Тэнгэрийн бүсгүй : ”Цагаан хус” салатыг хэрхэн хийх вэ

”Цагаан хус” салатыг хэрхэн хийх вэ

Амралтын өдрүүд эхэллээ. Харин та ямар хоол хийхээр төлөвлөөд байна даа. Хэрэв ямар нэг шинэ хоолны жор туршаад үзмээр санагдвал манай зөвлөгөөг уншаарай. Юуны түрүүнд, “Цагаан хус” салатыг хийх жорыг танд хэлж өгье. Орц: Мөөг / ойн мөөг эсвэл шампиньон) - 200 г, Бөөрөнхий сонгино - нэг ширхэг, Тахианы ясгүй мах – 300 - 400 грамм, Өндөг – гурван ширхэг, Шинэ өргөст хэмх – хоёр ширхэг, Хар чавга - 100 грамм, Майонез, Ногоон навчит ногоо Бэлтгэх арга : Эхлээд тахианы ясгүй махаа болтол нь чанана. Харин мөөгөө усанд хийж арван минут хэртэй буцалгаад шүүрэн шанагаар шүүнэ. Шампиньоныг бол чанах хэрэггүй. Өндгөө бүхлээр нь чанана. Хар чавгаа халуун усанд угаагаад, 10 – 15 минут байлга. Дараа нь усаа зайлж асгаад хар чавгаа хатаана. Сонгиноо жижиглэж хэрчээд, харин мөөгөө савх, эсвэл гурвалжин хэлбэртэй зүсэж, ургамлын тосонд эхлээд сонгино, дараа нь мөөгөө хийж 7 – 10 минут хэртээ шарна. Ойн мөөг хийх бол эхлээд чанаад дараа нь сонгинотойгоо шарна. Харин шампиньон буюу өндгөн мөөгийг урьдаар чаналгүй шууд сонгинотойгоо 15 – 20 минут хэртэй шарна. Тахианыхаа махыг урт урт нарийхан хэрчинэ. Чимэглэлийн зориулалтаар 3 – 5 ширхэг хар чавгаа нарийхан нарийхан зүсээд үлдсэнийг нь шоо хэлбэртэй хэрчинэ. Өндгөө том тавган дээр үрнэ. Өргөст хэмхээ нарийхан зүснэ. Дараа нь салатаа давсалж, давхар бүртээ майонез түрхэнэ. 1-д: хар чавга 2-т: сонгинотой мөөг 3-т: тахиан мах 4-т: өндөг 5-д: өргөст хэмх Салатныхаа дээд гадаргууг хар чавгаар хучиж, хус маягтай чимэглэнэ. “ Оньсого” салат “Оньсого” салатыг амталж үзсэн хэн ч болов яагаад ийм нэр өгөх болсныг тааж чаддаггүй бөгөөд таавар нь салатны нэгэн орцонд байдаг юм. Энэ бол түргэн болдог нарийн гоймон. Харин ихэнх хүмүүс бяслаг гэж таадаг. Орц: Хагас утлагатай хиам - 300 грамм, Шинэ өргөст хэмх - хоёр ширхэг Хавч - 200 грамм, Чанасан өндөг - дөрвөн ширхэг , Түргэн болдог гоймон хоёр уут Бөөрөнхий сонгино – нэг ширхэг Майонез Бэлтгэх Хиам, чанасан өндөг, өргөст хэмхээ бүгдийг аль болох нарийхан зүснэ. Хавчны махаа ч бас нарийхан зүсэх бол харин сонгиноо жижиглэж хэрчинэ. Түргэн болдог гоймонгоо буталж жижиглээд сонгинотойгоо хамт буцалсан усанд хийж давслаад 3 – 5 минут хэртэй тагийг нь тавьж болгоно. Дараа нь бага зэрэг хөргөөд, бүх орцоо хольж, майонезоо хутгахад салат бэлэн болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)