Тэнгэрийн бүсгүй : Бодлоос бодолд

Бодлоос бодолд

Хоосон амьдарсан хүнийг хэн ч дурсахгүй. Бэртэгчин хүнийг амьд байхад нь ч үхсэн байхад нь ч хэн ч дурсахгүй , үгүйлэхгүй. Нөгөө талд, хайрыг амьдралынхаа хамгийн дээд зорилго болгосон хүний үгс бусдын сэтгэлд хоногшиж, хайрлахдаа хүргэсэн мэдлэг хүнд асар их дэм туслалцаа болж, хайраа итгэлээрээ харуулсан үйл явдал нь түүхэнд дотогшиж, хайрлахдаа өөрийгөө өргөл болгосон хайрын сэтгэл нь түүнийг үе үеийн гэгээнтэн болгодог билээ. Амжилт гэдэг нь Амьдралынхаа зорилгыг мэдэрч , дээд потенциалдаа хүрэхийн төлөө төлөвшин өсч, өрөөл бусдад ашиг тус өгөх үрээ тарьсаар л явахыг хэлэх юм боловуу? Хайр ба тачаал Хайрын мөн чанар бол бусдын төлөө, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулахад оршдог. Харин хайрын эсрэг чанар бол шунал юм. Үүнийг хайр гэдэг ухагдахуунтай төстэй үгээр "тачаал" гэж хэлдэг. Тачаал бол шуналын нэг хэлбэр. Тачаалын мөн чанар нь бусдын сайн сайхан бүхнийг өөртөө сорон авч, бусдыг хохирооход оршдог. Хайр нь бусдад өгдөг бол тачаал бусдаас авдаг. Ийм л эсрэг тэсрэг... Хайрлах ухаан Хайрыг мэдрэмж гэхээсээ илүү сонголт гэж ойлгоход буруудахгүй. Учир нь сонголтыг хүн ухаанаараа хийдэг бөгөөд сонголт нь үйлдэлд хөтөлдөг. Харин аливаа үйлдэл нь тодорхой мэдрэмж төрүүлдэг. Хүн бид мэдрэмжээ нэгдүгээрт тавиад, сэтгэлийн хөдөлгөөнөөр яаран алхам хийснээс болоод дараа нь хичнээн харамсдаг билээ дээ? Хайрлахад ухаан хэрэгтэй... Хариуцлагагүй Балчир зантай хүн хариуцлагагүй байдаг юм байна. Балчир зантай залуус сурлага, эрүүл мэнддээ хариуцлагагүй ханддаг. Балчир зантай том хүмүүс ихэвчлэн гэр бүлдээ анхаарал халамж сул байдаг. Хариуцлагагүй эр хүн эхнэр авсан хойноо ч ээж ааваараа тэжээлгэдэг... Эхнэр чинь эр хүнтэй гэрлэснээс биш ээжийн эрх хүүтэй гэрлээгүй байлтай? 2 хүн гэрлэхгүйгээр хамтдаа амьдрах нь балчир зангийнх л юм. Жинхэнэ эр хүн эхнэр авах хариуцлага хүлээдэг. Хуримын андгай солилцохгүйгээр хамт амьдрахыг хүсэгч нь тэрээр өөрийгөө бүрэн төгс зориулахгүйгээр зүгээр л оролцогч байхыг хүсч байна гэсэн шг. Балчир зантай хариуцлагагүй эр хүн гэргийгээ ээжийн дүрд оруулдаг. Тийнхүү эхнэр нь цаг үргэлж үглэж янших хэрэгтэй болно. Учир нь ээж нь хүүхдээ залруулах ба хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргадаг 2хон зүйлийг л хийдэг. Тэрбээр хаашаа явах, хэзээ явах, хэнтэй уулзах, хаана суух, хэрхэн ярих гэжх мэт зүйлсийг түүнд зааж хэлж өгнө. Товчхондоо эхнэр нь түүний ээж болно. Яг л ийм болж эхэлбэл эгр бүлд бас нэг асуудал үүсч эхэлдэг. Эхнэр нь ар гэр гээд бүх зүйлээ яг л ээж шиг нь зохицуулсаар л