Тэнгэрийн бүсгүй : Зангидах гар, зандрах аашаар хайрладаггүй юм.

Зангидах гар, зандрах аашаар хайрладаггүй юм.

Хоёр хүн нэгдэн нийлж нэгэн амьдралыг босгоно гэдэг тийм ч санаан зоргоор зүйл биш бололтой, амьдралд гарах аар саараас эхлээд аминд тулсан хэцүү асуудалд нэгэн сэтгэлээр хандаж, сөхрөхгүйгээр, бухимдахгүйгээр тэр бүхний ард гарч чадаж гэмээ нь жинхэнэ халуун дулаан гэр болж, улам бат бөх хайраар гагнагдаж, насан туршаа нэгэн хүн мэт амьдарч жаргадаг юм шиг.


Гэвч тэр жаахан саад бэрхшээлийг аргаар биш аашаар, хайраар биш нудрагаар зохицуулах гэж зүтгээд байх шиг...


Уржигдар ажилдаа явахаар бэлдэж байтал уншигч таны хэзээний танил Эмма бүсгүй '' Уучлаарай, чи жаахан эрт хүрээд ирээч, Кики намайг зодчихлоо, надад хэцүү байна '' гэсэн мэссэж илгээж, тайван амгалан сууж байсан би яарч сандарсаар ажлын зүг хурдаллаа.


Замдаа Эммагаа өрөвдөж, яг түүн шиг амьдарч яваа бүсгүйчүүд цөөн биш байгаа даа гэж бодохоор сэтгэл улам бучуурч байлаа, хэл соёл, ёс заншил өөр ч бүсгүйчүүд бидний сэтгэлийн зовлон болоод уярч хайлан суухад урсдаг нулимс яг л адилхан гашуундаа гашуун бас хүйтэндээ хүйтэн хацар хайрч урсдаг байх юм гэж бодсоор ажлын хаалгаар ортол хөөрхий бүсгүйн хоёр шанаа, эрүү, хацар гээд хавдаагүй юм алга, зүүн талын нүд нь улайгаад хөх туяа ороход хэдийн бэлэн болжээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)