Тэнгэрийн бүсгүй : Ижийдээ баярлалаа...

Ижийдээ баярлалаа...

Намрын уулнаа буга урамдахыг сонсоорой Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай Манцуйтай ирж таныг би ганцхан удаа жаргаасан Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон Ганцхан намайг гэж ижий минь та Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ? Баривчий минь эсгэж, хурмын өмсгөл чимэглэж Балчираас минь өдий хүртэл та оёдолчин явлаа Оточ маналын хувилгаан ийм байдаг юм уу гэлтэй Орон дээрээс минь алгасалгүй тонгойж Дэрэн дээр минь намайг бүлээрч хонох болгонд Дэлхийд хамгийн сайн эмч та минь байлаа Аягаа эвдэж эрхэлж ядсан намайг Аргадахдаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн "A" үсэг бичих гэж будилж цөхөж суухад минь Алдаатай байхад улаан цайн онц тавьдаг багш явлаа Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд Цагдаа эсвэл үүдний манаач Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч Сангийн бойлорт арц уугиулж маани уншидаг лам аа Шүхэрт тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь Шүүхийн тогтоол уншидаг яллагч нь та мөртлөө Даамай их хайр тань аанай л хэвээрээ Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана Жигжид бурхныг олон мутартай л гэлцэнэ Жижигхэн энэ бие тань түүнээс ч олон гартай юм шиг Элбэг их хайр ижий гэдэг нэр тань Энэ орчлонгоос авсан хамгийн том алдараа Зүүний сүвэгчээс ч багатах олон жилийн урсгалд Зүгээр л дэргэд минь байж хайрла Ижий гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла ижий минь
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)