Тэнгэрийн бүсгүй : Нэгэн дурсамж

Нэгэн дурсамж

Их сургууль төгсөөд, ажилд орсны дараа жил манай байгууллагад хэсэг залуучууд дадлага хийхээр ирж, тэд миний удирдлага доор ажиллах болсон юм. Тэр үед миний удирдлагад бараг 20 шахам залуучууд ажилладаг байсан юм. Би тэр үед 22-той байлаа. Ганц хоёр насны л зөрүүтэй бараг үе тэнгийн залуучууд болохоор удирдаж, удирдуулж ажиллахад надад нилээн л хэцүү, тэдэнд их зугаатай байсан юм шиг байгаамаа. За дадлагын хэд бол надаар жинхэнэ тоглоно доо. Хэлсэн ярисныг минь хэд дахин давтан асууж орж ирэх, өрөөний үүдэнд ирчихээд, "За чи орж асуу, асуу. За ирлээ шүү" энэ тэр гээд яриад байгаа нь дотор сууж байгаа надад сонсогдоод байхаас өгсүүлээд их л юм болно доо. Тэдний нэг, нүдээрээ инээсэн өндөр шар залуу, намайг ер дарга гэж тоож хэлэлцэхгүй дээ. Намайг дарга ч гэж хэлэхгүй, орой болтол ажиллаад гэж загнана, өдрийн хоолондоо явъя гээд л шууд өрөөнд ороод ирнэ, амралтын өдөр ажил дээр ирж юм хум хийлцэнэ, гэрт хүргэж өгнө. Би ч түүнд дургүйгүй, өөрөөр хэлбэл тэр надад таалагддаг байлаа. Ингэж явсаар хэсэг хугацааны дараа залуу ажил дээр нилээн ноцтой алдаа гаргаж, би шийдэх ёстой асуудал байсан учир нилээн хатуу шийдвэр гаргасан юм. Төд удалгүй дадлагынх нь хугацаа дуусч, би ч тэр зунжин хот хөдөө, 2-3 удаа гадагшаа явах болж, тэр манай ажил дээр хэд хэд ирэхэд нь байхгүй байж таарсаар, намар нь суралцахаар Герман явснаар сураг тасарч билээ.

Жил гаруйн дараа найз бүсгүй маань нэгэн өдөр такси барихаар их дэлгүүрийн өмнө зогсож байтал, таксинд явамгүй байрын машин хажууд нь ирж зогсож, гайхаж хоцорсон найзыг минь суугаад явахыг гуйжээ. Барьж явсан залуу нь найз бүсгүйг минь таньж, намайг танидгаа хэлж, хаана юу хийж явааг минь, нөхөртэй болсон эсэхийг минь гээд л нилээн юм асууж, холбоо барих хаягыг минь өгөхийг гуйж. Найз бүсгүй маань намайг хүнтэй болсон гэдгийг хэлж, түүнийг таньдаг боловч намайг яаж хандахыг мэдэхгүй учир холбоо барих утас, хаягыг минь өгөхөөс татгалзсан гэнэлээ. Харин түүнтэй тэгж таарсан тухайгаа нилээн сүүлд, нэгэн Валентины өдрийн өглөө надад хэлж билээ. "Хаана юу хийж яваа бол" гэж, "намайг дурсдаг болов уу" гэж, "би тэр үед ямар хатуу шийдвэр гаргаа вэ" гэх зэргээр гэнэ гэнэхэн надад дурсагддаг түүний тухай ахин сонсоход сэтгэл бага сага догдолж, "Намайг санаж л явдаг юм байжээ" гэж тэр өдөp дахин дахин бодож билээ.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)