Тэнгэрийн бүсгүй : "Үхлийн доктор"

"Үхлийн доктор"

Gunther von Hagens гэдэг хүний  анатомын мэрэгжилтэй хүн анх хүнийг хатаасан маягаар хадгалж үлдэх "Plastination" гэх зүйлийг анх сэдэж хэрэгжүүлэн одоо түүгээрээ алдартай болсон. Түүний "BODY WORLDS" үзэсгэлэн дэлхийн тойрон аялдаг бөгөөд яг суурин лабортор  үзэсгэлэн нь Германы Guben гэдэг газар байдаг.

Энэхүү үзэсгэлэн нь үхсэн хүнээр тоглож байна гэх мэт багагүй шүүмжлэлд өртсөн ба одоо ер нь бараг хүлээн зөвшөөрөгдсөн ба үзэсгэлэн үзэгчдийн тоо өссөөр байгаа аж. Түүнийг "үхлийн доктор" хэмээн зарим сонин сэтгүүл  нэрлэдэг. Зарим хүмүүс шинжлэх ухааны том бүтээл хэмээн ч үнэлдэг гэнэ.

Өөрөө энэхүү үзэсгэлэнгээ маш ач холбогдолтой гэж үздэг ба жишээ нь тэрээр үзэсгэлэндээ янз бүрийн өвчтөй хүмүүсийг биеийг тодорхой харуулсан ба дэргэд нь эрүүл хүнийхийг харьцуулсан маягаар үзүүлдэг мөн тамхи татдаг хүний уушигийг тэр чигээр нь харуулах ба татдаггүй хүний уушигийг бас дэргэд нь үзүүлж хүмүүст тамхины хор уршигийг үзүүлж байгаа гэдэг гэнэ.

Тэрээр өөрсдийн биеэ хандивлах хүмүүсийн "хандив"-ын сантай гэнэ. Одоогоор цөөнгүй хүмүүс хандивлах гэрээгээ хийсэн гэнэ. Саяхан хүртэл нэг хүн амиа хорлож үхэхдээ гэрээсэндээ биеэ "үхлийн докторт" хандивлахаа бичсэн байж.

Мөн түүний дэлгүүрээс консервлэж хадгалсан биеийн хэсэгүүдийг худалдаж авч болох аж. Энэ арай хэтэрсэн байгааз. Энийг уншаад хамаг бие арзайсан шүү.

Түүний үзэсгэлэнгийн хүний биеийн анатомыг тайлбарласан хэсэг

Gunther von Hagens 

Гимнастикчин

Өндрийн харайгч

Шатарчин

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)