Тэнгэрийн бүсгүй : Бүсгүй хүнийг зүүсэн гоёлоор нь мэдэж болдог ч, гоёход учир бий

Хүзүүг олон ороосон зүүлт махлаг эмэгтэйд хэрхэвч зохихгүй, Харин даруу цэмцгэр хийцтэй унжлага маягийн зүүлт хэрэглэвэл хүзүү тань байгаагаасаа уртасч харагдана. Хүлээн авалтанд оролцохдоо гоёлын хэрэглээнд хоцрогдож байгаа алт, мөнгөнөөс илүү үнэт чулуун эдлэл зүүх нь эрхэмсэг дэгжин харагдуулдаг онцлогтой. Том шигтгээтэй чамин сондор үдшийн болон гоёлын даашинзанд гайхалтай зохицдог. Нарийн зүүлт зүүх нь ажлын хийгээд ердийн хувцсанд илүү эвтэйхэн харагдана.
Бөгж
Бөгж гарын хэлбэрийг дагах хэрэгтэй. Богино жижигхэн гарт нарийхан даруу хийцийн бөгж зүүвэл гуалиг цэмцгэр мэт харагдуулдаг бол том бүдүүн хуруутай хүн шигтгээгүй зузаан цагираг зүүвэл байгаагаасаа илт нарийсан харагддаг. Харин урт нарийхан, сүмбэн хуруунд товгор том шигтгээтэй дөрвөлжин цагирагтай бөгж зүүвэл гойд зохино.
Ээмэг
Ээмэг нь хүний царайны хэлбэртэй зохицох ёстой. Бараан өнгийн ээмэг зүүх нь нүүр царайг өнгөлөг бус бүүдгэр харагдуулдаг. Иймээс ш арай гэгээтэй өнгийн ээмэг зүүх хэрэгтэй. Унждаг эсвэл том цагираг ээмгийг махлаг өргөн нүүртэй, нүдний шил зүүдэг бүсгүйчүүд зүүхгүй байсан нь дээр. Харин гонзгой нүүртэй бол зүүж болох юм. Дугуй царайтай бүсгүйчүүд жижигхэн хавтгай ээмэг зүүвэл аятайхан харагдана. Залуу охид том шигтээтэй ээмэг буу сонирхоорой.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)