Тэнгэрийн бүсгүй : "Хүүдээ унших шүлэг"

"Хүүдээ унших шүлэг"

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би ...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг олж ядан тэнчигнэнэ
Залуу насны багтаж ядсан ааганд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай
Бүдрэхдээ гутдагүй зоригтой нь орхисонсон
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгон үзэж байгаа
Нэг нь үхэхэд
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгааЧи бидэн хоёр хэн хэндээ ганц шүү үр минь
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)