Тэнгэрийн бүсгүй : Эрчүүддээ зориулав & Victoria's Secret

Эрчүүддээ зориулав & Victoria's Secret

Victoria's SecretЗул сар, Шинэ жил гэхээр юуны түрүүнд бэлэг, дурсгалын зүйл санаанд буудаг. Бусад газар ямар байдгийг үнэндээ сайн мэдэхгүй байна. Америкт бол бэлэг дурсгал, хямдрал гээд хүүхнүүд бүсгүйчүүдийн жинхэнэ гижгийг хөдөлгөсөн өдрүүд байдаг...Бусад газруудад ерөнхийдөө адилхан байх...

Жоохон оройтсон ч гэсэн нэгэн санааг энд бичих гэсэн юм. Зул сарын баярын өмнөх өдөр, Шинэ жил хүртэл хэд хоног байна.

Хүүхдүүд бол эцэг эх, багш нараасаа бэлгээ авахдаа бэлдээд, хүүхнүүд болгон л Шинэ жилийн бэлэг, шоппинг хийх гээд завгүй байгаа байх. Харин эрчүүд болсон л хойно хойрго байгаа байлгүй дээ...

Саяхнаас болон ид хайр дурлалтай учирсан эрчүүд яалт ч үгүй хайртай бүсгүйдээ бэлэг авах гээд их яарч байгаа байлгүй. Их бодол болж байгаа гэдгийг "туршлагатай" хүний хувьд ойлгож байгаа тул дараах зөвлөлгөөг өгье :)

Монгол хүүхнүүд бол их маягтай, загвартай. Бас ч үгүй нилээн ганган шүү дээ. Монголд моод дуусдаг биш байхгүй юу. Бид чинь Азийнх боловч Монгол хүүхнүүдийн загвар бол шууд Европ, Америкаас авдаг. Бие хаа нь ч гэсэн Ази тал руугаа биш. Улам л Европжоод байгаа... Хаа ч явсан Монгол хүүхнийг танихад амархан. Нэгд ганган, хоёр хөл нь бараг л майжиг биш, гуравт будмал талруугаа, дөрөвт ээмэгтэй :)

Монгол хүүхнүүд мөнгөгүй ч байсан чанартай, чансаатай, нэртэйг нь гэдэг. Тэр нь ч зөв. Тэдэнд мөнгөгүй ч гэсэн Монгол эрчүүд чинь чанартай, чансаатай, нэртэйг нь өгөх гэж нойроо хасаж байгаа гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх шүү. Victoria's Secret

За оршилдоод яахав..."Виктория Секрет" бол хүүхнүүд, Монгол хүүхэн болгоны хүсэл. Малчин хүүхнүүд хүртэл "Виктория Секрет"-дэнэ гэж магадгүй шүү. Хүүхнүүдийг гоо сайхны бэлэг тэмдэг шахуу...Хэрвээ Та Америкт байдаг бол энэхүү брандын хувцас хунарыг мall-д шоппинг хийгээд авч болох байх. Гэхдээ нэгэн санааны маань гол нь Та онлайн худалдаа хий. Тэгвэл Та зөвхөн хямдралыг хүртээд зогсохгүй бас бус зүйлийг (үнэгүй уруул өнгөлөгч, цүнх, free shipping энээ тэрээ гээд голдуу үнийн дүнгээс хамаарна) үнэгүй дагалдан авах боломжтой. "Виктория Секрет"-ийн сайтад ороод хувцаснуудаа сонгоод дараа нь нэтээс "Victoria's Secret coupons" гээд хайгаад үз. Тэгээд тэрхүү кодыг нь худалдаа хийх сайтандаа оруулах хэрэгтэй. Тэгэхдээ бас хүчинтэй байх цаг хугацааг нь анхааралтай анхаараарай. Victoria's Secret-ын сайтад сонголтуудаа хийсний дараа 3-н код оруулах хүснэгт бий. Тэгээд тэдгээрт коднуудаа оруулаад үз. Хямдралын код, free shipping cod, үнэгүй дагалдах зүйлсийн кодыг оруулснаар Та дэлгүүр орж худалдаа хийснээсээ илүү ашигтай байх болно.

За нэг иймэрхүү... Хэрэг болж магад гэж бодлоо. Хэрэггүй ч гэсэн эрчүүд минь бүсгүйчүүдээ Виктория-дуулна байгаа хө... Нэгд бүсгүйд чинь аятайхан, хоёрт өөрт чинь бас аятайхан :) Илүү дутууг бичихийг бодсонгүй... Аягүй бол би өөрөө өртэй болж мэднэ, хэхэхэ....
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)