Тэнгэрийн бүсгүй : Шоколадтай зүсмэл торт хэрхэн хийх вэ?

Шоколадтай зүсмэл торт хэрхэн хийх вэ?

Шоколадтай зүсмэл торт хэрхэн хийх вэ? Орц: 200 гр масло, 250 гр сахар, 2 ш ванилный сахар, 4 ш өндөг, 65 гр какао, 200 гр гурил, 50 гр торт амтлагч, цайны халбагаар 2 удаа хөрөнгө. Тортны хэвийг маслаар тосолно. Дотор нь орох найрлага: 750 гр аарц, 250 гр сахар, хальсалсан 2 нимбэг, 0.25 гр хэмжээтэй цөцгий, 8 цагаан царцмаг, 50 гр нимгэн зүссэн шоколад Бэлдэх хэсэг: Амраасан зуурмагаа шарах тавцан дээр тавиад дундаж температураар өмнө халаасан зуухандаа хийж жигнэнэ. Дараа нь сахартай аарц, хальсалсан нимбэгээ хөөсөртөл нь хутгана. Yүний дараа цөцгий царцмагаа хийж хутгана. Болсон кексээ голоор нь нэг удаа зүснэ. Нэг тал дээр нь 2/3 хэмжээтэйгээр дотор нь хийхээр бэлдсэн зүйлээ түрхэнэ. Дээр нь үлдсэн зуурмагтайгаа нимгэн хэрчсэн шоколадаа тавина. Тортыг сэрүүн газар тавьж хэрчим хэрчмээр зүснэ. Бэлтгэх нийт хугацаа: 50 минут Жигнэх цаг: Электрон зууханд ойролцоогоор 15-20 минут 195 градуст жигнэнэ. Газаар ажилладаг зууханд: 15-20 минут
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
miracle (зочин)

oh nice...amraltaaraa hiij uzdeg hereg shu...goy bolj bval chamd amsuulnaa ok....kkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)