Тэнгэрийн бүсгүй : Дурлалт хосуудын баярын мэнд хүргэе

Дурлалт хосуудын баярын мэнд хүргэе

Хайрт минь би чамтайгаа vргэлж цуг байгаа шvv
Хайрт минь би чамтайгаа vргэлж цуг байгаа шvv
Хачин тунгалаг тэнгэрээс чамайгаа ширтэж
Vл vзэгдэх салхитай цуг хацрыг чинь илбэн
Vvрд чамтайгаа амьдрахсан гэж шивнэж суугаа шvv
Зуны vдшийн нартай цуг євдгийг чинь дэрлэн
Зулзаган хус шиг гоолиг бэлхvvсийг чинь энхрийлэн
Єєр хэн ч хvрээгvй цэвэр биеийг чинь vнэрлэн
Єврийн хангайн цэцэгс бvхэнтэй цуг єлмийд чинь сєгдєж байгаа шvv...
Хамгаас ариухан чамайгаа харахсан гэж
Ханагар дэлхийн уул бvхэнд би шингэсэн
Хасын тунгалаг царайг чинь vнсэхсэн гэж
Халгин урсах салхи бvхэнд би ууссан
Бие минь энд ч сэтгэл минь чамтайгаа цуг байгаа
Би єєрєє энд ч оюун бодол минь чиний дэргэд байгаа
Vдшийн бvрий, vvрийн гэгээ, єдрийн нар, шєнийн сарнаар ч
Vнэнчийн андгай болсон элэг зvрх минь чиний дэргэд байгаа
Амраг минь би чамтайгаа vргэлж цуг байгаа
Алсаас анивалзах тvмэн шаргал од миний нvд юм
Алаглан сугсрах хангайн ногоон євс миний уруул юм
Алсад дvрэлзэх хээрийн тvvдэг миний бодол юм...
Аясхан хангайн сэвшээ шанхыг чинь илбэвэл намайг гэж бодоорой
Агтны тєвєргєєн нойрыг чинь сэргээвэл шvлгийг минь гэж санаарай
Жаахан горхи хєлийг чинь норговол намайг л гэж баясаарай
Жавартай vvрээр дvрэлзэх тєрсєн гэрийнхээ галыг зvрхийг минь гэж санаарай
Орчлонд ганцхан чамд л дурласан болохоор
Орчин тойрны чинь буй бvхэнд би нэгэн биеэ шингээсэн
Хээрийн борооноос нємєрлєх гэж нутгийн чинь хад хясаанд цээжээ нэмэрлэсэн
Хурц наранд гандаахгvй гэхдээ тэнгэрийн vvлэнд элгээ зvvж явуулсан
Vргэлж би чамтайгаа хамт байхын тулд
Vйлт шєнийн саран болж тооноор чинь шагайсан
Vvргэлэх шєнийн зvvдийг чинь сарниахгvй гэж мананд ууссан
Хар даруулсан хий зэтгэр чамайг зовоох болов уу гэж
Хаяагий чинь манах нохдын хуцалтад дуугаа шингээсэн
Хайрт минь би чамтайгаа vргэлж цуг байгаа шvv
Хамтдаан амьдрах хvслээ илгээн дэргэд чинь суугаа шvv..
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)