Тэнгэрийн бүсгүй : хайр дурлалаа гэж..

хайр дурлалаа гэж..

Хүний амьдралын хамгийн догдлом, мартагдашгүй мөч. Анхны болзооноос хайр сэтгэлийн цаашдын хувь заяа ч хамаарах нь бий. Гарцаагүй бэлтгэлтэй байх шаардлагатай. Яаж гэдэг талаар танд Польшийн сэтгэл зүйчийн өгсөн зөвлөмжийг санал болголоо.

1. Өөрт таалагдахаар хувцасла. Заавал партнёртоо таалагдах зорилго бүү тавиарай. Байдгаараа байх боломжтой, хөдөлгөөн бариагүй эвтэйхэн хувцсыг сонгоорой. Толинд өөрийгөө хар. Та дур булаам, бага зэрэг эротик мэдрэмж төрүүлэхүйц харагдахад анхаар. Таны секслэг байдлыг тэр анзаарна. Болзоонд очихдоо зарим залуус дэгжин харагдахын тулд бусдын хувцас, гоёлыг гуйж өмсдөг. Ингэх хэрэггүй шүү. Тэгээд ч хүний гангараа эрт оройгүй илэрч та өөрөө эвгүй байдалд орно.

2. Гомдоллох хэрэггүй. Илэн далангүй байх итгэж ярих нь хайр сэтгэлд түлхэц өгдөг нэг хүчин зүйц мөн. Гэхдээ сэтгэлээ нээхдээ партнёроо элдэв асуудлаар залхааж гомдоллох бус харин өөртөө итгэлтэй, цэгцтэй яриарай. Харьцааны эхэн үөд л эрэгтэй, эмэгтэй хүнийг өрөвдөх чанар ойртуулж байгаа бол энэ нь мухардмал байдлыг үүсгэнэ. Өрөвдсөн секс жинхэнэ тачаалаас огт өөр, хол хөндий зүйл. Хэрэв партнёрууд байнга л бие биедээ зовлон тоочиж, амьдрал ахуйн бэрхшээлийн талаар гоморхдог бол тэд жирийн сайн найз нар болж хувирна. Хайр сэтгэл үүсэх боломжгүй.

З. Гоо үзэсгэлэнг нь магт, гэхдээ бүү хэтрүүл. Бүсгүй хүн сайхан харагдаж байгаагаа эрчүүдээс сонсох дуртай гэдэг. Бүсгүйн тань юу танд таалагддагийг эхлээд тодорхойл. Дараа нь нүд, уруул, сормуус... нь таалагддаг, бахархдаг болохыг хэлэх жишээтэй. Сарнай цэцэгтэй харьцуулах ч юм уу, улиг болсон загвар, зүйрлэлээс зайлсхийгээрэй.

4. Эмэгтэй хүнийг сонсож сур. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг ч сонсох нь бас дутахгүй ач холбогдолтойг мартуузай. Яриаг нь гүйцэд сонс. Ер нь эмэгтэйчүүд илүү яриасаг байдаг юм шүү. Зөвхөн тэр л таны сонирхлыг татаж байдгийг хайртай бүсгүйдээ ойлгуул. Дараа нь өөрийнхөө талаар (ололт, амжилтаа ч юм уу) ярьж болно.

 

Хайр сэтгэлээ илэрхийлэх үндсэн аргууд

 

Эрчүүд хоорондоо “Би түүнтэй зєвхєн сексийн харилцаатай”, “Би түүнтэй гэрлэхэд бэлэн байна л даа, гэхдээ энэ бол хайр сэтгэл биш...” гэх мэт үгнүүдийг чамгүй л ярилцдаг. Үнэн хэрэгтэй эрчүүд “хайр сэтгэл” гэдэг үг, ойлголтоос ихээхэн айдаг. Яагаад гэвэл яг тохирох үгийг бид олж чаддаггүй хэрэг л дээ. Мэдээж хайр сэтгэлээ илэрхийлэхийн тулд янз бүрийн євєрмєц аргыг бодож олдог. Гэвч үндсэн хэдхэн арга байдаг бєгєєд бид зєвхєн түүний янз бүрийн хувилбарыг л бодож олдог юм.

