Тэнгэрийн бүсгүй : Хүн жилд хэд зүүдэлдэг вэ?

Хүн жилд хэд зүүдэлдэг вэ?

Бид гадаад ертөнцийг танин мэдэх гэж улайрах хэрнээ өөрсдийнхөө бие дотор юу байгааг огт сонирхдоггүй. Тэгвэл энэ удаа та бүхэндээ Beck & Jenny хоёрын блогоос авсан нэгэн сонирхолтой баримтыг хүргэе. 1. Хүн анх төрөхдөө нийт 300 ширхэг ястай төрдөг боловч насанд хүрэхээрээ дөнгөж 206 ширхэг ястай болдог байна. Үүнд гайхах юм юу ч байхгүй хүүхэд байхад мөгөөрс байсан эдүүд ирээдүйд яс болон хувирч байдаг. 2. Хүний дунд чөмөг буюу гуяны яс нь бетон цутгамалаас бөх бат хүчтэй байдаг байна. 3. Хүний биеийн нийт ясны 25 хувь нь хөлөнд байрладаг. 4. Дунджаар хүн жилд нийтдээ 1460 удаа зүүдэлдэг. 5. Бидний зүрх ойролцоогоор өдөрт 100,000 удаа цохилдог. 6. Хүн найтаалгах үед амнаас гарах шүлс, эсвэл бусад зүйл 100MPH буюу цагт 100 милийн хурдтай гадагшилдаг байна. 7. Таны хавирганы яснууд таныг амьсгалах болгонд хөдөлдөг бөгөөд жилд ойролцоогоор таван сая гаруй удаа хөдөлдөг. 8. Дунджаар насанд хүрсэн хүн өдөрт 13 удаа инээдэг байна. 9. Хүн болгоны гарын хээ нь өөр байдаг шиг, бас хүн болгоны хэлний хээ ялгаатай байдаг байна. 10. Хүний гарын хумс хөлийн хумсаа бодвол дөрөв дахин хурдан ургадаг. 11. Хүний зүрхний цохилт дунджаар насанд хүрсэн хүнд минутанд 60-80 удаа байдаг бол хүн хүчтэй дасгал биеийн хүчний ажил хийсэн тохиолдолд 200 хүрч болдог байна. 12. Хүний нүд хөдөлгөгч булчин өдөрт 100 мянган удаа хөдөлгөөн хийдэг ба хэрвээ энэ ачааллыг хөлний булчинд өгвөл хүн 80км газар алхсантай адил хүч зарцуулдаг. 13. Ямар ч гэгээгүй хар шөнө та 50 км-ийн цаана байгаа лааны гэрлийг харах чадвартай. 14. Харин ямар ч чимээгүй орчинд та цагны цохилох дууг зургаан метрийн холоос сонсож чадахаар юм байна. 15. Хүний шүдний эманел давхрага нь хүний биеийн үйлдвэрлэдэг хамгийн хатуу нэгдэл 16. 1 сек буюу номын ганц хуудас эргүүлэх хугацаанд таны цусны улаан эсийн гурван сая нь үхэж байдаг бөгөөд тэр хэмжээгээрээ дахин боловсрогдож байдаг. 17. Хүний арьсны 1/2,4 см квадрат талбайд 650 ш хөлсний булчирхай, 20 ш цусны судас, 60 мянга гаруй меланоцит эсүүд, дээр нь мянга мянган мэдрэлийн төгсгөл байрладаг байна. 18. Хүнийг 20 нас хүрэхэд тархи нь хамгийн дээд хэмжээндээ хүртэл томорсон байдаг ба 30 наснаас эхлэн өдөрт 50,000 эс нь үхэж эхэлдэг. 19. Хүний тархинд байрладаг гипофиз буюу хүний өсөлтийн даавар ялгаруулж байдаг энэ булчирхай нь хамжээгээрээ яг л шош шиг, жингээрээ цаасны хавчаараас арай хүндхэн байдаг. 20. Хэрвээ эрэгтэй хүн ерөөсөө сахалаа хусахгүй амьдарвал 27,5 фут урт ургах юм байна. Энэ нь 838,2 см гэсэн үг. 21. Хүний тархи бидний идэж буй хоол хүнсээр бол 1/5 хувийг өөртөө зарцуулдаг. 22. Тархины 80 хувь нь уснаас бүрддэг. 23. Хамгийн өндөр хүн 2,72 метр. 24. Хамгийн намхан хүн 61 см өндөртэй байжээ 25. Хэл бол хүний биеийн хамгийн хүчтэй булчин юм байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)