Тэнгэрийн бүсгүй : Шуламын инээд

Шуламын инээд

Шуламын инээд За залуусаа аймшигын зохиол унших дуртай бол шуламын инээд гэсэн номоо татаж аваад уншаарай. pdf форматаар байгаа шүү."Хөргөгч " гэсэн хэсэгээс нь оруулав. 100 гаруй хуудастай юм билээ. Орой унтахаасаа өмнө уншчихаад унтвал ч сайнхан байдаг юм даа. татаж авахыг хүсэж байгаа бол: www.nyamkhuyag.blogspot.com хаягаар орон татаж авна уу! ХӨРГӨГЧ Хөргөгчний моторын хүнгэнэсэн чимээ яагаад ч юм Бурмаагийн нойрыг бүр хулжааж орхижээ. Уг нь зүгээр л нэг хөргөгчний дуу шүү дээ. Энэ шөнө Бурмаагийн дүү нь түүнтэй хань болж хонож байгаа бөгөөд хааяа хааяахан зөөлхөн хурхирах чимээ гарах нь Бурмаагийн жихүүцсэн сэтгэлийг тайтгаруулах мэт. Хэрвээ үе үе дуулдах дүүгийн нь хурхирах амьсгалах чимээ гарахгүй байсан бол Бурмаа гэрээсээ гараад гүйхэд бэлэн байсан биз. Өөрийгөө чухам яагаад айгаад байгаагаа сайн ойлгохгүй байгаа ч сүүлийн үед өөрийнхөө жихүүцсэн сэтгэлийг тайтгаруулж чадахаа ер больжээ. Нөхөр нь нас бараад зургаахан сар болж байгаа түүний хувьд харин хаа очиж ганцаардаж нөхрөө үгүйлээд байхаа хэдийн больсон. Чухам яагаад ч юм бүү мэд нөхрөө ослоор өөд болоход нь бүр тэгтлээ их харамсаагүйгээ бодохоор Бурмаа өөрийгөө хааяа гайхаад бардаггүй ажээ. “Би нөхрөө өөд болоосой гэж хүсч байсан хэрэг үү. За үгүй дээ, яалаа гэж тэгэх вэ дээ. Би түүндээ хайртай л байсан. Хорвоо биднийг салгасан учраас үхсэний хойноос гуниглахгүй байгаа нь харин сайн хэрэг. Хувь заяатайгаа эвлэрээд ингээд л болох бүтэхээрээ сайхан а мьдрах хэрэгтэй” Бурмаа ийн бодол болон хэвтсээр. Гэр хороололд тохилог хашаа бүхий хоёр давхар хашаанд амьдрах түүний хувьдэнэ шөнө үнэхэр ямар нэгэн юм болох гээд байгаа юм шиг л зөн совин татаад байв. ...Үгүй бас гайхалтай юмаа. Энэ хөргөгч ингэж чанга дуугардаг билүү. Уг нь шинэхэн хөргөгч юмсан. Шөнө дунд болоод ирэхийн үед л ингэж трактор шиг дуугараад байгааг нь ердөө ч ойлгохгүй юм хэмээн Бурмаа өөрөө өөртөө хэлж босч үзэхийг завдсанаа орон дээрээ хэсэг тээнэгэлзэх нь тэр. Ядаж тогтасарчихсан, сарны гэрэл ч тусахгүй энэ шөнө гэр гадаа тэр аяараа л харанхуй. Хав харанхуйэнэ байшин дотор зөвхөн ор хөнжлийн цагаан хэрэглэл нь л ялгарч харагдана. Бурмаад өчигдөр шөнийн зүүд нь бодогдоод энэхэн агшинд бүр хөшиж орхижээ. Тэр зүүд ёстой муу ёрын зүүд байсан. Тэрээр зүүдэндээ тачигнаж дуугарсан хөргөгчөөчухам яагаад байгааг нь очиж шалгасан. Гэтэл тэндээс үнэхээр аймшгийн дүр зураг олж хараад эгээтэй л зүүдэндээ цус харвачихаагүй. Бурмаа хоёр давхарт байхунтлагын өрөөнөөсөө яаран бууж галын өрөөнийхөө гэрлийг асаагаад хөргөгчөөхартал...тийм ээ, үнэхээр хөргөгчин дотор нь ямар нэг юм пижигнэтэл буцалж, тэндээ багталгүйцагаан мөлгөр хаалгыг нь даван улаан цус урсаж байсан. Дотор нь чухам юу байгааг очиж үзэхээр хөргөгч рүүгээ алгуурхан дөхөж байгаад цочоод сэрчихсэн. Тэгээд л айсандаа үүр цайтал унтаагүй. Өглөө нар гарсан хойно бага зэрэг тайвширч өнөөдөр ийн охин дүүгээ гэртээ авчран хамтдаа хонож байгаа билээ. Тар тар хийн хүчтэй дуугарах тэр чимээ яах аргагүй хөргөгчнөөс нь дуулдаж байгааг Бурмаа зөнгөөрөө мэдэж байлаа. Магадгүй өөрийгөө зүүдэлж байна гэж бодоодхацраа хүртэл чимхээд үзтэл өвдөж байна аа. Тэгэхээр би сэрүүн байна хэмээн