Тэнгэрийн бүсгүй : Гоо сайхнаа хадгалах нууцаас ...

Гоо сайхнаа хадгалах нууцаас ...

 Ямар ч насны бүсгүй хүн өөртөө итгэлтэй байж, төгс төгөлдөр харагдахыг хүсдэг юм. Гэсэн ч энэ хүсэл нь тэр бүр санаснаар биелээд байдаггүй. Учир нь сэтгэл санааны хямрал, буруу хооллолт, тамхи, үдшийн зугаа цэнгүүн, амьдралын буруу хэв зуршил энэ бүхэн эрт орой хэзээ боловч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Харин эцсийн дүнд нь залуу сайхан төрхөө гээн нүдний доор хөхөрч, үс унан, хумс хэврэгшин хугарч, нүүрний арьс сэвхтэн үрчлээ сууж эхэлдэг. Бас таргалж, жин нэмснээр гуалиг галбир төрхөө аажим аажмаар алдана.

Тэгээд нэг өдөр л залуу насны гоо үзэсгэлэн гундаж эхэлснийг анзаардаг.  Гэтэл эмэгтэй хүн насан туршдаа гоо сайхнаа алдах вий хэмээн сэтгэл зовниж явдаг билээ. Эртний Египтийн хатан хаан Клеопатраг гоо сайхны төгс төгөлдрийн билэгдэл хэмээн үзэж ирсэн. Тэрээр өдөр бүр илжигний сүүтэй онгоцонд ордог байсан гэх бөгөөд үргэлж залуу сайхнаараа харагддаг байжээ.

Людовик XV хааны нууц амраг де Помпадур гэхэд унтахынхаа өмнө бүх биендээ мөсөөр иллэг хийлгэдэг байж. Хүйтэн мөсөнд чангарсан арьс нь өнгөлөг залуу байдлаа удаан хадгалдаг болохыг тэрээр сайн мэддэг байсан аж. XV зууны Италийн улстөрч Чезаре Боржиа гэхэд бухын шинэхэн цусыг уудаг зуршилтай байснаар залуу насны цог золбоо, жавхаатай байдлаа насан туршдаа хадгалж чадсан гэдэг.

Оросын хаан Николай II гэр бүлийнхээ хамт давирхайн шүүсний тусгай хандаар бэлтгэсэн ваннд ордог байсан нь тэднийг тавин нас хүртлээ нүүрэндээ ямар ч үрчлээгүй байхад нь нөлөөлсөн гэдэг. Үүний нууц нь тэдний хэрэглэдэг байсан хандны жоронд хусны эфирын тос агуулагддаг байсантай холбоотой аж.  


Давирхайн шүүстэй ванн

Давирхайны шүүс бүхий ванныг хамгийн анх 1904 оноос ашиглаж ирсэн гэдэг. Гол найрлага нь шар давирхайны уусмал бас цагаан давирхайны эмульс. Хүмүүс давирхайтай ваннд орсноор ямар өвчтэй байснаас үл хамааран арьс нь толигор, торгомсог зөөлөн, нэг үгээр хэлбэл яг л нялх хүүхдийнх шиг болдгийг анзаарчээ. Ийм ваннд орсны дараа арьсны үрчлээс тэнийн арилахаас гадна арьс хогжруутах, батга гарах нь багасаад зогсохгүй нөсөө толбо хүртэл арилдаг байна.

Мөн цусны эргэлт хурдассанаар бүх бие эд эрхтнүүд хангалттай эрдэс тэжээл авдаг байна. Ийм маягаар зөвхөн арьс сэргээд зогсохгүй үс болон хумс бэхжиж эрүүл бус төрх нь арилдаг аж.

Бас бодисын солилцоо сайжирснаар целлюлитыг хайлуулж, биеийн жин хэвийн хэмжээтэй болно. Үүнээс гадна эмэгтэй хүний гоо сайхан, сексийн амьдралд идэвхитэй нөлөө  үзүүлдэг эстроген хэмээх дааврын үйл явцыг тогтворжуулдаг байна.  

Хусны “живица” буюу зунгааралдсан наалданги шүүс нь арьсанд чийг өгч, арьсыг толигор болгоод зогсохгүй арьсны эд эсийн бүрхүүлийг бэхжүүлдэг

Эмийн ургамлын хандтай шар өнгийн давирхайн эмульс нь яг л сайн сантехник шиг хүний бие организмын бүх хялгасан судсуудыг бохирдлоос нь цэвэрлэж арьсыг эрүүлжүүлэн нүдэн дээр илт залуужуулдаг байна. Ийм эмульс нь арьсны хөгшрөлттэй тэмцэх хамгийн сайн хэрэгсэл болдог бөгөөд чөлөөт радикалуудыг зогсоох хамгийн шилдэг антиоксидант болдог юм.

Цагаан эмульс нь харин бүх хялгасан судсыг нээхэд туслан ингэснээр арьсанд цус илүү эрчимтэй тархаж, бүх организм эрдэс тэжээлээр хангагдах боломжийг бүрдүүлдэг аж. Ийм давирхайн эмульс бүхий онцгой найрлагатай ваннд 5 – 6 удаа ороход л хангалттай гэнэ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)