Тэнгэрийн бүсгүй : Баабар: Тэр бєх хэний хэн бэ?

Баабар: Тэр бєх хэний хэн бэ?

Мэрэг тєлєг тавих гээгvй. Зєвхєн шинжлэх ухааныг хvндэтгэдэг, vзмэрчдийг бол луйварчингийн хэмжээнд дорд vздэг хvний хувьд гагцхvv судалгаанд vндэслэн дорхи прогноз хийж буйгаа толилуулж байна. Энд сvvлийн 10 сард янз бvрийн байгууллага хамтлаг, мэргэжлийн ба мэргэжлийн бус бvлгvvдээс хийсэн судалгааг vндэслэлээ. Мэдээж, мэргэжлийн судлаачдын судалгааг илvv жинтэйгээр харгалзсан. Учир нь социологи бол шинжлэх ухаан болохоос сайн дурынхны ариун vйлс биш. Олон мандаттай тойргын сонгуулийн хэлбэр нь хаа нэг газруудад голдуу орон нутгийн сонгуульд хэрэглэж байсан байх юм. Харин дээр vед Японд хэрэглэж байсан ба Польшид парламентийн сонгуулийг ийм хэлбэрээр нэлээд хэдэн удаа явуулжээ. Иймээс Польшийн судалгааны арга барил, прогнoзлох аргачлалыг ихэд хуулбарлан ашиглав. Нэг мандаттай тойрогт судалгаа хийхэд харьцангуй хялбар. Тэнд хэнийг илvv дэмжиж байгааг илрvvлэх нь гол зорилт юм. Гэтэл тухайн тойрогт санал єгєгч бvр 4 хvртэл сонголттой учир энд хэнийг илvv дэмжиж байгаа нь биш, хэнийг илvv эсэргvvцэж байгаа нь судалгааны гол хэмжvvр болно. Тухайлбал Улаанбаатарын 4 мандаттай нэгэн тойрогт хийсэн судалгаагаар Х гэгч хамгийн олон дэмжигчтэйгээр тvрvvлж байлаа. Харин сэлгэмэлээр бодож гаргахад тэрээр мєн хамгийн олон эсэргvvцэгчтэй тул vнэн хэрэгтээ 6-р байр эзэлж сонгогдохгvй гэсэн vзvvлэллтэй гарч байв. Учир нь эл тойрогт эхний 4 байр эзэлсэн хэн нь ч сонгогдох учир тvvнд багтав уу, ард нь орчив уу гэдэг нь гол болохоос 1-4-р байр бvгд адил. Олон мандаттай энэ сонгуулийн хэлбэр нь vнэн хэрэгтээ мажоритор маягийн сонгууль учир намын рэйтинг зэрэг нь нєлєєлєх газраа нєлєєлнє, гэхдээ хувь хvний хvчин зvйл илvv ач холбогдолтой. Намын рэйтингээр ард тvмнээс дєнгєж 0.1 хувийн дэмжлэг авч байвч тухайн хувь хvний нєлєєгєєр жишээ нь 3 суудал авчихлаа гэхэд парламентад бараг 5 хувийн суудал авч байна гэсэн vг. Иймээс мажиратор сонгуулийг илvvтэй шудрага бус гэх vзэл тvгээмэл байдаг. Голлох хоёр намын рэйтинг сvvлийн нэг жилийн турш нийт сонгогчдын 50 хувийг тэнцvvвтэр маягтайгаар эзэлж байснаа сvvлийн хэдэн сард 70 хувь хvртэл єсч байна. Энэ нь сонгуульд vл оролцох хvмvvсээ хасаад харьцуулахаар 90 хувь хvрэх юм. Ийм vзэгдэл хаана ч тvгээмэл байдаг. Голлох намуудыг vл дэмжигчид сонгуульд ихэвчлэн ордоггvй. Судалгаанаас vзэхэд сvvлийн хоёр сард Ардчилсан намын рэйтинг огцом єсч байна. Энэ нь тэдний сонгуулийн кампанит ажлаас хамаарч байгаа болов уу. Гэхдээ сvvлийн олон жилийн дvнгээр vзэхэд цагаан сарын vед тогтсон vзvvлэлтэд бараг єєрчлєлт ордоггvй ба мэргэжилтнvvдийн vзэж байгаагаар ямар ч мундаг сонгуулийн кампанит ажил сонгуулийн дvнд 15 хувиас дээш єєрчлєлт оруулж чаддаггvй аж. Хєгжсєн орнуудад социологийн судалгаа ганц хувийн зєрєєн дотор багтаж гардаг. Манайд социологи нь