явах юм бол энэ явцад эр хүн эхнэртэйгээ бие махбодийн хувьд дотносоход бэрх болж ирдэг. Яагаад гэж асууж байна уу? Яагаад гэвэл ямар ч эр хүн мах бодоороо ээждээ сэтгэл алдарч дотносдоггүй биз дээ хэхэ Эхнэр нь гэрийнхээ ээж болсоор нөхөр нь түүнд сэтгэл татагдахаа больж эхэлнэ. Эцэстээ гэр бүлээ цуцлуулан нууц амрагтайгаа гэрлэнэ. "Миний төлөө эхнэрээ хаячихлаа, жинхэнэ эр хүн" хэмээн нууц амраг нь хөөрцөглөнө. Юун эр хүн бэ? Харин жинхэнэ хүүхэд шүү дээ. тэр бүсгүй эр хүнтэй биш , харин хүүхэдтэй гэрлэжээ. Хэдэн жил хүүхэд шиг авирлана. 2дахь эхнэрээ дахиад л ээжийн дүрд оруулна. ахиад л өнөөх тэнэг явдал давтагдана. Эр хүн ахин дахин салж нийлж гэрлэдгийн нэг учир энэ гэнэ. хэхэ Тэрбээр зүгээр л том болохыг хүсдэггүй, төвөлшихийг хүсдэггүй. Бүсгүй минь та хүүхэд төрүүлэхээрэ, хүүхэд чинь том ахтай биш аавтай байхыг хүсч байгаа биз дээ? Бодол хөвөрсөөр л... Намайг хаашаа аваачихыг мэдэхгүй... Өмнө нь хэн нэгэнд уурлан гомдохдоо ой ухаанаасаа аваад хаяхыг хүсдэг байсан. Харин одоо бол үгүй. Харин ч мартахаас айн нандигнан хадгалж явмаар санагдах болж. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэр бүхэн надад ухаарал өгсөн болохоор, том сургамж өгсөн болохоор тэрээ Хайрын тухай ярихаар хүмүүс эсрэг хүйстний хайр буюу эрос хайрыг боддог нь гэм бишээ. Харин хайр олон янз бий. Агапэ буюу хэзээ ч хувирдагүүй Бурханы хайр, пэлёс буюу ахан дүүс аав ээжийн хайр гээд л Хайр байгаа цагт амьдрал сайхан байх нь үнэн ч гэлээ хайрын хариуд хайр өгч чадахгүй хүнд харамсал дүүрэн үлдэх юм байна. Хүүтэй, 2 хөөрхөн охинтой удахгүй бас хөөрхөн хүүхэдтэй болох надад амьдрал дүүрэн хайр шиг л санагдана. Тэд минь миний тайвшрал болж, надад амьдрах урам зориг өгдөг юм. Зүгээр л хэн нэгнийг хайрласны миньхариуд сэтгэл минь уужим болж, уучлахад ямар ч төвөг алга. Бодлоо дагаад л алс тэртээд сэтгэл уужирч, сэтгэл амар амьдарч бодлоон үлдээн байгаадаа баяртай байна. Амьралаас би өөр юуг хүсэх билээ дээ...
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
orshi (зочин)

uneheer tasarhai bichleg bna. yum ch boduulj bna. hen neg ohinoos zuugdeeguidee hair nehej yaagaad nadad hairtai boloogui yum bol gej haruusaj bsan nadad odoo hen negend uneheer hairtai az jargaltai bgaad ni bi ter ohind uneheer bayarlaj bna. az jargaltai horom muchuud beleglesend ni talarhaj bna. hamgiin sain saihan buhniig husej bgaag mini endees unshihgui ch gesen ene delhii deerh hamgiiin sain saihan buhniig husch uneheer umnuus ni bayartai bna. jinhene hairtaigaa uchirsand ni .

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)