Тэнгэрийн бүсгүй : Хөөрхөн бүсгүйн талаарх ойлголтууд

Хөөрхөн бүсгүйн талаарх ойлголтууд

Сайхан бүсгүй гэсэн ойлголт цаг хугацаа, оронзай, ястан үндэстэн, арьс өнгө, шашин шүтлэгээс шалтгаалан өөрчлөгдөж хувирч байдаг ухагдахуун бололтойм.

За тэгээд яагаад ингэж бодох болсон талаараа яриад яриад явчих уу. Европчуудад сэвхтэй хүүхэн таалагддаг бол надад лав таалагдадгүйн. Хятадууд бол жижкэн хөлтэй, гоё гартай хүүхэнд нугасгүй гэсэн. Африкийн зарим орнуудад тарган, махлагдуу хүүхнүүд нь бол тасархай нь гэж байгаам. Тэр битгий хэл аль омгийнхон гэлээдээ байз галуу шиг урт хүзүүтэй хүүхнүүддээ нугасгүй гэсэн. Ингэхэд та нар дэлхийн мисс дээр африкийн зарим орноос оролцож байгаа хүүхнүүд нилээд махлагдуу байдгийг анзаарсан байх.

Орчин цагт ч бол яахав сайхан бүсгүйн нийтлэг шинж ерөнхийдөө ойролцоо болсон нь тодорхой. Харин дээр үед бол энэ хандлага арай өөр байсан тухай түүхэн сурвалжуудад мэр сэр үлдэж. Дэлхийн шилдэг зураачдын бүтээлд дүрслэгдсэн эртний бүсгүйчүүдийг эргэж нэг саная л даа. Та бүхэн Мона Лизагаас бусад зургуудад дүрслэгдсэн ялангуяа нүцгэн натур болсон хүүхнүүдийн нийтлэг шинж нь нилээд жин ихтэй, тэгсэн мөртлөө хөх жижигтэй, буржгардуу үстэй байдгийг хараа байлгүй. Алдарт Микеланжело, Да Винчигийн нилээд хэдэн бүтээлд иймэрхүү бүсгүйчүүдийг дүрсэлсэн байдаг. Миний бодлоор зураачид маань тухайн үеийнхээ сайхан хүүхнийг л зураа байлгүй дээ. Түүнээс хойшхи бүтээлүүдэд буюу Римбурант, Ван Гог гээл суут зураачдын бүтээлд дүрслэгдсэн хүүхнүүдийн жин буурсангүй. Харин хөх, өгзөг хэсгээрээ улам зузаарч эхэллээ. Энэ үед европт яг л тийм хүүхнүүд моод болж байж.

Харин нилээд сүүлийн үеийн зураачидын төсөөлөн бодох сэтгэхүйд үндэслэсэн эртний Помпей хотын бүсгүйчүүдийн дүрслэл бүхий зургуудад тухайн үеийн бүсгүйчүүдийг маш сайхан уян налархай, бүсгүйлэг шинжтэй дүрсэлсэн байдаг. Гэвч археологчдын судалгаа тухайн зургуудад дахь дүрслэлийг няцаажээ. Учир нь Помпей хотын хүүхнүүд Везуви галт уулын бичил уур амьсгалын нөлөөгөөр их үсэрхэг байсан бөгөөд тухай үеийн аж байдлын онцлогоос шалтгаалж намхан пагдгар, бараг хүзүүгүй байсныг малтлагаас олдсон ул мөрүүд гэрчилж байсан гэнэ. Гэтэл түүхэн сурвалж бичгүүдэд Помпейн бүсгүйчүүдийг хамгийн үзэсгэлэнтэй нь гэж бичжээ. За за эрт цагт сайхан хүүхний тухай ойлголт одоогийнхоос л лав өөр байсан бололтойм.