Эрчүүд зүгээр л “Би чамд хайртай” гэж хэлдэг
Яг үнэндээ тийм ч олон эр энэ аргыг хэрэглэж чаддаггүй. Хэн нэгэнд хайртай гэдэг үг ойлголт эрчүүдийн хувьд ямар нэг чухал шалтгаан, их үүрэг хариуцлагатай холбоотой мэт санагддаг бєгєєд сэтгэлийн гүнд багахан айдас, түгшүүр хадгалагдаж байдаг. Зарим хүн “Миний хувь заяа чиний гарт”, гэсэн үгийг “Би чамд хайртай” гэдэгтэй нэгэн утгатайгаар хэлдэг. Эрчүүд гологдож хаягдахаас л хамгийн их айдаг. Зарим хүний хувьд “Би чамд хайртай” гэдэг үг нь “Би чиний тєлєє бүхнийг хийнэ”, “Би чамд үргэлж үнэнч байна” гэсэн утгыг илтгэнэ. Нэг үгээр хэлэхэд “БЧХ” гэдэг энэ гуравхан үг амлалт, тангарагтай ижилхэн юм. Эрчүүд амлалтаа биелүүлэхийг ямагт хичээдэг учраас амлалтаа биелүүлж чадахгүй бол бусдын элэг доог болно гэдгээс ихээхэн айж, хэрвээ “БЧХ” гэдэг үгийг хэлчихвэл... гэсэн айдас сэтгэлийн нь гүнд аргагүй хадаастай явдаг байна.

Эрчүүд хайр сэтгэлээ анхаарал, халамжаараа илэрхийлдэг
Дурласан эр сэтгэлээ илэрхийлэх гээд чихэр, шоколад, бяцхан жижигхэн хайрцагтай зүйл, гоо сайхны юм уу гоёлын зүйл гээд л таныг энэ дэлхий дээр байж болох бүх л бэлгээр дарж орхино. Гэтэл эрчүүд єєрсдєє бэлэг гэж боддог байхад эмэгтэйчүүдийн хувьд бэлэг биш байх ёстой л зүйл гэж санагддаг зүйлүүд бас бий. Жишээ нь эрчүүд эрт ирэх, хааяа нэг хоол хийх, хамт ярилцаж суух зэргээ том бэлэг гэж эндүүрдэг шүү! Зарим нь хэцүү үед нь дэргэд нь байж дэмжлэг үзүүлснийгээ єєрийнхєє анхаарал халамж гэж үзэх бєгєєд энэ бол хайр сэтгэлийн илрэл гэж боддог.

Эрчүүд хайр сэтгэлээ үйл хєдлєлєєрєє илэрхийлдэг
Бид сэтгэл хєдлєл, тухайн бүсгүй таалагдаж байгаа эсэхийг гарыг нь атгах, үнсэх болон сексээр илэрхийлдэг. Дээр хэлсэнчлэн үнэндээ эрчүүд хайр сэтгэлээ үгээр илэрхийлдэх чадваргүй учраас үйл хєдлєл буюу сексийн үед үзүүлнэ. Учир нь энэ үед бие баригдсан байдал арилж, харилцан ойлголцож, бие биедээ халуун дотно байдал бий болдог.

Эцэг эхтэйгээ танилцуулснаар эцсийн алхам хийгдэнэ
Хэдий дотроо шийдсэн ч чамд хайртай болжээ, хамт амьдарч, хорвоог хамтдаа туулъя гэж хэлж зүрхлэхгүй байвал бүсгүйгээ єєрийн эцэг эхтэйгээ танилцуулах нь сэтгэлээ илэрхийлэх эцсийн арга байдаг. Энэ бол үнэхээр эцсийн, шийдсэн алхам юм. Єєрєєр хэлбэл миний хамгийн хайртай хүмүүстэй дотно танилцаж тэдэнд минь анхаарал хандуулаач, тэд бас чамд ингэж хандана гэдгийг харуулж буй хэрэг.

 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)