Тэнгэрийн бүсгүй : Хоолыг яаж амтлаг болгох вэ

Хоолыг яаж амтлаг болгох вэ

Нэг. Хүнсний ногоог зөвхөн буцалсан ус эсвэл шөлөнд хийнэ. Энэ тохиолдолд витамин С алдагдахгүй. Хоёр. Сонгино, лууванг тусд нь шарвал амтлаг шөл болно. Гурав. Байцаатай, хүрэн манжинтай шөлийг сулхан гал дээр чанадаг. Тэгвэл уурын хамт ногооны анхилуун үнэр гарахгүй байхад тустай. Дөрөв. Ногоотой шөлөнд амтлагчийг хийнэ. Учир нь ногоонд анхилуун үнэр хангалттай бий. Тав. Хоол болсны эцэст давсаа хийнэ. Зургаа. Загас болон махны шөлийг дэврүүлж буцалгах хэрэггүй. Үүнээс болж шөл булингартдаг. Долоо. Шөл бэлэн болмогц аягалах гэж бүү яар. Шөлний амт чанар, онцлог үнэрийг бий болгохын тулд таван минут хэртэй гал дээр байлга. Найм. Лаврын навч, гоньд, яншуй, нэг хумс сармис, тал сонгино зэрэг нь шөлийг (ялангуяа ногоотой) гойд амттай болгоход нөлөөлдөг. Ес. Ясны шөлийг зөөлөн гал дээр буцалгавал амт нь сайхан, шөл нь сайн гарах болно. Арав. Яншуй, болохын өмнөхөн гоньд, жижиглэсэн сармисыг шөл буцалж бэлэн хийвэл үнэр нь анхилуун болно. /Хань/ сонин
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
namuun (зочин)

hi chinii blog chin taalagdaj bn shuu turul buriin medeeleltei

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)