За тэгээд хүний орны түүх, зураг хөрөг ч бас яахав өөрийн орны бүсгүйчүүдийн гоо сайхны тухай эртний зургаас харлаа. Олигтой юм нэг ч алга. Ихэнхдээ эрс тэс уур амьсгал, хатуулаг ихтэй усны нөлөөгөөр улаан хацартай, нилээд жин ихтэй, онигор нүдтэй гээл гоочлох юм ихтэй. Нөгөө алдарт хатангууд маань шүү дээ. Энэ удаад нэр дурдахаа болъё. Би зүгээр нийтлэг шинжийг нь хэллээ. Харин хаа очиж Өэлүн эх нилээд сайхан бүсгүй байсан бололтой. Түүхэн сурвалжид Өүлэнг Хянганы нурууны зүүн тал орчмоос авчирсан тухай дурддаг. Учир нь тухайн бүс нутагт харьцангуй далайн уур амьсгал орж ирдэг чийглэг, дулаан газар юм. Эндэхийн бүсгүйчүүд нийтдээ арьсны өнгө гоо тул эндээс хатан авах нь тухайн үедээ бол моод болоод байсан гэнэ. Монголчуудын эртний үлгэр домогт хүртэл цуснаас улаан хацартай, цаснаас цагаан царайтай гэж гардаг шүү дээ. Төсөөлөөд үзхээр аймар санагдаж байгааздээ. Орой үдэш сануулж байгаад эргэж харахгүй бол цочоогоод алчмаар золигнууд байсан байгаам. Бас хатан маягаар олон жил дараалан үсээ самнасан хүний үс нь чимэг зүүлтэндээ татагдаж явсаар байгаад яг үсээ хагалсан хэсэг болох толгойныхоо орой дээрээ хуруу чинээ газар үсгүй халзан зураасан зайтай болдог байсан гэж байх юм. Дээрээс нь час улаан хацартай. Тэр үед аймшгийн кино гэж гардаггүй байсан тулдаа эрчүүд нь нээх айх учираа олдоггүй байсан байх. Одоо бол орой орлуугаа тийм царай гаргаад дөхөөд ирвэл үнхэлцэг хагараад үхдийн байгааздээ.

За буцаад глобал асуудалруугаа орцгооё. Хүүхнүүдийн сайхан муухайг сүүлийн үед олны танил болсон жүжигчдээр тодорхойлдог болсон гэх юм. Хэн мэдлээ зус гэж. 20 зууны дунд үед сайхны хүүхний нийтлэг шинжийг шар үстэй бол Мэрилэн Монро шиг , хар үстэй бол Элизабет Тайлэр шиг байх ёстой хэмээн ойлгоцоох болсон гэнэ. Орчин цагт ч гэсэн секси хүүхнийг Анжелина Жолигаар, романтик хүүхнийг Жессика Альбагаар, алцгар хүүхнийг Камерон Диазаар төсөөлдөг болсон гэхийм билээ.

За тэгээд ирээдүйд бидний одоогийн төсөөлөл яаж ч өөрчлөгдөө билээ. Хэн мэдлээ. Одоогийн сайхан хүүхнүүдийг маань ирээдүй үеийнхэн муулаад бас нэг баагий блог бичээд сууж байх ч юм билүү. Ер нь тэр үед блог гэж байх ч юм билүү бүү мэд. Төсөөлшгүй, бас таашгүй. За за бичих юм уг нь их л байна. Ингэсгээд өндөрлөе дөө
start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
Гандирс (зочин)

Энэ одоо Бороогийн бчилэг үү? Бороогийн блоог уу. Би ойлгохоо болилоо

Зочин (зочин)

hunii bichleg hulgailhaa bolioch.

Мика (зочин)

Өөрөө сэтгээд бичиж байгаачээ. www.nlog.mn дээр байгаа бичлэгүүд дандаа чиний блог дээр тууж явах юмаа.

Давка (зочин)

Чи хэн юм бэ? хүний бичлэг хуулж тавиад

хармогү (зочин)

хахаха үнэншд алцгар хүүхэн гэхээр Диаз төсөөлөгддийн шүү кккк,,, мэдкүээ мэдкү,, жижигхэн биетэй охидод дуртай нь ч байхын,, туранхай нь дагуулж явахад сайхан махлаг нь юу яахад сайхан л гээд ярьж л байхын,, ер нь тэгээд тэр сайхан гэдэг чинь бас яг юу ч ийн,,, мэдкүмөөөөөө

хармогү (зочин)

хахаха үнэншд алцгар хүүхэн гэхээр Диаз төсөөлөгддийн шүү кккк,,, мэдкүээ мэдкү,, жижигхэн биетэй охидод дуртай нь ч байхын,, туранхай нь дагуулж явахад сайхан махлаг нь юу яахад сайхан л гээд ярьж л байхын,, ер нь тэгээд тэр сайхан гэдэг чинь бас яг юу ч ийн,,, мэдкүмөөөөөө

хармогү (зочин)

хахаха үнэншд алцгар хүүхэн гэхээр Диаз төсөөлөгддийн шүү кккк,,, мэдкүээ мэдкү,, жижигхэн биетэй охидод дуртай нь ч байхын,, туранхай нь дагуулж явахад сайхан махлаг нь юу яахад сайхан л гээд ярьж л байхын,, ер нь тэгээд тэр сайхан гэдэг чинь бас яг юу ч ийн,,, мэдкүмөөөөөө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)