Тэнгэрийн бүсгүй : Хайр зүгээр л урсан гардаг

Хайр зүгээр л урсан гардаг

Хайр зүгээр л урсан гардагийм байна. Зүрхнээс, сэтгэлээс, хааяа гомдохоор даагдахын аргагүй хүндэрдэг тэр цээжнээс урсан гараад нүдэнд ирж нулимс болдийм байна. Урсаж явсаар уруул дээр ирж "Би чамдаа хайртай" гэдэг үг болдгийм байна. Инээмсэглэл болж хайр өөрөө гэрэлтдэг. Ичингүйрэл болж хацар дээр туяардаг. Хэтэрхий их хайрлахаараа үгээ олохгүй уруул зүгээр л өмөлздөг. Гар минь чамайг хүсэхээрээ чичирхийлж сайхан арьсан дээгүүр чинь хөнгөхөөн гүймээр санагддаг. Эгэл миний эгэл бүхэн чамд уусмаар тэр чигтээ чамд уусаад нэг хүн болчихыг хүсдэг. Тархи зүрхээ захирахаа байгаад, зүгээр л хоосон дүйнгэ болчихсон хайраас өөр юм бодохгүй, чих чиний үгэнд уяраад тэр чигээрээ дэлдийчихдэг. Тэгэхээр хайр гэдэг чинь зүгээр л бие сэтгэл бүхнээр минь урсаж байдийм байна. Чамайг санахаараа нулимс болоод урсчихдагийм байна. Чамайгаа холоо байхаар ингэж их санаад, урсаад хайлаад, тэгсэн мөртлөө хажуудаа байхаар заримдаа чамайг гомдоогоод байдгийн учир нь тэгээд юу юм бэ? Дандаа л хайртай гэж хэлээд байж чаддаг гэж үү? Өчүүхэн юман дээр туниад гомдохоороо хэний ч санаанд орохооргүй өмхий муухай үгээр чамайгаа хаа ганц утаад байдаг, тэр одоо юу юм болоо? Хүн бүхэн адилхан байддгийм болуу, эсүүл би тэнэг болохоороо ийм юм болуу? Дахиад би чамайгаа гомдоохгүй гэж амлая гэсэн уруул тэр үгийг давуулахгүй байна. Ухаангүй тэнэг толгойгоо мэддэг болохоор тэрийм байлгүй. Гэхдээ л, Би чамдаа хайртай. Зүгээр л миний дэргэд бай л даа. Хажууд минь, гараас минь хөтлөөд л, тэгээд л байж бай тэх үү? Нуруунд чинь зүүгдэе, гаран дээр чинь тэврүүлж явъя, хоолыг минь халбагадаж өг, хувцсыг минь өмсүүлж өг гэсэнгүй. Тэгэх ч гүй. Зүгээр л гараас минь бариад л хажууд минь, над руу хараад л сууж бай л даа тэхүү? Санаад байна. Санаад л байхийм даа...
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)