Тэнгэрийн бүсгүй : Бас нэг муухай

Бас нэг муухай

Муухай юм харлаа... Манай байрны подвалд хүмүүс амьдардийн... Анх нэг залуу гэр бүлтэйгээ байдаг байсийн. Орцны жижүүр ажилтай л даа... орой хүмүүсийн хөл татрангуут шалы маань мөлхөөд угаачина... манай муу нэвсийсэн орцыг тольтой, хөшигтэй сайхан л болгож өгсөн дөө. Харин өнгөрсөн намраас яг хэн суулгасныг мэдэхгүй баахан оюутан хүүхдүүд подвалд амьдрах болсон. Үнэр мүнэр бол хэцүү л болсон л доо... битүү подваль доторх хүмүүсийн хоол ундны үнэр танар, бас нэг тийм нэвширсэн чийгний үнэр... бидний хэдэн шөнийн амьдралтангууд орц руу орох болгондоо огиулах, за ууж барьсан тохиолдолд бол тэгээл гулгиад гулгиад явчихдаг юм. зазаза энэ заваарах ч яахав. Гол асуудал руугаа орьё. Гал тогоонд хоол хийх гээл байж байтал гадаа бөөн орилоон хашгираан болоод явчихлаа. Хийх ажилгүй хэрэгт дуртай би яахав дээ цонхоор хараад л зогслоо. Тэгсэн яг нарийн учир нь ийм юм байна. Нэг бүсгүй нэг залуутай гэр бүл болж амьдарч байгаад салж, цөөхөн жилийн дараа нөхөр байсан хүнийхээ дүү залуутай гэр бүл болоод манай подвалд амьдарч байгаа юм байна. Яг л энэ л байхгүй юу товчхондоо бол. Тэнд нэг хоёр бүдүүн эмэгтэй байнаа. Нас тогтсон хүмүүс. Яаая нэг нь нөгөө хоёр залуугийн ээж гэнэ, нөгөө нь бас нэг бүдүүн залуугийн ээж. Юун бүдүүн залуу гараад ирэв гэжүү. Шуугиан дэгдээгч гол обьект тэр л дээ. Тэр бүдүүн хар залуу ирж нөгөө бүсгүй, залуу хоёрыг зодож шуугиан дэгдээснээс газрын хаанаасыг мэдкүй хоёр бүдүүн эмэгтэй гараад ирсэн юм. Бүдүүн залуу манай залууг зодоод байхаар хэн нэгэн нь цагдаа дуудаж. Цагдаа ирсэн чэн хоёр эгч аймар ярьдаг байшт. "Энэ муу шулам миний том хүүтэй сууж байгаад нөхрөө цагдаад барьж өгчөөд одоо миний нялх хүүхдийн толгойг эргүүлээд энд авчираад амьдарчихсан" гээл цагдаад тайлбарлаад байх юм. Нялх хүүхэд гэдэг нь 25-тай залуу гэнээ. заза, ийм л юм болсон юм. Сүүлрүүгээ миний уур хүрээд харахаа байчихсан. Ороод ээжид хэллээ. Хадам ээж дандаа л банди нартай болохоор ч тэрүү ямар ч л байсан нөгөө хүүхнийг жигшсэн. Ямар муухай хүүхэн бэ тэр одоо гээд л. Би жаахан гайхчихаад дугараагүй. Тэгсэн орой ээжийнд оччоод нөгөөхөө ярьж өглөө. Тэгсэн иж олон охин хүүхэдтэй болохоор тэгдэг юмуу нөгөө бүсгүйг өрөвдөөд сүйд болдийн. Сонин ч юмаа даа...
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
enkhbat (зочин)

goe bolson bnaa nymaa. AHIAD zunduu ym hiigeerei.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)