Тэнгэрийн бүсгүй : БИ ГАЛТАЙ...

БИ ГАЛТАЙ...

Тамхины утаанд мансуурна. Хамар цоргино. Найтах шиг болно. Нулимс нүдэнд хуралдана. Хордож байгаагаа мэдэж байсан ч хажууд нь суусаар л. Надаас л болсон юм. Гал байна уу? гэхэд нь байна гэж цүнхнээсээ гал гаргаж өгөөгүй байсан бол энэ хажууд суух тамхичин тамхилахгүй байхгүй юу.

Тамхи татдаг ч бай татдаггүй ч бай ер нь хүнд гал явж байх ёстой гэсэн олны үгээр шүдэнз цүнхлэн алхах болсон. Тэр цүнхэн доторх шүдэнзний гайгаар хэд хэдэн хүнд тамхичин гэсэн таамаг төрүүлснээ нуух юун.

Тамхи татдаг ч бай татдаггүй ч бай ер нь хүнд гал явж байх ёстой гэсэн олны үгийг байнга зүйр цэцэн үг шиг хэлж явах нь ядаргаатай санагддаг тул тэгэхэд тэр тамхичин гэсэн сэтгэгдэл үлдээсээн хүмүүст хэлэхээс татгалзсан.

Хувцас солиход дагаж солигддог цүнхнүүдэд өнөөх шүдэнз үргэлж орчихсон л байдаг. Хэзээ хэрэг болно гэж энэ шүдэнз, галыг авч явах вэ дээ хаяя гэж бодлоо. Чадсангүй. Тээр болж байгаа биш байж л байг. Надад хэрэг болдоггүй юм гэхэд яг хажууд суугаад хээв нэг тамхины утаа баагиулан суугаа танил шиг олон танилын тамхийг асааж өгсөн. Нэг бодлын тус ч юм шиг. Үгүй бол ус ч юм шиг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)