Тэнгэрийн бүсгүй : Cүүлчийн харгис ах тэр л байг.

Cүүлчийн харгис ах тэр л байг.

Эхийн зөөлөн дулаан хэвлийд ээлж дараалан бойжоод гарсан элэг нэгт ах дүүсийн дунд хааяа хааяахан хүн чанар болоод хүнлэг сэтгэлийг уландаа гишгэх тохиолдол мэр сэр байдаг.


Миний оюутан цагаас эхлэн найзласан дотны найз бүсгүй минь олон хүүтэй айлын ганц охин бөгөөд дээрээ гурван ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй, гэвч тэдний том хоёр ах нь нэг эцгийн хүүхдүүд харин миний найз болоод, дунд ах, бага дүү нь гуравуулаа өөр өөр эцэгтэй ч бүгд аавтайгаа амьдарч үзээгүй гэдэг юм.


Анх энэ тухай сонсоод учрыг нь олох гэж нилээн гайхаж суусансан, гэвч '' Бүсгүй хүн байж бүсгүй хүний туулан яваа амьдралыг сонжин, сониучирхаж яахан болох билээ'' гэсэн нэгэн ухаалаг эмэгтэйн хэлсэн үгийг санаж найзынхаа ээжийн залуу насны амьдралыг сонирхож шохоорхолгүй өдийг хүрлээ.


Багаасаа хүндхэн амьдралаар амьдарсан тухайгаа найз минь нэг бус удаа ярьж байсан юм, ээж нь нэг хэсэг ажилгүй болоод найз минь хичээлээ тараад ( 7-дугаар ангид байх даа ) ээжийнхээ хийсэн мантууг зарахаар ''Дэнжийн-1000''-ийн зах уруу алахаад, орой нар жаргахад гэрлүүгээ буцаад алахдаг, хэдий мантуу зардаг ч тэрнээсээ идэж болохгүй учраас өдөржин өлсдөг, сүүлдээ тэгж явсаар тас хар болж, ангийнхан нь ч элдэвээр шоолдог байсан гэдэг.


Хүндхэн амьдралаар амьдарсан болоод ч тэр үү, амьдрах ухаан болоод хүний арга эв олохдоо нилээн сайн найз минь том болох тусмаа царайлаг хөөрхөн болж олон хүний анхаарал татаж тэр хирээр түүнд туслах хүмүүс багагүй гарч ирж байлаа.Харин тэдний ах нар өнөөх л хүйтэн хөндий, харгис зантай хэвээрээ.


Түүнтэй найзлаад нэг их дотносоогүй байхад найз минь утасдаад хороололд нэг айлд байна хүрээд ирээч гээд ямар нэгэн асуудал үүссэн бололтой хоолой нь зангирсаар, байгаа газрынхаа хаягийг хэлээд утасаа тавьж билээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)