хэлээдзүүд биш байсанд харамсах ч шиг болов. Ядахдаа хөргөгчнөөс гарч байгаа тэр дуу яг л урьдшөнийн зүүдэнд дуулдаж байсан тэр хэмнэлээр дуугараад болдоггүй. Бүр сүүлдээ тэрчимээ нь Бурмааг нэрээр нь дуудаад байгаа ч юм шиг санагдаж эхлэх нь тэр. “Хэрвээ одоодоошоо буугаад очвол яг өчигдрийн зүүдэндээ үзсэн тэр дүр зургийг олж харах юм бишбайгаа” хэмээн бодсоноо гэнэт энэ бодлоосоо цочих шиг боллоо. Бурмаа айсандаа бүрдагжин чичирч байв. Хамаг биеийн нь хар хөлс цутгажээ. Тэр хөргөгч ердөө чимээгүйболсонгүй, улам л чанга дуугараад байв. Бурмаа бүр яахаа мэдэхээ байж дүүгээ татажсэрээлээ. Дүү нь нойроо харамлан “яав” хэмээн дурамжхан асуух нь хэзээ мөдгүй эргээд унтахад бэлэн байгаа нь илт. -Тэр доор юу дуугараад байна аа. Трактор дуугарч байгаа юм шиг л сонсогдожбайна. Энэ дуу яах аргагүй хөргөгчнөөс гараад байна даа. Хоёулаа очиж үзье тэгэх үү Одноо? -Бурмаа эгч ээ унт л даа. Юу ч сонсогдохгүй л байна даг. Алив чимээгүй сонсоё. Тээр та бид хоёрын амьсгалаас өөр чимээ энэ гэрт гарахгүй л байгаа биздээ. -Чамд үнэхээр сонсогдохгүй байна уу? -За за унтаа, би өглөө эрт хичээлтэй. Ингэж хэлээд дүү нь хөнжлөө толгойдээгүүрээ нөмрөн таг чиг боллоо. Бурмаа бүр мэл гайхаж хоцров. Яах аргагүй л дуугарсан даа. Одоо ч гэсэн дуугарч л байна. Одноо л нойрмоглоод юу ч сонссонгүйхэмээн хэдийн унтчихсандүү рүүгээ зэмлэнгүй харснаа чимээ гарч буй доод давхар луу зүглэлээ. Гартаа лаа асаан шатны гишгүүр дамжин алгуурхан доошлох Бурмаагийн зүрх хурдан хурдан цохилох аж. Доод давхар луу дөхөх тусам хөргөгчний тачигнах чимээ улам чанга сонсогдож байлаа. Бурмаа хэдй буцаж гүйгээд дүүгийнхээ өвөрт ормоор болсон ч энэ удаа зориг гаргахаар хатуу шийдэв. Хэрвээ гэрт өөр хүн байж гэмээнэ нь унтлагын цагаан хувцастай үсээ задгайлж гартаа лаа барин сэмхэн гэтэх Бурмааг хараад үхтлээ айх байсан нь дамжиггүй биз. Одоо Бурмаад гал тогооны өрөөнд ороход ердөө долоо эсвэл наймхан алхам үлдээд байв. Гартаа барьсан лаа нь чичигнэж буйгаас үзэхэд Бурмаа маш ихээр айжбайгаа нь илт. Ийнхүү Бурмааг яг галын өрөөний үүдэн дээр тулаад ирэх үед хөргөгчний дуугэнэт зогсч асаалттай лаа нь унтран өрөөний гэрэл ч мэлс хийтэл аслаа. Бурмаа чгартаа атгасан лаагаа алдаж орхиод орь дуу тавин гүйсээр нэг л мэдэхэдунтлагынхаа өрөөнд орсон байв. Дүү Одноо нь юу ч болоогүй юм шиг тайван унтах аж. Удалгүй үүр цайж гэгээ орсноор Бурмаа тайвширч нам унтаж орхижээ. Дөнгөж зүүрмэглэх төдийд л нөгөө зүүд нь давтагдаж хөргөгчнийх нь хаалгыг давж нэлий улаан цус урсаж байгаа мэт зүүдэнд нь үзэгдэнэ. -Бурмаа эгч ээ, өглөөнийхөө цайг уугаарай гэх дүүгийнхээ цовоо дуунаар Бурмаа нойрноосоо бүрмөсөн сэрлээ. Шөнө тачигнаж байсан хөргөгчний дуу одоодуулдахаа больжээ. Бурмаагийн шөнийн айдас нь ор мөргүй алга болсон ч царай нь их лшаналангуй харагдах аж. Гал тогооны өрөөнд дүү нь хоёр хүний өглөөний цай бэлдчихсэн хүлээж байлаа. Одноо өчигдөр шөнийн тухай юу ч дурссангүй. Харин ум хумгүй цайгаа ууж дууссаныхаа дараа “Өглөө хөргөгчний чинь шалан дээр цус тунарчихсан байхаар нь арчсан. Доторх махаа хөлдөөж чадахгүй, их л муу хөргөгч байнадаа” гэж хэлээд гарч одов. Энэ үгийг сонссон Бурмаа дотор палхийгээд явч
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)