхдээ мөс хатуу байхад дөрөвдүгээр сарын эхээр Санниковын Газар луу тэнгисээр явахын тулд эртхэн гарах нь зүйтэй. - Та хэрэгцээтэй юм бүхнээ нэг сарын дотор хуладдан авч бэлдэж амжих уу? - Би засварын газраас асуусан., чаргыг хоёр долоо хоногийн дотор хийж өгье гэсэн. Бусад юмыг гэхэд хасагийн гацаанд бүр их илүү ажил бхйгаа шүү дээ. - Хэрэв асуудал бүрэн шийдвэл би тэр даруйд нь Олекминск руу утас цохиж Хасагийн гацаанд хэл өгье. Нөхөд маань нохой, тэжээл, хувцас хунар бэлдэж байг. - Тэдэнд чинь мөнгө байхгүй шүү дээ! - Намайг очтол зээлээд аваг, Хасагийн гацааныхан биднийг сай­ мэднэ. - Одоо чарга захиалах, юм хум худалдан авахад хэдий хэр мөнгө орох вэ? - Би танд энэ мөнгийг одоо өөрөөсөө өгье. Хоёр гурван долоо хоногийн дараа үлдсэн мөнгө, багаж хэрэгслийг бүрдүүлж өгнө. Шенк ингэж хэлээд банкнаас мөнгө авах чек бичиж, одон орны төвийн захиралд өгөх бичиг бичиж өглөө. Тэгээд өгүүлрүүн, - Хоёр долоо хоногийн дараа өдий үед манайд ирээрэй. Бэлтгэл чинь яажшуухан бүтэж байгааг ярилцъя гэв. Залуу хүний сэтгэл ихэд хөдлөн, - Асуудлыг ийм хурдан шийдсэнд би тун их гайхан баярлаж байгаагаа илэрхийлэхийг зөвшөөрнө үү! Танайх руу ирж явахдаа миний хүсэл биелнэ гэдэгт би тун их эргэлзэж байсан шүү. Тэгтэл ингэж амархан бүтдэг юм байна. Та огт танихгүй нэгэн хүний үгэнд итгэн ийм их мөнгө өглөө шүү дээ. - Хэдийгээр үс минь цайсан ч би хүнд итгэдэг хэвээрээ л байна. Би урьд нь хэд хэдэн эрдэм шинжилгээний экспедицид тусалсан, миний итгэлийг эвдсэн нь нэн ховор. Үүнээс гадна би хүнийг анх хармагцаа таньж үнэлж чадна. Харин нээрээн би таны нэр, таны нөхдийн нэр усыгмэдэхгүйг та санууллаа. Нутгийн засаг захиргаанд үзүүлэх үнэмлэх бичигт овог нэр хэрэгтэй шүү. Алив хэлээрэй,, би бичээд авъя. - Намайг Матвей Иванович Горюнов гэдэг. Петербургийн их сургуульд сурч байгаад Якутскийн мужид цөлөгдсөн. Миний нөхдийн нэг нь Семен Петрович Ордин их сургуульд сурч байсан. Нөгөө нь Павел Николаевич Костяков технологийн дээд сургуулийн оюутан байсан. 1899 он» оюутны үймээнд оролцсон гэж бид гурвыг таван жилээр цөлсөн юм. - Яг л аюултай гэмт хэрэгтэй шиг тийм хол цөлөгдөх ямар гэж хийсэн улс вэ? Та нар чинь? - Бид хурал цуглааныг удирдаж байсан юм. Тэгээд л хэргийн эзэн гэж тооцогдохгүй юу! Биднийг цэрэгт өгөх гэж байсан тийм нэг шийдвэр байсныг санаж байна уу?, бид дагахыг татгалзсан юм. Үүний маань төлөө цагаан баавгайн нутагт цөлсөн юм даа. - Цөллөгийн хугацаа дуусах дөхөж байна уу? - Миний хугацаа дууссан. Намайг цагдаагийн хяналтын дор нутагтаа, Вологда губернид очихыг зөвшөөрсөн. Харин нийслэлд бол мэдээжээр би зөвшөөрөлгүй орж ирээд байна. Нөхөд маань жилийн дараа чөлөөлөгдөнө. - Тэгэхээр танд Якутскийн муж руу явахад засаг захиргаанаас зам явах бичиг хөөцөлдөж олж өгөх хэрэгтэй юмаа даа. - үүнд бол мэдээж хэрэг, юундаа татгалзах билээ!
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
pearlharbor (зочин)

Үнэн гоё зохиол шүү. Би бага байхдаа бараг 20 удаа уншсан байхаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)