Тэнгэрийн бүсгүй : Цас шиг бас бороо шиг

Цас шиг бас бороо шиг

Цас шиг аниргүйд бүжихсэн. Цас шиг шөнөөр хаялахсан. Сарны гэрэлд зөөлөн будрахсан. Цав цагаанаар дэлхийг будахсан.  Тэгээд чиний өлмий дор сөгдөхсөн. Цэцэг болон хавар нь ургахсан. 

Цас шиг зүггүйтэхсэн. Хацар нүүрийг чинь хайрахсан. Хайлан урсахсан, хайрыг бэлэглэхсэн. Зүрхэнд чинь дулаацахсан. Зүг чиггүйгээр хийсэн одохсон. Сэтгэлд чинь шингэхсэн. Сэм сэмхэн гуниглахад чинь аргадахсан    Цас шиг....

 

Бороо шиг намирхсан. Бодолд чинь зүсрэхсэн. Нарны гэрэлд шиврэхсэн. Надад хайртай гэхийг чинь сонсохсон. Тэгээд ус болон урсахсан. Урсгал харцыг нь эзэмдэхсэн.  Долоо хоног зүсрэхсэн. Доголон нулимстай нүдийг чинь үнэсэхсэн.  Алган дээр чинь буухсан, рашаан болон зүрхийг чинь услахсан.

 

Цас, шиг бороо шиг амьдрахсан. Чамтайгаа мянган жилийг үдэхсэн. Дураараа эрхлэхсэн. Дуу болоод бас шүлэг болоод мөнхрөхсөн.

 

Энэ бүгдийн минь хариуд энхрий чинийхээ хэлэх үгийг мэдэж байна. Хайртай шүү гэж чи надад хамгийн чангаар бас хамгийн зөөлнөөр хэлэх болно.  Цас шиг хамтдаа будрахсан гэж чи минь хэлнэ. Цаашлаад бороо болон хамтдаа зүсрэхсэн гэж чи минь хариулна.

Цас шиг бороотой, бороо шиг цастай өдрүүдэд цаг үргэлж хамтдаа байх болноо, хоёулаа.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)