Тэнгэрийн бүсгүй : Охидуудын араншин ба хуруу, хумс

Охидуудын араншин ба хуруу, хумс

Бөгжнөөс салдаггүй хүүхнүүд тачаангуй байдаг бол хумсаа урт ургуулдаг бүсгүйчүүд эрхэмсэг мөртлөө ихэмсэг байдаг.
1. Хумсаа их арчилдаг хүүхнүүд өөртөө маш их хайртай төдийгүй тун бардам зантай нэгэн. Ийм хүүхнүүдтэй амьдрал хувь заяагаа холбосон эрчүүд дуу цөөтэй, дөлгөөн хүмүүс байдаг гэнэ.
2. Хумсаа урт ургуулдаг хүүхнүүд аливаад тун махруу, бас үнэнч хүмүүс байдаг. Нэр төрийнхөө төлөө юугаа ч золиослоход бэлэн. Тэд бусад хүүхнүүдэд бардам, дээрэнгүй ханддаг бөгөөд гоёх дуртай, бүх асуудлаа бие дааж шийддэг.
3. Хумсаа богинохон ургуулдаг хүүхнүүд маш атаархуу зантай байдаг. Бас их хартай, өш хонзон санамтгай. Тэд бусдын нууцыг хадгалж чаддаггүй. Ийм хүүхнүүд их хөнгөмсөг төдийгүй эр нөхрөө дарамтлах дуртай, бүдүүлэг харьцахдаа ч сийхгүй. Хамгийн ойр дотны хүнээ ч гаргуунд нь хаяж чаддаг. Мөнгөний талаа яахаас буцахгүй.
4. Эвэршиж моонийсон гартай хүүхнүүд маш сайн гэрийн эзэгтэй байдаг. Тэд өөрсдийн хүсэл мөрөөдлөө гэр бүлийнхээ амьдралтай холбож ойлгодог. Тэд ихэвчлэн олон хүүхэдтэй байх бөгөөд гэр бүлээ хамгаас илүү эрхэмлэдэг. Ийм гартай хүүхнүүд амархан баярламтгай. Бэлэг сэлт аваад маш ихээр догдолж талархдаг. Тэд насаараа үнэнч гэргий байж чаддаг.
5. Байнга бөгж зүүж явдаг хүүхнүүд өөртөө итгэлтэй ханддаг. Тэд өөрсдийгөө хүндэлдэг, Ямар нэгэн зорилго тавиад түүнийхээ төлөө зүтгэж чаддаг. Тэд үнэтэй тансаг зүйлд дуртай. Эрчүүдтэй учрахдаа маш тачаангуй байдаг. Ийм гартай хүүхнүүд үргэлж баяр баясгалантай, гуньж гутрахыг мэддэггүй цагаахан улс байдаг.
6. Бөгж зүүдэггүй, хумсаа ургуулдаггүй хүүхнүүд их даруухан улс байдаг. Тэд гоёх дургүй. Үнэтэй эд зүйл, элдэв гоёлоор өөрийгөө чимдэггүй төлөв түвшин занг эрхэмлэдэг. Амьдралынхаа төлөө уйгагүй зүтгэдэг. Буцаж шантардаггүй зоримог зан чанартай. Ийм гартай хүүхнүүд гэр бүлдээ үнэнч улс. Амьдралдаа сэтгэл ханамжтай бол өөр зүйлд төдийлөн анхаардаггүй. Харин нэр төрөө ихэд эрхэмлэдэг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)