Тэнгэрийн бүсгүй : Тамд өнгөрүүлсэн нэг улирал

Тамд өнгөрүүлсэн нэг улирал

- Хэрэв зөв санаж байгаа л бол нилээд урьд болсон явдал санагдана, би гэдэг хүн охь дарс цалгилж, олон хүмүүс хөгжилдсөн орон газар хаа л байна тэнд л тэнэж явдаг зугаа цэнгэлд талхлагдаж гүйцсэн амьдралтай нэгэн байлаа. -Нэг л шөнө, өвдөг дээрээ би ёслол төгөлдөр сууж байгаад, өөрийн тэр л амьдралаа хамгийн гашуун бүхнээр хараан доромжилж билээ. -Үнэн шударгын өмнөөс өөрийгөө би зэвсэглэсэн. -Өө, цааш гүйсээр... Өмчлөн нандигнаж асан үнэт зүйлсүүдийнхээ өмнөөс өлсгөлөн гуйранчлал нөмөрсөн, чөтгөр шулам шүгэлсэн, хараал идсэн бүхнийг би халз тулгав! -Надад итгэж найдаж байсан бүх л хүмүүсийн итгэлээс би арчигдан арилж одохын тулд хамаг л чадлаараа хичээж байлаа. Хөгжилт цэнгээний дунд байхдаа энэ л хөхүйн баяр баяслыг нь зэрлэг догшин араатны хилэнгээр юу ч үгүй багалзуурдаж орхихын тулд довтлон үсрэхэд бэлдэн дороо чимээгүйхэн мярааж явдаг болов. -Үзэлцэн тулалдаж явахдаа илднийх нь ирэнд үхэхийн тулд өштөн дайснуудыг би өөртөө цуглуулж эхлэв. Элс шороо, цус нөжиндөө булагдахын тулд муу муухай, гай түйтгэр, эрсдэл зовлон бүрийг би өөрлүүгээ даллаж байлаа. Золгүй, заяагүй бүхэн тэр үед миний бурхан болж, шавар шавхай бүртэй би хутгалдаж гүйцээд, ялт хэрэг бүхний агаарт хатаагдаж дуусаад байсан юм. Галзуу солиотны дүрд би хичнээн сайн тоглож байсан гээч. -Гэтэл хаврын улирал надруу мулгуу, тэнэг, эргүүчүүдийн аюумшигтай чангаар довтлох инээд хөхрөлдөөнийг хайр найргүй зөөж ирсэн юм. -Одоо хэтэрхий оройтсон ч галзуу энэ л тэмдэглэлийнхээ сүүлчийн цэгийг хатгачихаад хөлчүү цэнгэлд булхсан хуучин амьдралынхаа гүнд эргэн шигдэхийн тулд элдэв жаргалд тэчъяадсан шунал хүсэл бүхнийгээ ахин нээх түлхүүрийг олох хэрэгтэй юм. -Энэ түлхүүр нь энэрэл нигүүлсэл байх болно. Өрөвдөл нигүүлслийн дэмээр, өнгөрсөнд би өөрийгөө зүгээр л хар даран зүүдлэж байсан гэдгийг батлах болно шүү дээ. -Дур булаам намуу цэцэгсээр намайг титэмлэж, хаан ширээнд залсан буг чөтгөрүүд "Нүгэл хилэнц, аминч бэртэгчин зан, шунал тэчъяал бүхэнтэй чинь хамт чамайг үхэл гороолж байгаа. Чи эндээс явавч цөөвөр чонын дүрээ бидэнд үлдээх ёстой..." хэмээлдэн жихүүдэс төрөм хахир дуугаар хяхтнан хашхиралдана. -Аа, зүүдний юм шиг энэ аймшиг дундаас нээрээ л би зүгээр ч үгүй нилээд ихийг авчихсан шүү. Гэхдээ эрхэм Сатан* минь наминчлан гуйя, хилэнт ийм харцаар хэрж битгий ширтээч дээ! Хэсэгхэн хугацааны дараа л хэрмэл нэгэн бичээч дүрслэл зураглал хийгээд ур хийц юу ч үгүй ч таны туйлаас талархан унших дуртай хараалын шидэт номон дотроосоо жихүүдэс төрөм хэдэн навчсаар жир бусаар уйлах болноо. * Сатан- Библид муу ёрын сүнснүүдийг ингэж нэрлэдгийг ихэнх хүмүүс мэдэх байхаа... Францын суут яруу найрагч Артур Рембогийн бичсэн /тэмдэглэл, бодрол, эргэцүүлэмж аль нь болохыг мэдэхгүй юм. Мэргэжлийн хүмүүс нь л хэлэх байх/ "Тамд өнгөрүүлсэн нэг улирал" хэмээх эл бичвэрийг англи хэл дээрх official орчуулгаас нь хөрвүүлж байснаа саяхан олоод, нэмж засварлаад оруулж байна. Би чинь Францаар "Боонжуур"-аас л цаашгүй хүн. Тиймээс дам орчуулгыг нь л уншиж, энэ хүнтэй танилцсан юм. Энэ удаад яруу найрагчийн талаар дурдахаа азналаа. Дараа түүний намтар, уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулахаа амлая.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
muugii (зочин)

ene zohioliin ehlel bgaa yum uu bi dundaas ni unshsan chin neg oidoggui ee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)