Тэнгэрийн бүсгүй : Сайхан хайр байдаг юм шүү, олдвол алдаж болохгүй.

Сайхан хайр байдаг юм шүү, олдвол алдаж болохгүй.

 

Гараа алдлаад гүйхдээ ганцхан чамайг л бодсон амьдралд, итгэл сэтгэл сэтгэлээ зөвхөн чиний л өмнө бэлэг болгон тавьяа.
Хүн энэ л орчлонд амьдрахдаа ганцаараа амьдарч чадахгүй тэр тусмаа тэр л ... гэж сэтгэл дотороо хэлэх нууцхан нэг хүнгүй бол амьдрал тэр чигээрээ утгагүй мэт санагдана. Анх намайг ажилд орход хүдэр том биетэн Бэн гэдэг залуу ярилцлага аваад ажилд оруулж байсан билээ, хожмоо тэр хүн миний босс болсон төдийгүй амьдралд минь үйл хэргээрээ гэгээн сайхан дурсамж үлдээсэн юм aa. Тэрээр өдгөө 3н хөөрхөн маамуутай бөгөөд эхнэр нь гэж нүдээрээ инээсэн цэвэрхэн шар хүүхэн байдаг юм. Тэдний учирсан түүх энгийн мөртлөө амьдрал болон цэцэглэсэн хайр нь их сонирхолтой. Тэр хоёр ахлах сургуулиа төгсдөг жил танилцсан бөгөөд нэг ёсондоо л анхны харцаар бие биендээ дурлачихаж гэвч бүсгүй нь Ази соёлд дуртай байсан бөгөөд Япон орныг судалдаг сонирходог хүсэлдээ автан тэндэхийн нэгэн их сургуульд орохоор явжээ, ингээд л залуу хос ирэх 4н жилийг дэлхийн хоёр бөөрөнд үлдээсэн бөгөөд энэ хооронд нэг нэгэндээ асар их үнэнч байх даалгавартайгаар салцгааж. Бүсгүй нь зундаа ганц удаа ирэх бөгөөд 2,3хан сар болчихоод л явдаг байсан гэдэг. Тэр үед үхмээр санагддаг байсан, ямар өнөөгийнх шиг, интернэт утас энэ тэр элбэг байсан биш ёстой л хэцүү байдаг байсан гэж Бэн дурсдаг юм. Хааяа хардaна гэхдээ л би түүндээ үнэнч байсан, үнэнч байсаны минь бэлэг болсон 3н сайхан үр өдгөө өсөж торниж байна. Хүмүүс юу ч гэж ярьж магадгүй гэвч хайртай хүндээ л үнэнч байдаг юм шүү, хагас сэтгэл хагас амьдрал л авчирдаг гэж Бэн хэлдэгсэн.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)