Тэнгэрийн бүсгүй : Герман-Туркийн тоглолтын өмнө

Герман-Туркийн тоглолтын өмнө

Үндсэн хаалгач Волкан Демирел хэсгийн сүүлийн тоглолтод Чехийн довтлогч Коллерийг түлхэж дэггүйтсэнийхээ төлөө хоёр тоглолтод оролцох эрхээ хасуулсан юм. Үүнээс гадна Эмре Ашык, Тункай Шанли, Арда Туран нар Хорватын эсрэг тоглохдоо хоёр шар хуудсаа авснаар германчуудын эсрэг талбайд гарах эрхгүй боллоо. Ядаж байхад багийн ахлагч Эмре Белёзоглу тэргүүтэй Сервет Четин, Эмре Гюнгёр, Тюмер Метин, Нихат Кахвечи зэрэг гол тоглогчид нь гэмтэж, дасгалжуулагчаа нуман тулгуурт оруулаад байна. Одоо Фатих Теримын гарт хоёр хаалгач, 12 тоглогч л бий. Учир зовлонгоо UEFA-д хэлж, эх орноосоо нэмж тоглогч авчрахыг хүссэн ч дүрэм журмаа бодоод зөвшөөрөөгүй юм. Гуравдугаар хаалгачаа хүртэл хамгаалагчийн байрлалд тоглуулж магадгүй гэнэ лээ. Харин эсрэг багийнх нь нөхцөл байдал эсрэгээрээ. Торгуулиа дуусгасан дасгалжуулагч Лёвын багт гэмтэлтэй хагас хамгаалагч Торстен Фрингс нь эргэн ирснээр үндсэн 23 тоглогчийнх нь хэн нь ч тоглолтод оролцох боломжтой боллоо. Ямар ч тэмцээнд сенсаци, нээлт болсон баг гэж байдаг. Энэ жил цоорсон баг нь яах аргагүй Турк. Гэхдээ иймэрхүү багуудыг цааш давраадаггүй, хэмжээг нь таниулдаг баг нь "Германы машинууд" байсаар ирсэн. Дасгалжуулагч Лёв энэ тоглолтод тун хашир хандаж байгаа аж. Герман ялвал болдог зүйл болдгоороо л болно. Туркууд хожигдчихоод мөрөөрөө явах улс биш. Адаглаад Германд байдаг хэдэн сая түрэгүүд эмх замбараагүй байдал үүсгэнэ биз ээ. Хэрвээ Турк ялвал "Евро-2008"-ын хамгийн том шуугиан дэгдэх учиртай. Тэд өмнө нь хоорондоо: ГЕРМАН ТУРК 17 Тоглосон 17 11 Хожсон 3 3 Тэнцсэн 3 3 Хожигдсон 11 40 Оруулсан гоол 10 10 Алдсан гоол 40 Сонирхолтой баримтууд: 1954 оны ДАШТ-ий хэсгийн тоглолтод таарч, немцүүд 4:1-ээр хожсон нь том тэмцээнд цорын ганц таарсан тохиолдол аж. Тухайн үед хоёр багийн оноо тэнцэхэд хэн нь хэсгээсээ шалгарахыг нэмэлт тоглолтоор шийддэг байв. Нэмэлт тоглолтод Баруун Германы баг 7:2-оор бут ниргэж, улмаар аваргалсан. Сонирхолтой нь тухайн дэлхийн аваргыг Швейцарь улс зохион байгуулжээ. Маргаашийн тоглолт Швейцарийн Базель хотын "Санкт-Якоб Парк"-т болох билээ. Хамгийн сүүлд 2005 оны аравдугаар сард Стамбулт тогложээ. Тухайн нөхөрсөг тоглолтод талбайн эзэд 2:1-ээр ялалт байгуулж байв. Германы дасгалжуулагч Йохаим Лёв 1998-1999 онд "Фенербахче", 2000-2001 онд "Аданаспор" гэсэн Туркийн клубүүдэд ажиллаж байлаа. "Фенербахче"-д түүний удирдлагад өнөө оройны тоглолтод Туркийн багийн хаалгыг манах Рюшту Речбер байжээ. Лёвыг "Фенербахче"-г удирдаж байхад "Галатсарай"-г Фатих Терим дасгалжуулж байв. 1998-1999 оны улиралд "Стамбулын дерби" хоёр удаа тоглоход эхлээд 2:2 харьцаатай тэнцэж, удаад нь Лёвын шавь нар нутагтаа 2:0-ээр ялжээ. Одоо Туркийн шигшээгийн бүрэлдэхүүнд байгаа хоёр тоглогч Германд төржээ. Хакан Балта Берлинд, Хамит Алтынтоп Гельзенкирхэнд төрсөн аж. Олон турк хөлбөмбөгч Бундеслигт Германы тоглогчидтой нь хамт алба хашдаг. Хамит Алтынтоп "Шальке"-д Кевин Кураньитай тоглож байсан бол одоо "Бавари"-гийн төлөө Марсель Янсен, Мирослав Клозе, Филипп Лам, Лукас Подольски, Бастиан Швайнштайгертай мөр зэрэгцэн зүтгэж байна. Германы шигшээ ЕАШТ-д энэ жил арав дахь удаагаа оролцож байгаа. 1972, 1980, 1996 онд алт, 1976, 1992 онд мөнгөн медаль хүртэж, 1988 онд хагас шигшээд шалгарч байсан арвин түүхтэй. Харин Туркийн шигшээ 2000 онд 1/4 шигшээд үлдэж байсан бөгөөд одоо хагас шигшээд үлдээд байгаа нь Европын аваргын тэмцээнд үзүүлсэн оргил амжилт нь ажээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)