Тэнгэрийн бүсгүй : Дэлгэсэн тэрлэг /шог єгvvллэг/

Дэлгэсэн тэрлэг /шог єгvvллэг/

Харьд нилээд удсан миний бие нутгаа санан санасаар ирлээ. Монгол минь хєгжжээ. Тvрийвчиндээ тийчлэх мєнгєєр нохойн битvv туурай, ногоон хурганы арьс авъя гэсэн ч болохоор. Би байр авахаар болов. Єсєж бойжсон 40, 50 мянгатууд минь сайхан сайхан барилгуудын сvрд дарагдаад амбаар гэхээр л болж дээ. “Бурхдын єргєє” хэмээх дэндvv рок нэртэй барилгын мэддэг хvнтэй нь уулзлаа. Монгол залуу хэрнээ шулганахыг сонсоод гайхвал хадам ээж: “Эзнийгээ дагаад хужаа аяг зан, vг хэллэгтэй болчихсон байхгvй юу” гэж шивнэлээ. -Хай, бидний барилга бол хотын тєвд, ихэс дээдэст зориулсан “А” зэрэглэлийнх. Франц загварын дагуу Япон хvний удирдлаган дор Хятадууд барьж байгаа баа. -Аан? -Францыг бол та алдарт Парисын сvм, Эйфелийн цамхгаар нь л тєсєєлєєд vзбаа. Харин Япончууд бол хэзээнээс л газар хєдлєлтийн талаар туршлагажсан улс. Энэ байшин атомын бємбєгєнд ч нурахгvй. За, хужаа барилгачид ч яахав олдож байгаа нь тэр. Гэхдээ цаад хэд чинь байрыг тойрсон хашааг яг цагаан хэрэм шигээ барьсан шvv. -Тэр юун камер вэ? -Хамгаалалтын камер, галын дохиолол нь Оросынх. Хойд хєрш маань мафи заафи, хорлон сvйтгэх ажилдаа гаргуун болохоор нь сонгосон юм та надаар хэлvvлэлтгvй мэднэ буй за. Хамгийн чухал зvйл болох гараашийг Герман зургаар барьсан. Гитлер яаж танкуудаа газар доор нууж байлаа даа. Тээ! хэмээн урсгалаа. Би vг дуугvй мєнгєє тооллоо. Ингэж ярихыг сонссоор єлсчихжээ. Хоолны газар луу орж суув. Зєєгчийн барьж ирсэн цэсийг дэлгэтэл урт жагсаалтыг англиар бичжээ. Англид биш Италид байж байгаад ирсэн хvн шvv дээ би. Уншаад ойлгосон дvртэй хэсэг суугаад, ямар хоол амттайг асуун хадмын дэргэд нvvрээ тvлэхээс бултлаа. -Хорин жил чийгтэй элсэнд булж хадгалсан Солонгос цуугаар амталж, Энэтхэгийн ихэр тугал тєрvvлсэн зааны сvvгээр єтгєрvvлсэн, Африкийн 300 жилийн настай дал модны сvvдэр дор ургадаг мєєгтэй шєл, бас анаконда могойн махаар шанзыг нь бэлтгэж, Вьетнамын ширэнгэн ойд нарийн технологиор ургуулсан будаагаар хачирласан, Унгар гуляш амттай даа эрхэм ээ гэлээ. Хол явж юм vзсэн хvн хирнээ юу ч мэдэхгvй царайлан нvд бvлтэгнvvлэн суултай биш. Авчирж єгсєн хоолыг нь нvдээ таглаж, хамраа чимхэж байгаад гєвж орхилоо. -Нэгэнтээ гэрээс гарсных дэлгvvрээр ч оръё байз гэж хадам ээж хэлж байна. Муу ээж, авгай, хадам гуравтаа цэцэг л тvvж єгснєєс биш, ганц шинэ оймс авч єгч байсан биш. Ямар ч сохор хvн уншчихаар том хаягтай дэлгvvрт хадмыг даган орлоо. -Герман, Франц, Английнх… даавууг нь тэнгэрийн орноос тусгайлан авчруулж бурхдын захиалгаар хийлгэсэн, Эрлэг номун хааны орон руу экспортолдог гээд л худалдагч магтаал урсгав. Галуу тахианы мах идэж яваад ирсэн миний бие худлаа vзсэн болж баахан зогсоод захаас нь шvvрч аваад гарахын тvvс болов. Миний Монголын гадаад харилцаа ч дэлгэсэн тэрлэг шигээ задгай хєгжсєнд гайхан бахархсаар гэртээ харилаа.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)