Тэнгэрийн бүсгүй : Дуу болон үлджээ

Дуу болон үлджээ

Үдшээр шивэрсэн бороо үүлнээсээ уйдсан мэт зүсэрсээр л.  Бороо ч юм шиг цас ч юм шиг, хаварч юм шиг намар юм шиг. Хачин байна, өнөөдөр. Цонхоор ширтээд зогсч суухдаа бороотой тэр учралын тухай бодохгүй байж чадсангүй ээ. Хачин юм шүү ханьтай болчихсон хэрнээ л үe үeхэн чамайг бодоод байх юм. Үнэндээ  чи бидэн хоёр тийм жаргалтай байсан гэж үү. 

…..Нуурын мандалд будан татаж, намар оройн бороо шиврэх уйтай юм шиг тэр хөх өдрүүд. Усан бороотой тэр нэгэн учрал.

Салалт зөгнөсөн харц минь нойтон сормуустай байв уу

Санандаа гэсэн чинь үнэн байв уу.

Хурын манантай ийм л өдрүүдэд хорвоо хүртэл гуниглаад л. Хүмүүс биe биeнээ дурсч эртний тэр учралаа эргэн санагалзаад л. “Санандаа чи намайг, сайхан байгаагүй ч гэсэн энэ л өдрүүдийг”.  Үнэн байжээ, чиний хэлсэн тэр үг. Үгүй гэдэг үгэнд ямар бардам байлаа, би.

Өчигдрийг би эргэн дурсч байна, яг одоо. Өнөөдөр чамтай уулзья гэвэл яах бол. Тэр өдрүүдийг эргэн дурсч, тэгээд уйлмаар байна гэвэл бас яах бол. Чи итгэхгүй л дээ, учир нь  чинийх биш байсан болохоор.

Борооны дусал үй түмээрээ газар тогшиж, миний дурсамжинд үлдсэн тэртээх өдрүүдийн шархыг сэдрээх. Шанх норгон орох бороотой тэр өдрүүдэд чамаас явахдаа би уйлж байсаан, сэтгэлдээ.  Эргэж харахгүйг хичээж, инээмсэглэлээрээ нулимсаа нууж явсан хөшгөн бороотой хөх өдрүүд. Урсах нулимс минь бороон дуслуудад шингэсэн урьдын  тэр  хөх өдрүүд дуу болон үлджээ. Дуу болон…. 
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
ILEB (зочин)

Ymar goe yum be ....hamag dursamj sedreechihlee ...chinii blog ih taalagdlaa..Chmd amjilt....!:-)

haha (зочин)

zogsch suuhdaa ch geh shig
neg zereg zogsch suudag lag yumaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)