Тэнгэрийн бүсгүй : Эхийн тухай үлгэр

Эхийн тухай үлгэр

 Эрт урьдын цагт нэгэн бэлэвсэн эхнэр төрсөн ганц хүүгийн хамт амьдардаг байжээ.Ээж нь хүүгээ хайрлан хамгаалж , амьдралынхаа бүхий л хүнд хүчир ачааг ганц биеийнхээ нуруун дээр үүрэх тул хүү дутах гаачигдахын зовлонг үзэлгүй эрх танхи өсөж торнив.Хүү өдөр бүр ээждээ эрхлэн элдэв зүйлийг нэхэх тул ээжид нь зав ч байдаггүй байлаа. Гэсэн ч ээж нь хүүгээ аминаасаа илүү хайрладаг байв.Хүү өсөж том болсоор эрийн цээнд хүрчээ.Тэр үед ((Эхийн хайр дийлдэшгүй хүчтэй)) гэдгийг дуулсан хорон санаат нэгэн шулмас газар дээр бууж ирээд ээж хүү хоёрыг хагацан салгахаар шийдэв.Тэр бэлэвсэн эхнэрийн нутгийн ойролцоо гэр хотоо босгож ,үзэсгэлэнт сайхан бүсгүйн дүрд хувилан өглөө бүр хүүгийн явах зам дээр гуниглан суудаг байжээ.Нэгэн өдөр хүү ой модоор зугаацан явж байгаад хожуул дээр суусан үзэсгэлэнт бүсгүйг олоод харчихав.Тэр бүсгүй ихэд гунигтай суухыг үзээд түүнд тус болохыг хүү хүсчээ.Тэгээд дэргэд нь явж очоод юунд гуниглан суугааг нь асуувал бүсгүй: Энэ хорвоо дээр би орь ганцаар үлдсэн заягүй нэгэн билээ.Намайг хайрлаж ,энэрэх хүн нэг ч байхгүй.Тиймээс би ингэж амьд явснаас үхсэн нь дээр гэж бодож байна,гээд алтан дусал нулимсыг хүүгийн энгэр дээр унагаж гэнэ.Хүүгийн энгэр дээр унасан шулмасын нулимс цээжинд нь нэвчин ороод зүрхэнд нь дурлалын цэцэг ургуулав.Хүү бүсгүйг тайтгаруулаад (( Би чамайг хайрлах болно.Харин битгий үхээрэй)) гэж гуйгаад маргааш нь уулзахаар болзоод гэррүүгээ явжээ.Маргааш нь хүү өнөөх газраа ирвэл бүсгүй болзоондоо ирсэнгүй.Хүү өдөржин хүлээгээд үзэсгэлэн гоо бүсгүй олж харж чадалгүй гэртээ харьжээ.Дараагийн өдөр нь хүү тэнд дахин ирвэл бүсгүй мөн л ирсэнгүй.Тэгээд хүү өнөөх эрж олохоор явжээ.Тэр удаан явсаар өнөөх бүсгүйн гэрийг олж очвол бүсгүй цэцэгс ч болов ичмээр гоо үзэсгэлэнгээ гайхуулан гэртээ сууж байлаа.Хүү бүсгүйд хайртай болсноо хэлээд эхнэрээ болохыг зөвшөөрнө үү? гэхэд бүсгүй татгалзжээ.Хүү өдөр бүр бүсгүйн гэрт очин түүнд хайртайгаа хэлж түүний төлөө юу ч хийхээс буцахгүй болсноо сануулав.Харин бүсгүй татгалзсаар л байлаа.Хүү нь өдөр ирэх тусам нойр хоолноос гарч ,байн байн санаа алдан гиюүрэх болсныг мэдээд ээжийнх нь санаа зовж,юу болсныг асуувал хүү ээждээ нэгэн сайхан бүсгүйд сэтгэл алдарчихаад байгаагаа хэлжээ.Ээж нь хүүгээ аз жаргалтай болгохын төлөө юуг ч хийхэд бэлэн байгаагаа хэлээд сэтгэлийг нь засах гэж өдөр бүр сайхан хоол хийн ((Эвий минь)) хэмээн энхрийлэн бүүвэйлсээр унтуулдаг байлаа.Харин хүү өнжин хонон өнөөх сайхан бүсгүйг бодож өр нимгэн эхийгээ ч олж харах чадалгүй болж ,хоол унднаас гаран ,хоног уртыг туулах хэдий ч бүсгүйн гэрт очин түүнийг (( Хайр сэтгэлийг минь хүлээж аваач )) хэмээн гуйж гувшсаар байлаа.Нэгэн өдөр бүсгүй хүүг ирэхэд гэртээ оруулан дайлж цайлан хөгжөөхөд хүү ихэд баярлаж,бүсгүйн гоо үзэсгэлэнд хөл алдан мансуурч ,түүнийг санасаар хоол унднаас гарснаа хэлэв.Тэгтэл бүсгүй:Хэрвээ чи ээжийнхээ өвөг дээдсийн үлдээсэн хамгийн хайртай алтан самыг авч ирвэл би чиний хүсэлтийг бодож үзье гэж хэлжээ.

үгэлжлэлийг дараа нь орулна.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
KeN (зочин)

Найзаа. Уул нь ийм өгүүллэг байдаг шиг санагдхийн. Би яг уншиж байсымдаа.?

yanzagakhan (зочин)

hehe chi zohioj bgaa gene uu. Chinii zohioson ulgeriig chamaig blogtoo tavij amjaagvi bhad oor bloguud deer ulgeriig chin tavichihsiimuu ta guai zalaad bnauuu. Naad ulgeriig ni 2ch blogoos unashij bsiim bna shvvv

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)