Тэнгэрийн бүсгүй : Хайрламаар байсан юм сан

Хайрламаар байсан юм сан

Тээр тэнд, тэнгэр дээр алтан шаргал өнгөө гайхуулан гялалзах нар. Араас чинь тэвэрчихээд явуулж чадалгүй уйлах чиний л бяцхан охин. Хагацал салалт. Гомдол, зэвүүцэл. Энэ бүхэн хэнд хэрэгтэй гэж сэтгэлөө өвтгөнө вэ? Дахиад л энэ бүхэн давтагдах ёстой байсан гэж үү. Хайрламаар байсан юмсан

Сэтгэл минь нэг л тайван, чөлөөтэй байх чинь. Энэ мэдрэмжийг ямар их санаж байснаа одоо л мэдэрч байна. Хайртай хүнээсээ холдчихоод байгаа хэрнээ нэг л аз жаргалтай. Үүнийг л хайгаад дүнсгэр, гунигтай хүн болчихсон байж.

Би. Би гэдэг чинь ийм л эрх чөлөөтэй, томоос том аз жаргалтай ертөнцийн эзэн шүү дээ. Ганцаар гуниглахдаа гутардаггүй энэ л хөвгүүн би. Чамаас харъяат бус энэ л миний эрх чөлөө. Цөхрөл шаналал дунд намайг үлдээлээ гэж санааширч байгааг чинь тодоос тод мэдэрч байна. Харин надад байгаа энэ мэдрэмжийг чи ойлгохгүй ээ. Толины тусгалд өөрийгөө шинээр харах шиг тийм инээдтэй мэдрэмж. Өөрийгөө хууран байж чиний тэвэрт үлдэхдээ энэ эрх чөлөөг чамаас хайж байсан би тэнэг. Одоо би хүссэн бүхнэээ хийж чадна. Болно. Бүх юм урьдынхаасаа ч илүү сайхан харагдах шиг. Хэзээ ч билээ дээ чамаас нуугаад мартчихсан мэссэжийг гаргаж уншлаа.  Чиний л хэлдэг байсан хайртай гэдэг үгийг өөр хүн надад биччихэж. Чамд хэлэлгүй харамладаг үгийг тоож харж, тогтож харж байгаагүй хүн надаас харамласангүй ээ. Сайхаан,сайхан.  Яг л уяаанаасаа алдуурсан нохой шиг жаргалтай байх чинь. Инээд хүрч байна. Хачин сайхан мэдрэмж.

Сартай шөнөөр нулимсаа хуваан залгихдаа
Салаа замаар явна гэж санаагүй
Сархад залгин чиний өмнүүр гуйвахдаа
Сайхан хайр минь хуурамч гэдгийг мэдээгүй ээ.

Сайхан тормолзсон нүдийг минь харж
Сахиус болгон хайрлахдаа
Саарал дүртэй уйтгарыг минь
Сарниулж огт чадсангүй ээ чи...
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
epistle (зочин)

Байж болно ийм мэдрэмж. хүн гэдэг чинь л энэ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)