шинжлэх ухааны утгаар хєгжиж эхэлсэн нь ардчилалтай нас чацуу учир харьцангуй шинэ тєрєл, шинэ урлаг. Иймээс 5-10 хvртэл хувиар алдах єндєр магадлалтай. Энэ нь єрнєдийн орнуудын судалгаатай чацуулахад алд дэлмээр нь алдаж буй боловч юутай ч ханатай хэлдэг болчоод байгаа юм. Ингээд олон хvн, баг гvйцэтгэлийг нь хийж миний бие нэгтгэн дvгнэсэн доорх прогнозыг сонирхуулъя. Ямар ч нэр тавьсангvй, сvvлд нь унасан бєхєд шалтаг мундахгvй болохоор надаас боллоо гээд тархи цоо цохих байх. 1. Архангай АН-2; 3-р байрын тєлєє АН, МАХН 2. Баян-Єлгий МАХН, Бие даагч; 3-р байрын тєлєє АН, МАХН 3. Баянхонгор АН-2, МАХН 4. Булган МАХН; 2-р байрын тєлєє МАХН, АН, жижиг нам 5. Говь-Алтай МАХН; 2-р байрын тєлєє МАХН, АН 6. Дорнод ИЗН, АН, МАХН 7. Дорноговь АН; 2-р байрын тєлєє МАХН, АН 8. Дундговь МАХН; 2-р байрын тєлєє АН, МАХН 9. Завхан АН, МАХН; 3-р байрын тєлєє МАХН-2, АН 10. Євєрхангай АН-3; 3, 4-р байрын тєлєє АН, МАХН-2 11. Ємнєговь АН-2 12. Сэлэнгэ АН-2; 3-р байрын тєлєє МАХН-2, АН 13. Сvхбаатар МАХН, АН 14. Тєв МАХН-2, АН; 4-р байрын тєлєє АН, МАХН 15. Увс МАХН, АН; 3-р байрын тєлєє МАХН-2 16. Ховд АН, МАХН; 3-р байрын тєлєє АН, МАХН 17. Хєвсгєл АН, МАХН; 3, 4-р байрын тєлєє МАХН, АН-2, Жижиг нам 18. Хэнтий АН; 2, 3-р байрын тєлєє АН, МАХН-2 19. Орхон АН; 2-р байрын тєлєє МАХН-2 20. Дархан АН, МАХН; 3-р байрын тєлєє АН, МАХН, жижиг нам 21. Хан-Уул АН; 2-р байрын тєлєє МАХН-2, АН 22. Баянзvрх АН, МАХН, Бие даагч; 4-р байрын тєлєє МАХН-2, АН, 23. Сvхбаатар МАХН-2, АН 24. Чингэлтэй АН-2; 3-р байрын тєлєє МАХН, АН 25. Баянгол МАХН-2, АН-2 26. Сонгинохайрхан АН, МАХН, ИЗН; 4-р байрын тєлєє АН-2, жижиг нам-2 Сонгуульд 390 хvн єрсєлдєж байгаагаас энд тvvвэрлэсэн 105 хvн судлагаагаар бодит єрсєлдєгчид юм. Эндээс сонгуулийн дvнгээр 29 хvн хасагдана. Ардчилсан нам 30 суудал, Хувьсгалт нам 22 суудлыг юутай ч авч таарах нь. Бусад 3-ыг хасаад vлдсэн 21 суудлын тєлєє бодитойгоор 50 хvн єрсєлдєх нь. Эндээс Ардчилсан намын авч болох суудлын дээд тоо 51, Хувьсгалт намын максимум 43 болж байна. Харин бусад нам болон бие даагчдын нийлбэрээрээ авч болох дээд хязгаар 7. Ингэхээр миний таамгаар ямар ч тохиолдолд Хувьсгалт нам Засгийн газар байгуулах суудал авч чадахгvй. Учир нь дээрх гурван бvлгийн аль нь ч дээд хязгаартаа хvрэх магадлал бараг нойльтой тэнцэнэ. 21 суудлыг дундачаар хуваана гэж vзэхэд Ардчилсан намын авч болох магадлалт суудал 40 хvрч байна. Энэ нь Хувьсгалт намын авч чадах дээд хязгаарт бараг хvрч байгаа юм. Гэхдээ энд сонгуулийн будилаан, тооллогын луйвар, Ерєнхийлєгчийн болон сонгуулийн хорооны оролцоо, vхэл хагацал, сонгууль болохын ємнє тохиолдож болох байгалийн болон нийгмийн гэнэтийн гамшиг, донсолгооныг мэдээж тооцоолоогvй. Vvнийг тооцоолох ямар ч боломж vгvй, гагцхvv vзмэрчид л магадгvй гэдгийг харгалзаарай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)