Тэнгэрийн бүсгүй : Хайпертропи гэж юу вэ

Хайпертропи гэж юу вэ

Булчингийн эс томрох үзэгдлийг Англиар "Hypertrophy" гэдэг. "Hyper" гэсэн тодотголтой үгсийг Оросуудыг дагаж Гипер гэж бид хэлдэг. Энэ өгүүллэгт Англи дуудлагаар нь бид хэрэглэнэ. Хүний биеийн булчингийн хэмжээ Хайпертрофигоор өсдөг. Бодибилдингийн спортоор хичээллэж буй цорын ганц зорилго Хайпертрофиг биедээ үүсгэх юм. Тэгэхээр Хайпертрофийн талаар ойлголттой болох нь чухал. Юуны түрүүнд Хайперплазиа гэж юу болохыг авч үзье. Энэ нь эс хуваагдаж тоо нь олшрох үзэгдлийг хэлнэ, үүгээрээ Хайпертрофигоос ялгаатай. Стеройд хэрэглэдэггүй цэвэр тамирчин зөвхөн байгаа эсээ томруулах буюу Хайпертрофигоор булчингийн масс нэмэхийг оролдоно. Хүний булчингийн эсийн тоо натуралаар нэмэгдэггүй, зөвхөн томрох ба агшиж чадна. Зөв ачаалалтай жингийн бэлтгэл нь ажиллагаагүй "унтаж" буй эсүүдийг мөн сэргээх үйлчилгээтэй. Ингэснээр зангирах эсүүдийн тоог нэмэгдүүлж нэг ёсны Хайперплазиа нөлөө үзүүлнэ. Хайпертрофи үндсэн хоёр орчинд явагдана: саркоплазм ба майофибрил. Булчингийн эсийн доторх шингэн буюу ситоплазмыг Саркоплазм гэнэ. Булчингийн эсийн дотор орших урт цилиндр хэлбэртэй ширхгүүд бол Майофибрил юм, эдгээр нь булчинг зангируулдаг. Жингийн бэлтгэл нь гүйцэтгэх хэлбэрээс хамаарч энэ хоёр Хайпертропийг үүсгэнэ. 1-5 давталтад Майофибрил Хайпертропи давгайлна (хүндийн өргөлт, олимпийн өргөлтийн тамирчид), 12 ба түүнээс дээш давталтад Саркоплазмик Хайпертропи бүрдэх орчин хангагдана (мэргэжлийн бодибилдир, эндюранс спортын тамирчид). Өндөр давталттай бэлтгэлд эсийн энергийн нөөц шавхагдаж цаашид ситоплазмд хадгалах нөөцийг ихсгэснээр эс томорно. Нэг ёсондоо хүч нэмэхгүйгээр булчин нэмж болно гэсэн үг. Харин бага давталтаар бүрдсэн Майофибрил Хайпертропи эсийн доторх ширхгүүдийг бэхжүүлэн олшруулж хүч ба нягт булчин үүсэх орчинг бий болгоно. Ямар ч бэлтгэлгүй хүн жингээр бэлдснээр нэгдүгээрт булчин удирдах мэдрэлийн систэм нь сайжирдаг. Энэ нь анхны мэдэгдэхүйц хөгжлийн хэмжүүр болно. Хэдхэн өдрийн дотор бэлтгэлгүй хүн зөвхөн булчингаа ажилуулж сурснаар багагүй хүч нэмнэ. Цаашид ачаалал өндөрсөхийн хэрээр биеийн хувьсах механизм хурдсдаг. Энэ нь идеал орчинд нэмэгдэх булчин маягаар илрэнэ. Яавал булчин нэмэх вэ гэдэгт санаа оноо их зөрдөг. Нэмэгдэх Ачааллын Онол дээр харин ихэнх тамирчид санаа нийлдэг. Энэ нь оролт, давталт, өргөх жин зэрэг хувьсагчийг үргэлж нэмэгдүүлж байх санаа юм. Мөн оролтын хоорондох хугацааг багасгаж ачааллыг өндөрсгөж болно. Массын төлөө хичээллэж байвал 45-60 секунд амарч байх нь тохирдог. Булчингийн эсийн ширхэг ялихгүй гэмтэх үзэгдлийг Микротраума гэнэ. Хайпертропи үүсэх үндэс нь Микротраума юм. Ачааг буулгах буюу дасгалын "буцах" хагаст ширхгүүд хамгийн ихээр гэмтдэг. Яаралгүй, контролтой буулгах нь тэгэхээр чухал. Гэмтсэн эсийг бие нөхөхдөө гэмтснийг орлуулахаас гадна дахиж гэмтэхгүйн тулд илүүг бүтээнэ, үүнийг Илүүтөлөх хууль гэнэ. Тийм учраас Нэмэгдэх Ачаалал булгингийн хөгжилд мөн адил маш чухал. Урт хугацааны өөрчлөгдөхгүй ачаалал ямар ч булчин нэмэхгүйн дээр бүр доройтоход хүргэнэ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)