Тэнгэрийн бүсгүй : Амьдралыг тэтгэгч алтан Нархан

Амьдралыг тэтгэгч алтан Нархан

Нар хэмээх хорвоогийн амьдралыг тэтгэгч цорын ганц халуун од манай дэлхийгээс 150 сая км зайтай орших тул тийшээ очиж үзэх талаар бодохын ч хэрэггүй. Учир нь дэлхийнхний өнөөдрийн байдлаар бүтээсэн хамгийн хурдан хөлгөөр энэ зайг 170 жил туулах учир таний нас ч хүркү тээд ч мань мэтийн амьтан замынхаа хагаст ч оролгүй шатаж дуусна биддээ.

1.3 сая км диаметртэй асар том энэ хийн бөмбөлөгийн гадаргуу 6000 хэмийн халуунтай аж. Дотооддоо бол температур нь бүр хэдэн сая живаагаар хэмжигдэнэ. Нар сүүлийн жилүүдэд асар эрчимтэйгээр улайсаж байгаа талаар Голландын нэгэн эрдэмтэн бичсэн байсан. Нар маань ийнхүү халж улайсаж байгаад гэнэт дэлбэрчихвэл яанаа тэ? хэх...

Мөнхөд асан, хуйлран эргэлдэх энэ улаан бөмбөлөг дээр үе үе бас галан шуурга тавидаг гэнэ. Наран дээр шуурахад манай дэлхийнхэн бие нь эвгүйрхэж, холбоо дамжуулах төхөөрөмжүүд нь хүртэл таг гацдаг гэлцэнэ. Наран дээр байнга толбоширол үүсч, дэлбэрч огторгуйн уудамд ихээхэн хэмжээний бөөмийн урсгал цацдаг аж. Тэр нь манай дэлхийд нөлөөлөн хар салхи, халуун түймэр, аадар бороо төдийгүй ган зуд, өт хорхой, өвчин зовлон, гай тотгор чирч ирэх нь энүүхэнд. Нарнаас хамааралтай ган зуд 12, 30, 125 жилийн мөчлөгтэй давтагддаг.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)