Тэнгэрийн бүсгүй : Бүгүйчүүдэд өгөх 10зөвлөгөө

Бүгүйчүүдэд өгөх 10зөвлөгөө

1. Нөхрөө тахин шүтэж амьдар. Нөхрөө бурханчлан тахин шүтэж хүслээр нь явбал танайд хэзээ ч хэл ам, хэрүүл тэмцэл ирэхгүй.

2. Нөхрөөсөө илүү цалинтай ажил бүү хий. Эрэгтэй хүн ямагт өөриигөө эхнэрээсээ эмэгтэй хүнээс илүү гэж үздэг. Өөрийн тань түүнээс илүү гэж харагдсан юм болгон эрчүүдийн үзән ядалтыг ихээр төрүүлдэг. Тэд биднийг арчаагүй сул дорой өөрөөсөө хараат байлгах дуртай.

3. Өөриигөө хэзээ ч бүү гаргуунд нь хая. Хэзээ ч хөөрхий минь амьдрах гэж зүтгэж байхад нь гангалж мөнгө их зарждарамт болоод яах вэ гэж өрөвдөх хэрэггүй. Өөрийн чинь цалин тэр бүх зардалд хүрэхгүй байсан ч бүү тоо. Нөхрөө хөөргөж байгаад мөнгийг нь чимээгүй сааж сур.

4. Түүнээс мундаг гэдгээ хэзээ ч бүү харуул. Шулуун шударга, мундаг эмэгтэйчүүдэд эрчүүд дургүй байдан Энэ бол бас л эр хүний өөриигөө эмэгтэй хүнээс илүү гэж үздэг төрөлхийн зөн совинтой нь холбоотой.

5. Болзоонд яв. “Ажил ажил” гээд гэрийн бараа хардаггүй нөхрөө хүлээж гансарч, хөгширч сууснаас өөр хүнтэй болзоо хийвэл чи цагийг илүү сонирхолтои өнгөрөөх
болно,

6. Гэрийн ажлаа өөрөө хий. Чи илүү амжилттай карьер хийж байсан ч нөхрөө гэртээ байхдаа TV үзээд сонин уншаад диван дээр тэрийж хэвтэх цагийг нь хүүхдээ асрах, хоолоо хийх, дэлгүүр явах гэх мэтийн” авгайчуудын” ажилд бүү татан оролцуул. Хамтарч гэр орны ажлаа хийнэ гэж өөдрөгөөр бодож байвал тэрэн шиг бүтэхгүй мөрөөдөл хэзээ ч байхгүй. Чамайг нэг л өдөр ажилгүй, халамжгүйгээр чинь дуудах болно. Хэдийгээр чи түүнтэй шударгаар гэр орны ажлаа хувааж хийе гэсэн зарчим хэрэгжүүлэх гэсэн ч энэ алхам амжилт олохгүй.

7. Нөхрийнхөө ажлыг өөрийнхөөсөө дээгүүрт тавь. Нөхрийн чинь ажил чамд уйтгартай, утгагүй цагдэмий үрсэн, цалин муутай байсан ч чи түүний ажлыг өөрийнхөөсөө нэгдүгээрт тавьж бай.

8. Хадмуудаа ч тахин шүт. Тэднээс юугаа ч харамлаж болохгүй шүү.

9. Шөнө дунд орж ирсэн ч хаачаад ирэв гэж бүү уурла. Нөхрөө найз нөхөдтэйгээ ажЛынхантайгаа гадуур явж байхад нь араас нь битгий утасд. Бас эрэгтэй хүн эхнэр нь байн байн утасдаад байвал авгайдаа баригдсан амьтан гэж хажууд суугаа хүмүүс нь хэлэх вий гэдгээс үхтэлээ айдаг. Тэглээ гээд чи л өөрөө нойроо алдаж хохирохоос биш тэр чамайг санаа тавиад тэгж байна гэж хэзээ ч ойлгохгүй.

10. Нөхрийнхөө сонирхдог зүйл хоббиг бас сонирхоорой. Хамаг ажлаа хаяад хамт хөлбөмбөг үзсэн ч болно.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
damdaa (зочин)

bolih uu daa, ho. Durgui bol salaal yabna biz he he he.

Saraachan

За яршигөө тэрний оронд ганцаараа явжаагаад үхвэл санаа амар байлгүйдээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)