Тэнгэрийн бүсгүй : Нүцгэн биеийг алдаршуулая

Нүцгэн биеийг алдаршуулая

Нүгэл хэмээн маяглаж нүдээн таглалгүйгээр Нүцгэн биеийн гоо сайхныг бахдая аа Шалиг завхай, шунаг тачаалыг цааш нь түлхэж Шалдан биеийн тэнгэрлиг сайхныг алдаршуулая Янаг минь чи хувцсаа тайл Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ Яг л урд минь бүр мөсөн нүцгэл …Ялдамхан хорвоотой анх ингэж л мэндэлсээн гэж Яг л өмнө минь бүр мөсөн нүцгэл Газрын холоос цанган анган тэмүүлсээр Ган халуун уруулаа нүүрэнд наан мансуурдаг Гар хүрэхээр хиртчихмээр тунгалагхан ариухан Ган шиг цагаан цээжийг чинь би бахдая Залуу насны чадал дуудсан оргил шиг Замба тивийн тахилга болгон шүтмээр Гангар шаазан ижилдүүлэн хөмөрсөн юм шиг Ганган товчлуурт мээмийг чинь би бахдая Ай бүх л зуунаар шагшин дуулах найрагчдийн Бүжин хархан нүднээс албаар би доошилж Бүлээн халуун амьд эсээр цангаа тайлах Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулая …Уруул хацраас чинь улам доошилж Уудам хорвоотой учран золгох ноо Уйлан хайлан тэмүүлэн гарсан Хамгийн анхны хаалгыг алдаршуулая Хүн болгон энэ л хаалгаар дуу алдан цуварч Хүж дэлхийтэй анх удаагаан мэндэлдэг Эр болгон энэ л хаалгаар дуу алдуулан зүтгэж Эм хүнийг анх хорвоогийн яруу сайханд хүргэдэг Хүн бүхний мах цусанд шингэсэн Хүндтэй ариун энэ хаалгыг алдаршуулая
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

sda,lalar,gichii,
Эрдэнэбаяр (зочин)

Та нар ийм сайхан уралгын бүтээлийг ингэж болохгүй биз дээ энүүн дээр дөрөөлөж битгий шалиг зүйл бич ингээд байвал залуус д чинь юу ч үлдэхгүй байлгүй та нарын бичиж байгаа шүйл бол зүгээр л шалиглал надах чинь уралгийн бүтээл гэдгийг надаар хэлүүлэлтгүй харж байгаа биз дээ санал нийлэх хүн байвал buyane@yahoo.com-гэмэн хаягаар санал солилцож болно

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)