Тэнгэрийн бүсгүй : Морьтон бүсгүй

Морьтон бүсгүй

Залуу насны хорвоогоор зайж явсан миний Зам мөрийг хөндлөн чагт тавин дарах шиг Монгол түмний жавхаа явган надад хүндэднэм Морьтой нэгэн бүсгүй дайрчих шахаад өнгөрлөө. Хар суран жолоог тас атгасан бүсгүй Хасаг ташуур шиг харцаар нүүр ороолгоод өнгөрөв Хангал тарган морины гучин градус ташааг Хагас тохой ташуураар зад гуядаад өнгөрөв Өлмийдүү жийсэн дөрөөнд нь нар тусаад ойхдоо Өнгө аархал хоёроор хамар сөргөх шиг санагдав Өндөр хээр морьтны нь давхиа доороос дэгдсэн Өлөн тоос нь намайг буурал болтол дарав. Шаавай төрсөн бүсгүй намжир хаян одохдоо Шантгардуухан хамраараа нарыг өргөх шиг үзэгдэв Шар дурдам бүсээр хүрэн торгыг ороосон нь Шармал алтан цалмаар зүрхийг уургалсан мэт харагдав. Эрчлэн хийсэх газар морины сүүл хоёр Эртний дайчин гүрний жанжин туг шиг сүртэй Эмэгтэй төрсөн атлаа эр л морийг захирсан нь Эрцүүл биднийг ялгаагүй унаад гуядсан шиг дүртэй. Хүрэн торгон дээлийн чинь сэжүүрийг нөмөрье гэвэл Хүүхэн чамайг гүйцэх унаагүй юм шиг байна уу. Хүлэг цуцах газар шүлэг цуцаа гэж үү Хүсэл цуцах алсад бие чинь хүрээ гэж үү.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

sda,lalar,gichii,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)