Тэнгэрийн бүсгүй : Спорт онигоо

Спорт онигоо

Хэ Хэ Ха Ха 1. Олимпийн тоглолт ид явагдах үе. Дэлхийн бүх алкашууд цугларч хэн их уухаа шалгаруулах өөрсдийн олимпийг явуулахаар шийдэв. Тэмцээний үеэр жижиг шанагаар хутгаж уухаар шийджээ. Тайлбарлагч: -За ингээд дэвжээн дээр америкийн тамирчин гарч ирлээ. Нэг дэх шанаг, хоёр, гурав, дөрөв, тав тасарчихлаа. За энэ харин америкийн тамирчныг дэвжээн дээрээс чирч буулгаж байхад тэр цаана монгол тамирчин нэрмэлээр бие халаалт хийж суугаа харагдана. -За хоёр дахь ээлжинд францын тамирчин дэвжээн дээр гарч ирж байна. Нэг дэх шанага. Хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес... тасарчихлаа. Францын тамчирчинг чирж буулгалааа. Yгүй тэр монгол тамирчин нэрмэлээр халаалт хийсэн хэвээр байна. -За монгол тамирчин дэвжээн дээр гарч ирлээ. Бие халаалт маш сайн хийсэн харагдаж байна. За эхэллээ дээ. Нэг дэх шанага. Хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес, арав, арван нэг, арван хоёр, арван гурав... хорин нэг, хорин хоёр ... тасарчихлаа хөөрхий. За ингээд шанаганы тасарсан ишийг гагнах хооронд монгол тамирчин маань үргэлжлүүлэн нэрмэлээр халаалт хийсээр байгааг та бүхэн харж байна .... 2. -Энэ хоккей гэдэг үгүй мөн нүнжигтэй тоглоом шүү. -Яаж байна? -Дургүй хүргэсэн новшийн толгойн дундуур цохиураараа унатал балбачихсан байхад шүүгч ердөө л хоёр минутын торгууль өгч байна гээд төсөөл дөө... 3. Хоёр бирд уулзав. -Хөөе, хөгшөөн юу байна. Ингэхэд чи ийм олон ном тэврээд хаашаа явж байгаа юм бэ? -Юу л даа. Цаг өөр болоод бид нар бус харин манай үйлчлүүлэгчид хүртэлт өөрөө өөртөө үйлчидэг болчихсон. Тэд хүслээ хэлэхээр би хүслийг нь биелүүлэхэд хэрэгтэй ном, гарын авлагыг нь олж өгдөг юм. Дараа нь тэд бүгдийг өөрсдөө хийнэ. -Тэгээд чиний хүн чинь юу ямар хүсэл хэлсэн юм бэ? -Нэгт нь хоол, хоёрт нь мөнгө, гуравт нь хөхүүлж дур тавих хүсэл захиалсан. -Тэгээд чи түүнд ямар ном аваачиж өгөх гэж байгаа юм бэ? -Нэгт нь “Гэртээ хоол хийх жорууд”, хоёрт нь “Хэрхэн саяыг хулгайлах вэ” гэдэг гарын авлага, гуравтн хүнийг уян хатан болгодог “Йогийн дасгалууд” ном өгөх гэж байна. 4. Бөхийн тайлбарлагч: За, залуу бөх Батнасан ард нь гарлаа, мордлоо..., их л гомо /гоомой/ юм хийж байна даа гэжээ. 5. -Дасгалжуулагч ялагдсан тамирчнаа тайвшруулна: -Хоёрдугаар үе дээр чи цаадахыгаа мөн сайн айлгав аа. -Тийм үү. яасан бэ? -Босож ирэхгүй болохоор чинь чамайг үхчихлээ гэж цаадах чинь үхтлээ айсан. 6. Эцэг, хүү хоёр боксчин байжээ. -Миний хүү дэлгүүр явах хэрэгтэй байна, ойлгож байна уу? -Ойлголоо аав аа. -Миний хүү дэлгүүрээс хоёр юм авах хэрэгтэй байна. Ойлгосон уу? -Тиймээ ааваа ойлгосон. Хоёр юм авах хэрэгтэй байна. -Талх, сүү гэсэн хоёр юм авах хэрэгтэй байна, ойлгосон уу? -Тиймээ ааваа, талх, сүү гэсэн хоёр юм авах хэрэгтэй байна. -Май энэ мөнгө, дэлгүүр ороод талх, сүү гэсэн хоёр юм аваад ир, ойлгосон уу? Ойлгосон бол давтдаа. -Ойлгосон ааваа. Дэлгүүр ороод энэ мөнгөөр талх сүү гэсэн хоёр юм авч ирнэ. Хүү нь дэлгүүрээс нэг шил архи аваад ирэв. Аав нь хүүгээ харсанаа: -Яасан гэж бурхан надад ийм тэнэг хүү заяадаг байна. Би чамайг дэлгүүр ороод хоёр юм аваад ир гэсэн нэг нь хаана байна аа, аан? 7. Та саяны олимпийг анхааралтай үзсэн бол харууд гүйлтэнд ямагт манлайлж харин цагаан арьстнууд буудлагад ямагт манлайлж байгааг анзаарсан байх. Энэ танд нэгийг бодогдуулахгүй байна уу? 8. Оршуулган дээр. -Танай биеийн тамирын багшийн хамгийн сүүлд ямар үг хэлсэн бэ? -Бүх зээрэнцэг, жадаа нааш нь … 9. Талбай дээр Сүхбат аваргын фэнүүд болон Өсөхбаяр аваргын фэнүүдийн хооронд зодоон болж, хоёр талаас хүч тэнцүү байсан ч эцэст нь гуравдугаар тусгай тасгийн фэнүүдийн ялалтаар дуусчээ. Мэдээг оруулсан: johny
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)