Тэнгэрийн бүсгүй : Ертєнцийн гайхамшигтай тогтмолуудын тухай

Ертєнцийн гайхамшигтай тогтмолуудын тухай

Хvмvvний амьдралын дэг журмыг єєрсдєє гаргасан хуулиар зохицуулна. Тэгвэл бидний эргэн тойрон байгаа байгалийн vй тvмэн vзэгдэл юмсын уг сурвалж, бvтэц хєдєлгєєн нь байгалиас заяа­сан хэдхэн тооны тvгээмэл тогтмол тоонуудад тулгуур­ласан байдаг. Эдгээр гайхам­шигтай тогтмолууд нь боди­сын бvтцийн араг яс, тулгын чулуу гэлтэй. Одоо энэ тогт­мол тоонуудыг гаргая. Хvний уураг тархины бvтээгдэхvvн болох техник болон инже­нерийн судалгаанд чухал vvрэг гvйцэтгэдэг математик тогтмол тоо бол пи-тоо: п=3,141592652589793238… бас натураль логарифмын суу­рь тоо болох е-тоо: е=2,718281828459045235…Эдгээр тоонуудыг таслалын дараахь бvх утгуудыг олдог томъёо зохиосон хvнд Фильдсийн алтан медаль нэг сая ам.доллар шагнал хvлээж байгаа. Физикийн гайхамшигтай тогтмол тоонуудын нэг нь гэрлийн хурд (velocity of light) c=299792458 м/сек. Гэрлийн хурд нь гэрэл vvсгэгч vvсгэв­рийн байршил болон ажиг­лагчийн хєдєлгєєнєєс vл хамаардаг нь А.Эйнштейний харьцангуйн онолын vндэс болдог. Гэрлийн хурд тогтмол байгаагаас болж цаг хугацаа, орон зай нэг нэгдмэл зvй тогтолтой болж, орчлонгийн бvх амьдрал (тvvний дотор хvмvvний нийгэмлэг) дєрвєн хэмжээст огторгуйд явагддаг байна. Дараагийн физик тогтмол нь микро буюу бичил ертєн­цийн квант буюу тоон vзэгд­лийн нэгж зоос болох План­кийн тогтмол: h=6,62606876x10-34 Джоуль сек. Энэ тогтмолыг анх 1900 онд Германы физикч М.Планк нээсэн учир тvvний нэрээр нэрлэгдэх болсон. Энэ тогт­мол байгаа нь ертєнцийн бvх юм хэмжээ хязгаартай боло­хыг заах бєгєєд бичил ертєн­цєд гоожуурын оронд дусал дуслын хуулийг сонгосонд оршино. Бид хэмжээ хязгаар­гvй юмсыг ус цас шиг гэж ярьдаг. Vнэндээ хорвоогийн бvх юм тоон хязгаартай буюу хэмжээтэй. Жишээ нь, бvх ертєнцийн энерги олон тэр­бум нар, хvний лугших зvрх­ний энергийг ч хvртэл орол­цуулаад ойролцоогоор 1094 зэрэгт. Их тоог нэмэх зэргээр, бага тоог хасах зэргээр бич­нэ. Планкийн тогтмолд байгаа Джоуль нь энергийн нэгж бєгєєд 1эрг=10-7 Джоуль. Хvний гаргасан математик тогтмолуудыг бодвол байга­лийн буюу физикийн тогтмо­лууд нь нэртэй тоо байдаг. Дараагийн гайхамшигтай тогт­­­­­мо­лууд нь сар яагаад дэлхий дээр унахгvй, атомын цємийг тойрон эргэлдэх элект­рон хэмээх бєємс цєм дээрээ яагаад унахгvй бай­гааг илэрхийлдэг Ньютоны тогтмол G, нарийн бvтцийн тогтмол (fine structure constant) a=1/137,03599976 хоёр юм. Энэ тогтмолууд бай­гаагаас болж бидний болон байгалийн араг, яс болсон материаллаг буюу бодислог элементvvд бий болсон юм. Гарагууд нь наран дээр, элект­­рон нь цєм дээрээ уна­даг­гvй нь ертєнцийн мєнхийн бvтэц, материйн бат бэх ча­на­рыг илэрхийлэх дээрх тогт­молуудтай холбоотой. Одоо гэрлийн хурд с, Ньютоны тогтмол G болон Планкийн тогтмолоор тус тус илэрхийлэгдэх эгэл уртын тухай яръя. Тvvний хэмжээ зvйрлэшгvй бага. Lp=10-33 см Vvнийг Планкийн урт гэнэ. Энэ эгэл урт нь орон зайн тасралттай буюу пуйпуулаг квант чанарыг илэрхийлнэ. Энэ урт байгаагаас болж байгалийн дєрвєн хvч болох хvндийн хvч, цахилгаан со­рон­зон хvч, цємийн буюу хvчтэй харилцан vйлчлэлийн хvч, задралын буюу сул ха­рил­цан vйлчлэлийн хvч­нvv­дийн нэгдлийг хангаж, бvх ертєнцийн уг сурвалж нэгэн нэгдмэл зvй тогтолтой боло­хыг заана. Энэ тогтмолын цаад утга санааг бодисын бvтцийн нэгдсэн утасны онол болон ертєнцийн vvслийн анхдагч нєхцєлтэй холбох оролдлогоыг физикчид одоо судалж байна. Эдгээр гайхам­шигтай тогтмолуудын амьд­ралын болон судалгааны мєр­дєл­гєє­нvv­дийг манай авъ­яас­лаг залуу судлаачид цаашид vргэлжлvvлнэ гэж найдна.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)