Тэнгэрийн бүсгүй : Хоёр хар боол хоорондоо ярьж байна гэнэ.

Хоёр хар боол хоорондоо ярьж байна гэнэ.

Бид хоёр өдөр шөнөгүй, борив бохис хийлгүй ажиллаад л байх. Гэтэл идэж уух, өмсөх зүйх дээрдэхгүй. Харин энэ цагаан эзэн зүгээр л суух мөртөө тарган цатгалан, аз жаргалтай. Энэ ер нь ямар учиртай, юу болоод тэр вэ. Хоёр боол хоорондоо ярилцаад учрыг нь олсонгүй. Тэгээд нэгийг эзнээс очоод асуугаад ир гэж гэнэ. Нөгөөх нь бэргэж бэргэж, очоод эзнээсээ асууж байна. -Бид ажиллаад ажиллаад аз жаргалгүй, та зүгээр суугаад аз жаргалтай байдгын учир юу вэ. Үүнийг тайлбарлаад өгөөч. Эзэн нь хэсэг харж зогссоноо, "интеллект" гэж нэг юм байдаг юм аа. За байз чамд яаж тайлбарлая даа гэснээ. Хананы наанаа алгаа дэлгэж бариад, за чи энэнийг нэг цохь доо гэж. Хар боол гайхан, нээрээ юу, бүр хүчтэй цохиж болох юм уу гэхэд. Эзэн тэгээ гэж. Боол хэсэг бодсоноо гараа дайлайж байгаад хамаг тэнхээгээр буулгаад авлаа. Эзэн ч гараа зайлуулаадхаж. Боол ханыг хар тэнхээгээр цохиод дуу алдан "интеллект"-ийг мах, ясаараа мэдэрч гэнэ. За энэнийг л "интеллект" гээд байгаа юм ш дээ гэж ёжтойхон инээвхийлээд эзэн яваад өгөв. Хар боол гараа барьсаар нөгөө боол дээрээ ирэхэд. Нөгөөх нь за эзэн юу гэж байна, яадаг гэнэ хэмээн асуув. Мань боол "интеллект" гэж нэг айхтар юм байдаг юм байна аа. Тэрнээс л болдог гэнэ гэхэд. Тэрийгээ нэг ойлгохоор тайлбарлаад өг л дөө. Яг юу юм хэмээн нөгөө нь шалгаав. Мань боол за би чамд үзүүлээдхэе гээд алгаа дэлгэн ийш тийш хана хайж харсанаа ойр хавьд нь хана харагдахгүй болохоор гайхасхийн хэсэг зогссоноо, алгаа өөрийнхөө нүүрний өмнө дэлгэж бариад "за энэ алгаруу хүчтэй зохь доо гэж гэнэ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)