Тэнгэрийн бүсгүй : Та аз жаргалтай хvн мєн vv?

Та аз жаргалтай хvн мєн vv?

1. Та єнгєрсєн амьдралынхаа тухай бодоод доорхи дvгнэлтийн алийг нь хийх вэ?
А. Бvх юм тийм ч муу биш, сайнаар єнгєрсєн
Б. Тийм ч сайн биш, азгvйтэж явсан
В. Бvх зvйл сайн сайхнаар дууссан
2. Єдрийн болсон явдлыг эргэцvvлэн бодоод vзэхэд ...
А. Ямар ч vр дvнгvй сэтгэл дундуур
Б. Энэ єдрийг сайхан єнгєрєєж болох л байсан гэвч...
В. Сэтгэл хангалуун

3. Єєрийгєє толинд хараад ямар сэтгэгдэл тєрєв?
А. Бурхан минь би яачихаа вэ
Б. Бас ч давгvй шvv
В. Тун аятайхан

4. Таны танилд сугалааны хонжвор таарвал...
А. Надад хэзээ ч аз таарахгvй нь гэж гомдоно
Б. Яагаад надад таараагvй билээ гэж атаархана
В. Хэзээ нэгэн цагт таарна гэдэгт итгэлтэй байна

5. Сониноос ямар нэгэн явдлын тухай уншаад..
А. Ийм явдал хэзээ нэг цагт надад тохиолдоно
Б. Аз болоход надад тохиолдоогvй нь яамай
В. Энэ ч айдас хvргэхийн тулд хэтрvvлэн бичжээ

6. Єглєє сэрээд юуны ємнє ...
А. Юу ч бодож тєлєвлємєєргvй санагдана
Б. Єнєєдєр хvндхэн єдєр болж магадгvй бэлтгэх хэрэгтэй
В. Шинэ єдєр эхэлж байгаа болохоор ажил vйл бvтэмжтэй байна

7. Найз нєхдийнхєє талаар юу гэж боддог вэ?
А. Миний нєхєд тун тааруухан хvмvvс, болдог бол салмаар
Б. Тэдэнд дутагдал бий л дээ гэхдээ сайн хvмvvс
В. Гайхалтай сайн хvмvvс

8. Єєрийгєє бусадтай харьцуулаад...
А. Намайг зєвєєр ойлгож vнэлдэггvй
Б. Би бусдаас муу хvн биш
В. Намайг хэн болохыг мэдэхгvй л байна даа би бол эднээс илvv хvн

9. Таны биеийн жин 4-5 кг аар нэмэгдвэл...
А. Сэтгэлээр унана
Б. Сvйд болоод байх юм алга
В. Тэр дороо биеийн тамираар хичээллэж хоолны дэглэм барина

10. Хэрэв сэтгэл санаа чинь зовиуртай байгаа бол
А. Хувь заяандаа гомдоно
Б. Муу бодол аяндаа арилах биз
В. Єєрийгєє хєгжєєхийг оролдоно

Та хариултандаа доорх оноог тооцон vнэлгээг єгєєрэй
А-д 0 оноо
Б-д 1 оноо
В-д 2 оноо

17-20 оноо. Та vнэхээр жаргалтай хvн юм. Амьдралын баяр баясгаланд умбаж орчин тойрныхондоо таалагддаг. Хvмvvс тантай харьцахдаа дуртай байж таныг хvндэлдэг. Тааламжгvй зvйл амьдралын бэрхшээлд анхаарлаа тєдийлєн бvv хандуул. Энэ хэмнэлээрээ та аз жаргалтай байж чадна. Харин болж буй явдалд хэт хєнгєн хийсвэр хандаж байдгаа засаарай.

13-16 оноо. Таны жаргалтай байдал зовлон гунигаасаа ямар ч байсан илvv. Та даруу зантай, ухаалаг боловч хvйтэндvv сэтгэлтэй. Гэхдээ орчин тойронтойгоо зохицож хvмvvстэй харилцахдаа чадварлаг. Бэрхшээл тулгарахад бvv шантар. Эрvvл ухаан танд илvv заяагдсан бслохоор бодож цэгнэж шийдвэрээ гарга.

8-12 оноо. Аз жаргал зовлон гуниг чинь тэнцvv байна. Хэрэв єєрийгєє жаргалтай болгохыг хvсвэл бэрхшээлийн ємнє шантарч єєрийгєє дутуу vнэлэх хэрэггvй. Найз нєхдєє тvш. Аз жаргал хvний сэтгэл зvрхнээс шалтгаалдаг тул єєрийгєє бусдад нээх хэрэгтэй. Єєртєє итгэлтэй байх юм бол аз жаргал таны гарт байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)