Тэнгэрийн бүсгүй : Харанхуй өрөө

Харанхуй өрөө

Саруул шөнө сэрээд нүдээ нээлээ. Тас харанхуй өрөөнд нь нэг л хэвийн биш байгааг тэр шууд мэдрэв. Гэнэт хэн нэгэн хүнд бөгөөд хяхтнан амьсгалах сонсогдов. Саруул айсандаа нүдээ буцаад анилаа. Нөгөө хүнд амьсгал ойртсоор бүүр хөлийн чимээ сонсогдож эхлэв. Саруул айсандаа хөдөлж ч чадсангүй, нөгөө амьсгал, хөлийн чимээ түүний орны дэргэд ирснийг мэдэрлээ. Юу болоод байгааг ойлгох, яах вэ гэж бодох ч сөхөө түүнд байсангүй, нөгөө тас харанхуйн биегүй хар зочин түүнийг хар энергээр мансуурууллаа. Түүний айдас эцсийн цэгтээ хүрч хөдлөх гэтэл хөдөлж чадсангүй, орилох гэтэл орилж чадсангүй, бүх энергээ шавхан байж арай хэмээн ааааааааа... хэмээн хашгирваас тэр нойрноос сэрлээ. Өөө зүүд байсан байна ш дээ ёоох хэмээн сэтгэл нь амарлаа. Гэвч өрөө нь тас харанхуй тэр ганцаараа тул гэрлээ асааж жаал тайвширье хэмээн орны толгойн хажууд байдаг унтраалган дээр дартал гэрэл нь асдаггүй. Өө энэ чийдэн шатсан юм байх даа тэгвэл гадаа үүдний дэргэдэх чийдэнг л асаахаас хэмээн ганцаараа үглэсээр үүдний зүг тас харанхуйд алхаж явтал гадаа хаалганы бариулыг хэн нэгэн гэднаас эргүүлж байгаа сонсогдов. Саруул гүйсээр үүдэнд очоод унтраалгаа дарсан гэрэл мөн л асдаггүй. Хаалганыхаа бариулыг дотроос нь өргөөд л нөгөөх үл таних хар этгээд цаанаас нь дараад л айсандаа саруулын гар сульдаж дийлэхээ байлаа. Тэгээд дүүрсэн хэрэг яавал яаг нүүр тулъя гэж бодоод бариулаа тавиад хаалгаа онгойллоо. Тас харанхуй коридоор түүний урд мэлийв. Нөгөөх үл таних хар этгээд энэ харанхуйн дунд байгаа гэдгийг тэр мэдэрч байлаа. Бүх чадлаа шавхан - Чи надаар яах гэсэн юм бэ- хэмээн хашгиртал тэр нойрноос сэрлээ. Өнөөх л тас харанхуй өрөө түүнийг угтлаа. Яаран босч унтраалгаа дартал гэрэл асаж байлаа. Ёоох бурхан минь юу зүүдлээд байнаа гээд духаа дартал усан хулгана болтлоо хөлөрсөн байлаа.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)